Зөвлөгөө


Зүүдний тухай сонирхолтой 10 баримт

3 сар TIMES.MN


Зүүдлэж үзээгүй хүн гэж байхгүй. Хүний тархины хамгийн нууцлаг хэрнээ хамгийн гайхалтай процессын нэг зүүдний талаарх 10 сонирхолтой баримтыг хүргэж байна.


10. Хараагүй хүн зүүдэндээ хардаг. Хэдийгээр орчлонг харах хувьгүй төрсөн ч хараагүй хүн ч зүүдэндээ харж зүүдэлдэг. Түүнчлэн тэд зүүдэндээ сонсох, үнэрлэх, хүрэлцэх гэх бүх мэдрэмжийг тэнцүү мэдэрдэг байна. Харин хараатай хүмүүсийн хувьд энэ нь маш хүчтэй зүүдлэсэн үед л мэдрэгддэг гэнэ.


9. Бид бүх зүүднийхээ 90 хувийг мартчихдаг. Бид зүүдэлж сэрээд 5 минутын дотор зүүднийхээ 50 хувийг, 10 минут өнгөрөхөд 90 хувийг нь мартдаг байна. Дэлхийн алдарт аймшгийн зохиол болох “Frankenstein”-ны зохиолч Mary Shelley энэхүү зохиолоо зүүдэлсэн гэдэг. Тэрээр өөрийн зүүдийг сэрэнгүүтээ цаасан дээр буулгаснаар алдарт зохиол төржээ.Тийм болохоор та ч зүүдэлж сэрсэн даруйдаа өөрийн зүүдээ нэг цаасан дээр буулгаад үзээрэй.


8. Хөгшин залуу гэлтгүй амьд хүн бүр зүүдэлдэг. Хүүхдүүд бүх унтлагынхаа цагийн 50 хувь, насанд хүрэгсэд 20 хувь, ахимаг насныхан 15 хувийг зүүдэлж өнгөрүүлдэг байна.


7. Зүүд хүний сэтгэл санаанд нөлөөлхүйц хүчтэй байдаг. Хүний зүүрмэглэх үедээ зүүдэлсэн зүүд маш бодитой байдаг бөгөөд энэхүү зүүднийхээ нөлөөлөнд хүчтэй орсон байдаг учраас сэрсэн ч энэ зүүд удаан хугацаанд мартагддаггүй гэнэ. Энэ мэтчилэн хэдэн өдөр дарааллан зүүдлэх үед хүн хий юм харж, сэтгэл санааны хувьд өөрчлөлтөнд ордог байна.


6. Хүн зүүдэндээ зөвхөн өөрийн мэддэг зүйлээ л хардаг. Заримдаа бид зүүдэндээ огт танихгүй хүний царайг харах нь олонтой. Гэвч бид зүүдэндээ зөвхөн өөрийн харсан зүйлээ л зүүдэлдэг байна. Тийм болохоор тэрхүү танихгүй царайг бид хаа нэгтээ гудамжинд, автобусанд харсан хүний төрх байдаг гэнэ. Түүнчлэн хэрэв хар дарсан зүүдэндээ хэн нэгэн үл таних хүний царай харсан бол тэр хүн бидний бага насандаа айж байсан хүний төрх байдаг байх юм.


5. Зүүд хэзээ ч өнгөтэй байдаггүйХүний зүүд хэзээ ч өнгөтэй байдаггүй байна. Гэхдээ өөрт хамааралтай аймшигт явдлыг харин хар цагаан өнгөтэй зүүдэлдэг гэнэ.


4. Зүүд бүхэлдээ бэлэг тэмдэгийн шинжтэй, тааварлашгүй оньсого байдаг. Бид заримдаа л тодорхой үйл явдлыг зүүдэлдэгч ихэнх зүүд маань бэлэг тэмдэгийн шинжтэй, оньсого мэт байдаг. Гэхдээ л зүүд ямар нэгэн зүйлийг өгүүлдэг.


3. Аймхай хүмүүс илүү бодитой зүүдэлдэг. Зориг муутай, аймхай хүмүүс илүү бодитой, хүчтэй зүүдэлдэг байна. Түүнчлэн тэднээс гадна архи,тамхины эмчилгээ хийлгэж хорт зуршилаа хаяж байгаа хүмүүс мөн дэндүү бодитой зүүдэлдэг гэнэ. Тэд эмчилгээний эхний 3-4 долоо хоногт тамхи татаж байгаагаа маш бодитой, хүчтэй мэдэрч зүүдэлдэг байна.


2. Бодит байдлын сэрэл, мэдрэмж бидний зүүдэнд мэдрэгддэг. Хүн зүүдэндээ цангаж байна гэж зүүдэлбэл бодит байдал дээр мөн цангасан байдаг. Мөн бидний бие унтаж байхад халууцаж байхыг мэдэрч байгаа бол зүүдэнд ч энэхүү мэдрэмж мэдрэгдэнэ.


1.Хүн унтаж байхад бие махбод мэдээгүй болдог. Иймд бид зүүдэндээ болж буй үйл явдлууд тухайлбал өндөрөөс ухах, цочих зэрэг үйлдлийг биеэрээ хийдэг байна.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    2 сар, 4 долоо хоног []


Яааг үнэн энэ бол луйвар


Зочин    3 сар []


Ene dor baigaa bankny zeeliin tuhai setgegdeluud l lav jinhene hunii setgegdel bish zugeer gadny luivardchidiin computeraar evluulsen buun ug useg nairuulgiin aldaatai yum baina. Mongolchuudaa bitgii itgej ene site.aar orooroi. Hulhiduulav aa.


USD BANK    3 сар []


Сайн байна уу? Намайг Турмөх гэдэг. Би Монголд амьдардаг. Би бүх ам.долларын БАНК зээлийн зээлдүүлэгчдэд мэдээлэл өгөхийг хүсч байна. Хэдэн сарын өмнө би санхүүгийн хувьд сэтгэл хангалуун, цөхөрсөн тул онлайн зээлдүүлэгч хэд хэдэн зүйлийг шалгасан. Миний найзын найз нь АНУ-ын Зээлийн батлан даалтад хамрагдах зээлдүүлэгч гэж дуудсаны дараа тэр надад 1,032,904,450 сая төгрөгийн зээл өгсөн. Хоёр өдөр стрессгүй ажил. Хэрэв танд ямар нэгэн зээл хэрэгтэй бол холбоо бариарай. (info@usdbanko.com) энэхүү боломжийг ашиглан бодит хугацааны зээл авах хүсэлтэй байгаа хүмүүст энэ боломжийг ашиглахыг анхааруулж, та ажлын 2 өдрийн туршид ам.долларын зээлийн баталгаат зээл авах боломжтой. Баярлалаа. И-мэйл хаяг: (info@usdbanko.com)