Аналитик


МАН-ын тэмцэл дээр АН-ынхан танц эргэсээр

1 сар, 1 долоо хоног TIMES.MN

Өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдахаар товоо зарласан ч хараахан хуралдаагүй байна. Ирц хүрээгүй гэх шалтгаанаар хүлээгдэж байна. Өмнөхөөсөө илүү анхаарал татаж байгаа энэ удаагийн хуралдаанаар эрх баригчид дотооддоо үүссэн хямралыг хэрхэн шийдэх тухай ярилцана гэж таамаглаж байгаа. Мөн МАН-ыг шинэчлэх болов уу гэсэн хүлээлт үүсгэсэн Баг хурлын тов тодорно гэж байсан. Хэвлэл, сошиэл орчинд цусгүй тулаан өрнүүлээд байгаа Шадар сайд  У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат буюу Зүүний хүчний холбоо, Хотын фракцийн тэмцэл ид өрнөж байна. Энэ тулаанд МАН-ын хууччуулаас залуучууд бүгд хоёр хуваагджээ. Тэргүүн эгнээнд У.Хүрэлсүх, Ж.Эрдэнэбат нар байгаа болохоос ард нь сумлагч, хүч нэмэгдүүлэгч, зөвлөгч нар цаг наргүй ажиллаж байна. МАН-ынхан Тусгаар тогтнолын  цагаан ордондоо цуглаж суухаар багтахаа байсныг бодоход шинэчлэгдэх шаардлагатайг харуулж байна. 

Босоо тогтолцоотой МАН-ынхан өмнө нь хагаралдсан ч тогоондоо тэмцэлдэж, хаяа нэг жигүүр ургачихдаг. Ганц нэг өндөлзсөнийг нь албан тушаалаар амыг нь таглаад эгнээнд нь оруулчихдаг байж. Харамсалтай нь өнөөдөр өрнөөд байгаа  хуваагдал, тэмцэлд улс орны хөгжил, бодлогоо уралдуулж байгаа нэгээнхэн ч үг үсэг битгий хэл  авиа алга. Оймс бандааш, тагнасан чагнасан, урвасан гээд  хүний мөс чанарын хамгийн доод хэлбэрийг илтгэсэн хэрүүл өрнөж байна. 

Муу эр дайнд хөөрнө гэгчээр энд тэндээс зарим нэг нөхөд тэр ч огцор, энэ ч огцор, хариуцлага хүлээ хэмээн бусдын  өмнөөс бүлтэлзэж яваа харагдах. Нөгөө юуны төлөө, хэний төлөө тэмцээд юу хэлэхээ мэдэхгүй байгаа хошин шогийн тоглолт шиг үйлдэл харагдаж байх юм.

Ямар боловч МАН их, бага хурлаа хийж удирдлагаа өөрчлөх нь тодорхой болж байх шиг. Харин намын дарга нь хэн байх, Ерөнхий сайдын судлаа хамт авч явах уу, УИХ-ын даргаар хэнийг сонгох гээд олон таамаг, өрсөлдөөн учир нь үл олдох гогцоо шиг хөвөрсөөр...

2016 оны сонгуульд олонхи буюу 65-уулаа болсон МАН-ын хагарал АН-д завшаан болж, МАХН-д ядаргаа болж байх шиг. Цөөнх болсон АН-ыхан олонхийг 60 тэрбум, оймс бандаашны хэрүүлийг дэвэргэж алдаан дээр жинхэнэ танц эргэж байна. МАХН-ын дарга Н.Энхбаярын хувьд улстөрийн тоглолт хийхэд жаахан төвөгтэй болж. Тэгэхээр МАН-ынхантай зэрэгцээд өөрийн боловсруулсан гэх Үндсэн хуулийн өөрчлөлтөө ярьсан шиг орон нутгаар хаяа дөрөө дарчихаад цагийг ажиглан ээржит нүүдлээ төвлөж суугаа. Бас болоогүй өөрийг нь хошгируулж байгаа далаар нь тавьсан АН-тай сүжирээд байгаа О.Баасанхүүгээ намаасаа хөөж парламентад суудалгүй болж орхисон. 

