Японы парламентаас зарласан эссэ бичлэгийн уралдаанд Монгол сурагч түрүүлэв

1 сар TIMES.MN


Япон улсын Парламентын 70 жилийн ойг тохиолдуулан Парламентын дээд танхимаас ”Хэрвээ би УИХ-ын гишүүн болвол” сэдэвтэй 4,000 ханз болон үсгээс бүрдсэн эссэ бичлэгийн уралдаанд зарлажээ.


Эссэ бичлэгийн уралдаанд нийт 1,874 ахлах ангийн сурагч оролцсоноос Улаанбаатар хотын “Шинэ Монгол” ахлах сургуулийн 12-р ангийн сурагч Б.Хангай тэргүүн байр эзэлсэн байна. Тэрбээр Японы Парламентын дээд танхимын дарга Датэ Чюуичигийн урилгаар Япон улсыг зорин тэргүүн байрын шагналаа гардан аваад эх орондоо иржээ.


\


Шинэ Монгол ахлах сургуулийн сурагч Б. Хангай нь өмнө 2016 онд Япон-Монголын төвөөс зохион байгуулсан ханзны баярт 500 онооноос 500 оноо авч түрүүлж байжээ. Мөн энэ онд Япон-Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой байгаа бөгөөд энэхүү ойн арга хэмжээний хүрээнд зохиогдсон Япон хэлний олимпиадын N1-N2 буюу дээд ангилалд түрүүлж байсан сурагч юм.



Японы Парламент нь 2-р дайны дараа 1947 онд шинэ парламент дээд, доод 2 танхимтай болсон ба дээд танхим нь 242 гишүүнтэй доод танхимыг хянах үүрэгтэй, доод танхим нь 475 гишүүнтэй, хууль батлах, гүйцэтгэх засаглалыг томилох, удирдах, хянах үүрэгтэй. Тус парламентаас 60 жилийн ойгоор буюу 2007 онд анх зохион бичлэгийн уралдаан зарлаж байсан бөгөөд 7,074 ахлах, дунд ангийн сурагч оролцож байв.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.