Монголын тамирчид зургаан жинд түрүүллээ

2 сар, 1 долоо хоног TIMES.MN

“Монгол туургатан” хүүхдийн спортын VII их наадам Улаанбаатар хотноо болж байгаа билээ. Өчигдөр энэхүү наадмын чөлөөт бөхийн тэмцээн Сонгинохайрхан дүүргийн спорт цогцолборт эхэлсэн юм. Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсаас 54, ОХУ-ын Буриадаас 11, БНХАУ-ын ӨМӨЗО-оос 13 тамирчин хөвгүүд, охидын тус бүр долоон жинд өрсөлдөж байгаа аж.


Тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр хөвгүүдийн 46, 54, 76, охидын 40, 46, 56, 70 кг-ын жингийн барилдаан болж, манай улсын өсвөр үеийн бөхчүүд зургаан жинд нь аваргалсан.




Тодруулбал, хөвгүүдийн 54 кг-д Б.Буд, 76 кг-д Т.Бөхчулуун, охидын 40 кг-д Г.Оюундарь, 46 кг-д Ч.Отгонтуяа, 56 кг-д Б.Хонгорзул, 70 кг-д Б.Намуунзаяа нар түрүүлэв. Харин Буриадын Дамдин Цыренжапов зочдоос цорын ганц түрүүг 46 кг-д авлаа.


Өнөөдөр хөвгүүдийн 42, 50, 63, 100, охидын 43, 52, 60 кг-ын жингийн барилдаан болно.


ЭХНИЙ ӨДРИЙН ДҮН:

Хөвгүүд

46 кг:

1. Д.Цыренжапов (ОХУ)

2. Б.Батзориг

3. П.Мөнх-Эрдэнэ (хоёул Монгол) , Чандмань (БНХАУ)

54 кг:

1. Б.Буд

2. М.Сүхбат

3. Э.Төгсжаргал, Б.Дашзэвэг (бүгд Монгол)

76 кг:

1. Т.Бөхчулуун

2. А.Цэрэн-Очир

3. Б.Балжинням (бүгд Монгол), Сүлд (БНХАУ)


Охид

40 кг:

1. Г.Оюундарь

2. Г.Эрдэнэсүрэн

3. Э.Буман-Аюуш, Б. Нандин-Эрдэнэ (бүгд Монгол)

46 кг:

1. Ч.Отгонтуяа

2. Б.Энхзул

3. М.Мөнхгэрэл (бүгд Монгол), Мунсел Цыденова (ОХУ)

56 кг:

1. Б.Хонгорзул

2. Б.Отгонтуяа

3. О.Сарансувд, Б.Болортуяа (бүгд Монгол)

70 кг:

1. Б.Намуунзаяа

2. Ө.Одбаг

3. Б.Оюунбагана, Д.Цогзолмаа (бүгд Монгол)



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.