Монголын баг тамирчид Ази тивийн хошой аварга боллоо

3 долоо хоног, 2 өдөр TIMES.MN


Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд буюу наймдугаар сарын 26, 27-нд Ой тогтоолтын Ази тивийн аварга шалгаруулах оюуны спортын тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд 11 орны нийт 150 гаруй тамирчин ой тогтоолтын 10 төрлөөр бага, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд 2 өдрийн турш өрсөлдсөн юм. Манай улсыг төлөөлж Монголын оюун ухааны академийн 20 тамирчин олон улсын шүүгч, дасгалжуулагчийн хамт амжилттай оролцож 28 алт, 25 мөнгө, 20 хүрэл медаль буюу 90 медалийн 73 медалийг хүртэж үнэмлэхүй ялалтыг байгууллаа.


Мөн манай тамирчдын хувьд тус гурван насны ангилалын дэлхийн 6 дээд амжилтыг шинэчлэн тогтоосон бөгөөд нийлбэр дүнгээр илүүрхэж бүх насны ангилалдаа шилдгийн шилдэг болох эхний гурван байрыг дан монголчууд эзэлж багаараа хошой тэргүүн байрт шалгарлаа.Тус тэмцээний 10 төрлийн дараахь нийлбэр оноогоор 2016 оны Өсвөрийн дэлхийн аварга, олон улсын их мастер Н.Мөнхшүр тэргүүлж 4000 гаруй тамирчидтай Дэлхийн чансаанд 2 дугаарт эрэмбэлэгдэхээр боллоо. Тус тэмцээнд 15 гаруй жил хичээллэж буй Германы тамирчид болох дэлхийд хоёрдугаарт бичигддэг Иоханнес Маллов, зургадугаарт эрэмбэлэгддэг Симон Рейнхард нарыг ихэр тамирчид маань ялж олныг гайхашруулж монголчууд богино хугацаанд асар хурдан хөгжиж шилдэг болохоо баталлаа.














Мөн өсвөр насанд олон улсын мастер Э.Лхагвадулам, бага насанд Б.Ариунбилэг аваргаллаа.Ийнхүү манай тамирчид Америк, Швед, Хятад, Турк, Филиппин, Энэтхэг, Тайван, Малайз, Англи, Сингапур,Солонгос гэх мэт олон арван улсад оюуны спортын 44 дэх тэмцээндээ амжилттай оролцож нийт 685 медаль хүртэн дэлхийн дээд амжилтуудыг шинэчлэн тогтоосоор байна.Энэ удаагийн Монголын шигшээ багт Дархан-Уул болон Орхон аймгийн тамирчид багтаж анхны олон улсын тэмцээндээ оролцож медаль хүртсэн юм.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 долоо хоног, 1 өдөр [66.181.191.119]


Ямар мундаг юм бэ?


Зочин    2 долоо хоног, 3 өдөр [73.73.106.229]


Hairtai shuu,uhaant Mongol huuhduud mini.Mongol oron mini hogjin tsetseglej mandan badrag.


Зочин    2 долоо хоног, 5 өдөр []


Mundag yum aa.bayar hvrgie