Зөвлөгөө


Хумсаа хугалахгүй урт ургуулах арга

6 сар TIMES.MN


Гар тухайн хүнийг илтгэж байдаг. Ялангуяа эмэгтэйчүүдийн хувьд насыг нь ил болгодог. Хэдийгээр таны нүүрний арьс сайхан боловч гар тань бүгдийг илчилнэ. Тиймээс гарандаа өдөр бүр анхаарах хэрэгтэй шүү. Гарны арьсыг чийгшүүлж тэжээл өгөх маск гэртээ бэлдэх, хумсаа урт ургуулахын тулд өгөх тэжээл мөн хумсны хэлбэр , засалтын тухай зөвлөмжийг хүргэж байна.


Гарын арьсанд тэжээл өгөх маск гэртээ бэлдэх:


1. Овьёосны маск:

Орц: Овьёос 1 цайны халбага,

зөгийн бал 1 цайны халбага,

хагас аяга ус,

хүйтэн сүү 1 цайны халбага.


Хийх арга:


Овьёосоо устайгаа хольж зөөлөн гал дээр уёаа ширгэтэл нь буцалгана. Овьёосоо түлэхгүйн тулд сайнтар болгоомжтой хутгаарай. Ингээд буцалсан овьёосоо шилэн аяганд хийж дээр нь зөгийн бал, сүүгээ нэмж сайтар хутгана. Ингээд бэлэн болсон маскаа гараа сайтар цэвэрлэсний дараа хуруу хүртэл жигдхэн түрхээд 10 минут байлгана. Үүний дараагаар бүлээн усаар зайлж чийгшүүлэгч түрхэх юмуу бага зэрэг массаж хийж өгнө. Ингээд энэ аргыг 7 хоногт 2 удаагын давталттай хийснээр хүссэн үр дүнгээ мэдрэх болно




2. Гарын арьсанд хангалттай чийг өгдөг маск бол тараг, цөцгийний маск:


Тараг цөцгий 2-ыг 1:1 харьцаатай хийгээд сайтар хутгана. Бэлэн болсон зуурмагийг гаран дээрээ жигд түрхээд 10-15 минутын дараа бүлээн усаар угааж цэвэрлэнэ.3. Салхинд хуурайшсан арьсанд төмсний маск тавих хэрэгтэйТөмсний маск бэлдэхдээ 1ш төмсийг хальстай нь болтол чанаж, дараа нь арилгаад нухна. Төмсний нухаш дээр 2 ц/х нимбэгний шүүсийг нэмээд сайтар хутгана. Маскийг гаран дээр зузаан тавьж, 20-30 минутын дараа авна.Эдгээр маскийг 7 хоногт 1-2 удаа тавихад хангалттай.


Хумсаа хугалахгүй урт ургуулахын тулд тэжээл өгөх хэрэгтэй:



1. Аяганы дөрөвний нэг ургамлын тос, 5 дусал А витамин, 4 дусал йодын хандыг холино. Уусмалд хурууны үзүүрээ 30 минутын хугацаагаар 15 хоног дараалан хийнэ.

2. Эмзэг, хугарамтгай хумсыг арчлахын тулд ургамлын тосонд 5 дусал нимбэгний шүүс, 3 дусал йод хийгээд долоо хоногт 1-2 удаа дэвтээнэ. Хумсаа хурдан ургуулахын тулд уураг, эрдэс давс, витаминаар баялаг хүнс болон желатин хэрэглэх шаардлагатай.

3. Оливын болон ургамлын тосонд сармис хэрчиж хийгээд бага зэрэг бүлээн болгоод хумсаа дүрээрэй. Энэ нь гэмтэлтэй хумсанд тэжээл өгч, хумсыг хамгийн богино хугацаанд бэхжүүлнэ.


Хумсны 5 үндсэн засалт


Шовх үзүүртэй




Шовх хумс нь гэмтэж хугарахдаа амархан байдаг. Тиймээс гелэн будгаар будах нь илүү тохиромжтой.


Дөрвөлжин




Өнөө үед дөрвөлжин хумс бүсгүйчүүдийн түгээмэл сонголт болжээ. Франц маникюр эсвэл янз янзын сонгосон будалтанд тань маш сайхан тохирно. Энэ хэлбэр бусдын анхаарлыг гарт тань татаж чаддаг. Дунд зэрэг урттай эсвэл урт хумсан дээр сонговол хамгийн сайхан харагдана. Эмзэг хэврэг хумстай бол ирмэгийг нь бага зэрэг хуурайдаарай. Ингэснээр та хумсаа хугаралтаас хамгаалж чадна.


Бөөрөнхий




Зарим бүсгүйчүүд энэ хэлбэрийг хуучирсан гэж бодож байхад зарим энэ хэлбэртээ хайртай байсаар л байдаг. Энэ хэлбэр өөрийн гэсэн давуу тал ашиг тустай. Жишээлбэл: Бусад хэлбэрийг бодвол бат бөх байдаг. Ирмэг нь бөөрөнхий, гөлгөр учир амархан хугараад байдаггүй. Тиймээс нимгэн хэврэг хумстай мөн хумсаа богино байлгах дуртай бүсгүйчүүдэд тохиромжтой.


Дугираг




Хэлбэрүүд дундаас хамгийн эмэгтэйлэг, даруухан хэлбэр. Хумсны хугарамтгай байдлыг багасгадаг. Урт богино ямар ч хумсанд гайхалтай зохино. Хэрвээ таны хумсны толио жижигхэн бол энэ хэлбэрийг сонгосноор та хумсаа илүү том харагдуулж чадна.






Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    5 сар, 4 долоо хоног []


heregtei zovolgoo bn