"Shaun the Sheep" цуврал хэрхэн бүтсэн бэ...
7 цаг, 23 минут
Б.Бямбадорж: Хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн дунд хүнд, нэн …
7 цаг, 39 минут
УОК: Иргэдийг өдрийн 100 мянган төгрөгөөр тусгаарлана
7 цаг, 42 минут
Д.Болд: Төмөр замаар чингэлэгтэй бүтээгдэхүүн экспорт, импо…
7 цаг, 48 минут
С.Амарсайхан:ОХУ Эгийн голын станцын төсөлд оролцох эсэхээ …
7 цаг, 59 минут
Д.Сумъяабазар: Хүн амын 50 хувь нь нэмэлт тундаа хамрагдвал…
8 цаг
АН: Эрчим хүчний салбар эрсдэлтэй, хүнд нөхцөл байдалд орсо…
9 цаг, 47 минут
ДЭМБ: Омикрон хувилбарын халдварлах чадвар өссөн эсэх нь то…
10 цаг, 8 минут
Өнгөрсөн долоо хоногийн байдлаар цэцэрлэгийн 16, сургуулийн…
10 цаг, 59 минут
Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдө…
11 цаг, 31 минут
Фото: Этгээд сонин бялуу
11 цаг, 57 минут
ЭМЯ: 190 тохиолдол батлагдаж, 5 хүн нас барлаа
12 цаг, 27 минут
Өнөөдөр Богд Зонхов ламын Их дүйчэн ѳдѳр буюу Зулын 25
13 цаг, 36 минут
Арванхоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
13 цаг, 44 минут
"EBIT" койны хоёр дахь арилжаа ирэх сарын 6-наас ebit.mn би…
13 цаг, 48 минут
Абу Даби-2021: О.Цэцэнцэнгэл алтан медаль хүртэж, дэлхийн Т…
14 цаг, 37 минут
Баавгай айлын гэр сүйтгэжээ
14 цаг, 52 минут
COVID-19: Омикрон хувилбар Англи, Герман, Италид нэмж бүртг…
15 цаг
"Дэлхийн мисс-2021" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй …
1 өдөр, 10 цаг
Фото: Норвегийн усан доорх хамгийн том ресторан
1 өдөр, 11 цаг
Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд
1 өдөр, 11 цаг
ОУХМ Ц.Цогтбаатар "Абу Даби-2021" тэмцээнээс аваргын алтан …
1 өдөр, 11 цаг
ЭМЯ-ны шуурхай баг Чингис хаан Олон улсын нисэх буудалд ажи…
1 өдөр, 11 цаг
ЭМЯ: Шинээр 329 тохиолдол батлагдаж, 5 хүн нас барлаа
1 өдөр, 11 цаг
Хяналтын програмаар Солонгосын эмнэлгийн үйлчилгээг авдаг б…
1 өдөр, 11 цаг
Энхийг сахиулагчдыг “Багабаян” амралтын газарт тусгаарлалаа
2 өдөр
Т.Ганболд дагагчдаасаа алтан зоосны азтан шалгаруулна
2 өдөр, 5 цаг
С.Амарсайхан: Шинэ хувилбар бүртгэгдсэн улсаас зорчин ирж б…
2 өдөр, 10 цаг
ЭМЯ: 486 тохиолдол батлагдаж, 4 хүн нас барлаа
2 өдөр, 10 цаг
Г.Занданшатар: Сайн цаг, сайхан ирээдүйн төлөө хамтран зүтг…
3 өдөр, 6 цаг
Э.Баярбаясгалан: 2021 оны эхний 10 сарын байдлаар гэр бүлий…
4 өдөр, 6 цаг
Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
4 өдөр, 6 цаг
Лорна Роллз: Хүчирхийллийн эсрэг бүх хүн хүчин чармайлт гар…
4 өдөр, 6 цаг
Н.Арвинтариа: 30 жилийн өмнө хүчирхийллийн тухай ярихад хүл…
4 өдөр, 6 цаг
Беларусь Улсад зорчих, дамжин өнгөрөх иргэдийн анхааралд
4 өдөр, 7 цаг
Аксель Никэйз: Боловсрол зөвхөн жендэрт суурилсан хүчирхийл…
4 өдөр, 8 цаг
Төрийн ордны мэдээлэл, үйлчилгээний цогцолборын дарга Б.Туу…
4 өдөр, 8 цаг
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд 4 нэр дэвшигчийг томилж, 1 нэр дэ…
4 өдөр, 9 цаг
Жүжигчин Пак Шин Хэ хөл хүнд болсноо зарлаж, фэнүүддээ зори…
4 өдөр, 9 цаг
Д.Амарбаясгалан: Их хурлаар намын даргыг сонгох, намын дүрм…
4 өдөр, 9 цаг
Фото: Этгээд загварын гар цүнхнүүд
4 өдөр, 9 цаг
“Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагаанд оролцсон…
4 өдөр, 10 цаг
Польш улсад суралцуулах оюутны тоог нэмэгдүүлэх хүсэлт гарг…
4 өдөр, 10 цаг
Д.Ганбат: Ашиг сонирхлын зөрчилтэй нэр дэвшигч нэрээ татах …
4 өдөр, 11 цаг
Цасны тухай сонирхолтой баримтууд
4 өдөр, 11 цаг
Визийн зөвшөөрлийн хүсэлтийг ирэх сарын 1-нээс цахимаар хүл…
4 өдөр, 11 цаг
Төрсөн эцэг нь гурван хүүхдээ буудаж хөнөөгөөд, амиа хорлож…
4 өдөр, 11 цаг
ЭМЯ: 711 тохиолдол батлагдаж, 7 хүн нас барлаа
4 өдөр, 11 цаг
ВИНОД АХУЖА: Олон ажилд манлайлан оролцож байгаад тань тала…
4 өдөр, 12 цаг
“Талын түмэн адуу” арга хэмжээ Хэнтий аймагт боллоо
4 өдөр, 14 цаг

