Улс төр


"Үндсэн хуульд өөрчлөлт, хуулийн дагуу байх нь зүйтэй"

4 жил, 1 сар TIMES.MN

 Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Улсын Их Хуралд өргөн барьсантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан өөрийн байр сууриа илэрхийлж өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрээр "Үндсэн хуулийг өөрчлөх санал санаачлагыг дэмжиж байгаа. Харин яаж өөрчлөх процессыг энэ журмын тухай хуулиар явуулах ёстой. Мөн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тавигдах зургаан шаардлага бий. Иймд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хүсч байгаа субьектууд хуулийн хүрээнд ажиллах нь зүйтэй.

Сонгууль болохоос зургаан сарын өмнө буюу ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг шийдсэн байх ёстой. Мөн хуулинд зааснаар Ард нийтийн санал асуулгыг Улсын Их Хурлын сонгуультай зэрэгцүүлж явуулж болно гэсэн заалт бий. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх явцдаа Монгол Улсын тусгаар тогтнол, олон түмний эрх ашгийг бодож хуулиндаа захирагдаж хуулийн дагуу ажиллаасай" гэлээ. 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.