Энэ бүгдээс харахад улстөрчид, улстөрийн намууд мухардалд орж хөл толгой, засаг захиргаагаа ялгахаа байжээ. Энд хүн чанар, ёс жудаг гэдэг ойлголт ч байхгүй. Албан тушаал, мөнгөний төлөө нэр нүүрээ барсан хэдэн хүний хэрүүлд ард түмэн туйлдаж байна. 


Д.Тэнгис



Холбоотой мэдээлэл


Эзэнгүй байгаль уйлж байна
Эзэнгүй байгаль уйлж байна
1 долоо хоног, 2 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    3 долоо хоног, 5 өдөр []


АЛЬ Ч НАМ МӨНГӨ БОСГОЖ СОНГУУЛЬД ОРНО ...ТҮҮН ДЭЭР НЬ ШУНАЛТАЙ ХӨРӨНГӨЛӨГ НӨХДҮҮД МУРИЙТАЙ ТОГЛОЖ БАЙГАА ЮМ ШИГ МӨНГИЙГ Ч ЦАЦАНДАА УИХ-Д МӨНГӨ БАЙХ БИШ УЛСЫН ТӨСӨВ ХУВААХ АЖИЛД ОРНО ҮҮНЭЭС ГОМДОЛ ҮҮСЧ ЗАСАГТАЙГАА 4 ЖИЛД ТООЦОО ХИЙЖ ИРНЭ,,,,МАНАН-НД ХАМГИЙН ЧУХАЛ НЬ МӨНГӨ,,,,


Зочин    3 долоо хоног, 6 өдөр []


ЗА ДАА ШИНЭЧЛЭГДЭНЭ ГЭЖ БАЙХГҮЙ УЛАМ Л ДОРДОНО ДОО ЯАГААД ГЭВЭЛ ХУУЧЧУУЛ НЬ БАС НЭГ ЖААХАН Ч ГЭСЭН ӨӨРИЙН ИТГЭЛ ҮНЭМШИЛТЭЙ БАЙСАН БОЛ СҮҮЛД ЗӨВХӨН МӨНГӨ ӨНГӨ ХӨӨСӨН МАШ УВАЙГҮЙ ЗАЛУУЧУУД МАНААР ДҮҮРСЭНДЭЭ ТЭДЭНД ЯМАРЧ ЁС ЗҮЙ ЭНТЭР БАЙХГҮЙ


Зочин    1 сар []


ЗА ДАА ШИНЭЧЛЭГДЭНЭ ГЭЖ БАЙХГҮЙ УЛАМ Л ДОРДОНО ДОО ЯАГААД ГЭВЭЛ ХУУЧЧУУЛ НЬ БАС НЭГ ЖААХАН Ч ГЭСЭН ӨӨРИЙН ИТГЭЛ ҮНЭМШИЛТЭЙ БАЙСАН БОЛ СҮҮЛД ЗӨВХӨН МӨНГӨ ӨНГӨ ХӨӨСӨН МАШ УВАЙГҮЙ ЗАЛУУЧУУД МАНААР ДҮҮРСЭНДЭЭ ТЭДЭНД ЯМАРЧ ЁС ЗҮЙ ЭНТЭР БАЙХГҮЙ


Зочин    1 сар [66.181.176.124]


НАМЫН НОЁРХОЛЫГ ХАЛЖ УСТГАЯ.


Зочин    1 сар [66.181.176.124]


МАН,АН АДИЛДАА АДИЛГОДИЛДОО ГОДИЛ.ГЭХДЭЭ ЭНЭ МЭДЭЭЛЭЛ ҮНЭН БИШ БАЙНА.АМЫН НОЁРХОЛООС САЛАХЫН ТУЛД ХҮН БҮРИЙН ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛ ХЭРЭГТЭЙ.