Улс орнууд COVID-19-тэй зэрэгцэн “амьдрахаар” шийдлээ

Хоёр жил орчим үргэлжилж байгаа COVID-19 халдвартай дэлхий нийтээр вакцин, хөл хорио гэсэн хэд хэдэн зүйлээр тэмцсэн ч дийлсэнгүй. Ихэнх орон “covid zero” бодлогоосоо ухарч, цар тахалтай зэрэгцэн амьдрахаар шийдээд байна. Үүнтэй холбогдуулан томоохон гүрнүүд хэзээ хилээ нээж, жуулчид хүлээж авах талаарх мэдээллийг тоймлон хүргэж байна.

ОРОС ВАКЦИНТАЙ ИРГЭДИЙГ АМЕРИК ХҮЛЭЭН АВАХГҮЙ

АНУ-ын эрх баригчид COVID-19-ийн эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсан 33 улсын аялагчдад ирэх сарын 8-наас агаарын болон хуурай замын хилээ нээнэ гэдгийг Цагаан ордон өнгөрсөн баасан гарагт зарлав. Иргэд нь АНУ-д зорчих эрхтэй болсон 33 улс нь Европын Шенгений бүсийн 26 орон, Их Британи, Бразил, Хятад, Энэтхэг, Ирланд, Өмнөд Африк юм. Америк олон улсын хилээ нээхээр төлөвлөж байгаагаа есдүгээр сарын 20-нд мэдэгдэж байсан  ч Канад болон Мексикээс энэ  сарын 12-ноос эхлэн жуулчид хүлээн авч эхэлсэн юм.

АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр тус улсын Эрүүл мэндийн яамны Хүнс, эмийн чанарын хяналтын газраас /FDA/ баталсан эсвэл Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас (ДЭМБ) зөвшөөрсөн вакциныг хийлгэсэн хүмүүсийг л саадгүй нэвтрүүлэх юм.Одоогийн байдлаар ДЭМБ Америкийн “Moderna”, “Pfizer” болон тус компанийн Герман түнш BioNTech, “Johnson & Johnson”, Их Британи-Шведийн “AstraZeneca” компаниудын вакцин, Энэтхэгийн “Covishield” вакцин, Хятадын “Sinovac Biotech”, “Sinopharm” компаниудын вакцин гэсэн долоон вакциныг коронавирусын цар тахалтай тэмцэхэд яаралтай хэрэглэх зөвшөөрөл олгожээ. Харин Хүнс, эмийн чанарын хяналтын газар “Moderna”, “Pfizer-BioNTech”, “Johnson & Johnson” компаниудын вакциныг бүртгэсэн байна. Тиймээс ОХУ-ын вакцинуудыг тариулсан аялагчид АНУ руу зорчих боломжгүй юм.
Ингэхдээ хоёр тун вакцинаа хийлгээд 14 хоносон байх шаардлагатай бөгөөд хоёр өөр вакцин хийлгэсэн байхыг зөвшөөрчээ. Вакцины бүрэн тунтай ч онгоцоор ирэх гадаадын зорчигчид АНУ-аас очихоосоо гурав хоногийн өмнө шинжилгээ өгсөн байх журам үйлчилнэ. Харин хуурай замаар Америк руу очих бол шинжилгээ өгөх шаардлагагүй юм. 

