Спорт


Монголын хоёр дэлхийн аварга барилдана

3 долоо хоног, 2 өдөр TIMES.MN


Унгарын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлж байна.Есдүгээр сарын 2-ныг хүртэл үргэлжлэх ДАШТ-д дэлхийн 126 орны 730 гаруй жүдоч эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жингийн ангилалд өрсөлдөнө.


Монголын жүдогийн шигшээ багийн тухайд эрэгтэй 9, эмэгтэй 9 тамирчнаа дэлхийн аваргын татамид сойх юм.ДАШТ өнөөдөр эмэгтэйчүүдийн 48, эрэгтэйчүүдийн 66 кг-ын жингийн барилдаанаар эхэлнэ. Эдгээр жинд Монголын тамирчдаас дэлхийн аварга М.Уранцэцэг /48 кг/, дэлхийн аварга Г.Болдбаатар /60 кг/, дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин /60 кг/ нар хүч сорино.Гавьяат тамирчин Г.БОЛДБААТАР 60 кг-ын жинд эхний тойрогт Европын аварга, гүрж гаралтай Туркийн жүдоч Бекир Өзлутай барилдана.


Мөн тус жинд Гавьяат тамирчин Д.АМАРТҮВШИН Хойд Солонгосын бөх Пак Ён-намтай барилдахаар сугалаа татжээ.Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Гавьяат тамирчин М.УРАНЦЭЦЭГ эхний тойрогт хийлжээ. Хоёрдугаар тойрогт Румыны Александра Поп, Азербайжаны нэр дээр барилдаж буй монгол жүдоч Э.Базаррагчаа нарын ялсантай нь барилдах хуваарьтай байна.Хэсгийн барилдаан орон нутгийн цагаар 16.00 цагт /Монголын цагаар орой 22.00 цагт/ эхэлнэ. ДАШТ-д барилдах Монголын багийн бүрэлдэхүүнийг танилцуулъя.


Эрэгтэй 60 кг:




Ганбатын Болдбаатар, Дашдаваагийн Амартүвшин 66 кг:

Ганболдын Хэрлэн 73 кг:

Ганбаатарын Одбаяр 81 кг:

Отгонбаатарын Ууганбаатар 90 кг:

Гантулгын Алтанбагана -100 кг:

Лхагвасүрэнгийн Отгонбаатар +100 кг:

Найдангийн Түвшинбаяр, Өлзийбаярын Дүүрэнбаяр


Эмэгтэй 48 кг:




Мөнхбатын Уранцэцэг 52 кг:

Чинтогтохын Аззаяа, Бишрэлтийн Хорлоодой 57 кг:

Доржсүрэнгийн Сумъяа, Лхагватогоогийн Энхрийлэн 63 кг:

Болдын Ганхайч, Балдоржийн Мөнгөнчимэг 70 кг:

Цэнд-Аюушийн Наранжаргал +78 кг:

Баттулгын Мөнхтуяа



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.