Зочин    1 сар [202.9.42.85]


Ман-г татан буулга ман-н ченжүүдээс төр салах хэрэгтэй


Зочин    1 сар []


шинэчлэгчид нь урвалт,хор найруулага дээр тулгуурласан бол шинэчлэл биш сүйрэл шүү


Зочин    1 сар []


шинэчлэгчид нь урвалт,хор найруулага дээр тулгуурласан бол шинэчлэл биш сүйрэл шүү


Зочин    1 сар []


60 тэрбумаас хурдан сал,,,,, Монгол улсад хамгийн чухал зүйл бол АН-ыг төрөөс хол байлгах явдал гэдгийг ард түмэн ойлгож авлаа, Төрд гарах болгондоо эдийн засгийг унагааж цалингаа тавьж чадахгүй болгодог маанагуудаас холхон байцгаая


Зочин    1 сар, 1 долоо хоног []


60 тэрбумаас дутуугүй хорчин яриаг Херо Баатар, Хүрэлсүх нар ярьж байхыг сонсоод улс эх орныг маань уухаантнууд бол угаасаа биш улстөрчид бас биш зүгээр л студи авч явдаг зураач Баатар л удирдаж байгаа юм шиг санагдлаа...


Зочин    1 сар, 1 долоо хоног []


60 тэрбумын нөхдүүдээс үтэр түргэн салах ёстой.


Зочин    1 сар, 1 долоо хоног []


МАН-д яах аргагүй шинэчлэл хэрэгтэй гдэг нь харагдаж байна. Залуу үе гарч ирэх цаг болжээ


Зочин    1 сар, 1 долоо хоног []


МАН-д яах аргагүй шинэчлэл хэрэгтэй гдэг нь харагдаж байна. Залуу үе гарч ирэх цаг болжээ


Зочин.....    1 сар, 1 долоо хоног []


Монголын засгийн газар ийм арчаагүй ийм дорой удаан ажиллаж болхгүй, Тийм болохоор хурд хйигээд шинэчлээд явах нь зөв, 2016 онд бүрэн итгэлээ өгч байсан ард түмэн ганцхан жилийн дараа навс унагааж чадаж байгаа биз? Тийм болохоор эртхэн гай нуудаасаа салаад аваад явж чадах хүнд нь шилжүүлэх хэрэгтэй Ядаж л МОНГОЛ хүнд


Зочин    1 сар, 1 долоо хоног []


ТӨРД БАЙГАА БҮХ ТОМЧУУД НЬ ЦАГДАА ХҮЧНЭЭ ХУДАЛДААД АВЧИХСАН. ӨӨРСДИЙНХ НЬ МУУ МУУХАЙГ Л ДЭЛГЭВЭЛ БАРИАЖ ХОРИОД АЛАХ НЬ ХОЛГҮЙ ТӨРТ УЛС ИЙМ БАЙЖ БОЛОХГҮЙ ЭЭ. ИРГЭДИЙН ТАЛД АЖИЛЛАХ ТАНГАРАГТАЙ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА МАНАНГ ИЛРҮҮЛЭХ ЁСТОЙ БАЙХАД ТЭДНИЙ ТӨЛӨӨ АЖИЛЛАЖ БАЙХ Ч ГЭЖ. ЭРДЭНЭБАТ НАМЫН ДАРГЫН ТӨЛӨӨ ХҮН АЛХААС Ч СИЙХГҮЙ БОЛЖЭЭ. ЭНЭ БАЙДАЛ ХУРЦАДВАЛ ИРГЭД ХАМТДАА ТЭМЦЭХ ХЭРЭГТЭЙ БАЙХ. ХЭН ТЭДНИЙГ ЭНЭ СУУДАЛД СУУЛГАЖ ХЭНИЙ МӨНГИЙГ ИДЭЖ УУДГИЙГ НЬ САНУУЛАХ ЦАГ БОЛСОН


Зочин    1 сар, 1 долоо хоног []


Ерөнхийлөгчөө намуудыг тараах хэрэгтэй байна