ЭНЭТХЭГ  19 САРЫН ДАРАА ЖУУЛЧНЫ ВИЗЭЭ ОЛГОЖ ЭХЛЭВ

Халдварын тохиолдлын тоо өдрөөс өдөрт буурч байгаа учир Энэтхэг улс хязгаарлалтаа бууруулж, хилээ нээхээр болжээ. Тус улс энэ сарын 15-наас эхлэн тусгай үүргийн нислэгээр ирсэн аялагчдад жуулчны виз олгохоор болсон юм.  Тэгвэл ирэх сарын 15-наас эхлэн арилжааны нислэгээр ирсэн хүмүүст жуулчны виз олгохоор болжээ. Ийн цар тахал тархаж эхэлснээс 19 сарын дараа Энэтхэг улс анхны гадаадын иргэдээ хүлээж аваад байна. 

Цар тахлын тархалтаас үүдэн тус улсын Ерөнхий сайд Нарендра Модигийн Засгийн газар улс хоорондын хилээ өнгөрсөн оны гуравдугаар сард хааснаас хойш жуулчны виз олгох нь асуудал болж эхэлсэн юм. Тодруулбал, өнгөрсөн хугацаанд дипломат албан тушаалтнууд болон гадаадын бизнес эрхлэгч гэсэн цөөн хүний визийн эрхийг сэргээсэн юм. Шинэ журмын дагуу энэ сарын 15-наас өмнөх бүх жуулчны виз хүчингүй болно. Өөрөөр хэлбэл, одоо Энэтхэгт очих жуулчид шинээр виз авах шаардлагатай юм. Үүнээс өөр ямар вакциныг зөвшөөрөх, шинжилгээ хэрхэх эсэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Энэтхэг улсад дөрөв болон тавдугаар сард халдварын хоёрдугаар давлагаа эхэлж, өдөрт 400 гаруй мянган халдвар илэрч, эмнэлэг төдийгүй чандарлах газрууд нь зайгүй болж байсан билээ. Энэ сарын эхээр өдөрт 20 мянга гаруй халдвар илэрч байсан тус улсад пүрэв гарагт 634 хүнээс халдвар илэрлээ. Ийн Энэтхэг улсад өчигдрийн байдлаар 34.1 сая хүн халдвар авч, 452 мянга гаруй хүн нас барсан үзүүлэлтээр Америкийн дараа хоёрдугаарт жагсаж байна. 

Тус улсын хүн амын 70 хувь нь эхний тун вакциндаа хамрагдсан ч анхаарал сэрэмжээ сулруулахгүй байхыг мэргэжилтнүүд анхаарууллаа. Мөн жуулчдыг хүлээн авах нь халдварын гуравдугаар давлагааг эхлүүлж аялагчид “супер тараагч” болох нь тодорхой зүйл гэдгийг Засгийн газар нь мэдэгдэв. Учир нь Энэтхэг эртний үзэсгэлэнт түүхэн барилга, сүм хийд, дэлхийн хамгийн өндөр цаст уул, далайн эргийн элсээрээ жуулчдыг ихээр татдаг. Гэвч цар тахлын улмаас өнгөрсөн жил тус улс 2.74 сая гадаадын жуулчныг хүлээн авсан байна. Энэ нь 2019 оны 11 сая орчим жуулчинтай харьцуулахад маш бага тоо юм. Аялал жуулчлал нь Энэтхэгийн ДНБ-ий долоон хувийг бүрдүүлдэг учир зочлох үйлчилгээний энэ салбарт олон сая хүн бизнес эрхэлж, амьжиргаагаа залгуулдаг.

ИХ БРИТАНИЙН АЯЛЛЫН “УЛААН” ЖАГСААЛТАД ДОЛООН УЛС ҮЛДЛЭЭ

Их Британи улс энэ сарын 4-нөөс олон улсын аяллын шинэ системийг нэвтрүүлсэн. Ингэхдээ улс орныг “улаан”, “ногоон” гэсэн бүсүүдэд хуваан хилийн шаардлагаа  шинэчилсэн юм. Тус улс энэ сарын 11-нд 47 орныг улаан жагсаалтаас хассанаар Колумб, Бүгд найрамдах Доминикан улс, Эквадор, Гайти, Панама, Перу, Венесуэль гэсэн долоон улс үлдээд байна. Улаан жагсаалтад багтсан улсаас Их Британийн иргэн  биш л бол тус улс руу  нэвтрэх боломжгүй юм. Хэрэв Их Британийн үндэстэн бол дээрх улсуудад ирээд өөрийн зардлаар 10 хоног зочид буудалд тусгаарлагдана. Хорио цээрийн энэ дэглэмийг зөрчвөл 10 мянган фунт стерлингээр торгуулна.

 Ногоон жагсаалтад орсон орноос Их Британи руу аялахдаа вакцины бүрэн тунтай бол очоод тусгаарлагдахгүй. Харин нисэхээсээ хоёр хоногийн өмнө COVID-19-ийн шинжилгээ өгсөн байх шаардлагатай юм. Вакцинд хамрагдаагүй аялагчид шинжилгээ өгөхөөс гадна 10 хоног тусгаарлагдана. Бүх аялагч Их Британид очихоосоо өмнө зорчигчийн байршлыг тодорхойлох асуулга бөглөх ёстой.
Их Британийн тухайд халдварын эсрэг вакцинжуулалтыг эхлүүлсэн анхны улс юм. Тус улс насанд хүрсэн бүх хүн амаа вакцины эхний тунд хамрагдахыг санал болгосон юм. Одоогийн байдлаар тус улсын хүн амын 67 хувь нь бүрэн тун вакциндаа хамрагдаад байна. Их Британи өнгөрсөн оны гуравдугаар сараас зун хүртэл өргөн хэмжээний  хөл хорио тогтоосон билээ. Харин долдугаар сарын 19-нөөс  хойш дэлгүүр, музей, парк, бар, паб, зочид буудал, кино театруудаа дахин нээгээд байгаа юм. Ингэхдээ бүрэн тун вакциндаа хамрагдсан гэрчилгээгээ үзүүлж орохыг шаардахаар төлөвлөж байсан ч хэрэгжүүлээгүй байна.

Мөн дотор болон гадна орчинд цөөн тооны хүн цуглахыг зөвшөөрч, зай барих болон маск зүүхийг шаардахаа больсон.Гэхдээ вирусын мутацид орсон хувилбаруудын эрсдэлээс хамгаалахын тулд хил дээрх иргэд нэг метрийн зайгаа барих юм. Мөн олон хүн цугларсан газар маскаа зүүхийг зөвлөж байна.Энэ талаар Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон “Хүн ихтэй, зай бага газар, нийтийн тээвэрт маскаа зүүхийг санал болгож байна” гэж ярьсан юм.Үүнээс гадна ойрын хавьтал болсон бол хоёр тун вакцинтайгаас үл харгалзан өөрийгөө 10 хоног тусгаарлах журам хэвээр үйлчилж байна.
Харин Шотланд улс наймдугаар сарын 9-нд цар тахлын эсрэг хязгаарлалтынхаа ихэнхийг цуцалсан. Тухайлбал, гэр, кафе, бар, пабуудад хүмүүс цугларахыг хориглохоо больсноос гадна дэлгүүр, зоогийн газар, кино театр, шөнийн клубүүд бүгд нээлттэй байна. Гэхдээ энэ сарын 1-нээс олон хүн цугларсан бүжгийн клуб, арга хэмжээнд бүрэн тун вакцинтай иргэдийг нэвтрүүлэхээр болжээ.Учир нь зай барих журмаа хэдийнэ цуцалсан юм. Ингэхдээ дотор орчинд 2000, гадаад орчинд 5000 хүн цуглуулахыг дээд хэмжээ хэмээн тогтоогоод байна. Үүнээс гадна иргэдээ гадаад руу зорчихийг зөвшөөрсөн юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Сэтгэгдэл