Зөвлөгөө


Хонины чөмөгний шөлний гайхалтай ач тус

6 өдөр, 15 цаг TIMES.MN


Манай монголчуудын уламжлалт анагаах ухаанд хий ядаргаа, алжаал тайлах, дархлаа сэргээх зорилгоор малын ясны шөлийг олон янзаар боловсруулан хэрэглэж заншсан байдаг. Тэгвэл энэхүү арга ухаан нь өдийг хүртэл боловсронгуй хөгжиж өдөр тутмын амьдралд хэрэглэгдсээр байна.


Хонины чөмөгний ясны шөлийг гаргаж аваад хөлдөөсөн байдлаар өдөр тутмын амьдралдаа хэрхэн олон ач тустай зүйлд хэрэглэх аргыг хүргэж байна.


Ясны шөл тэр дундаа хонины чөмөгний ясны ач тусыг хэлээд баршгүй бөгөөд монгол хүний бие организмд таарсан кальци, эрдэс бодис, шимээр дүүрэн байдаг байна. Хүнд хагалгаанд орсон, ядарч сульдсан хүнд тамир тэнхээ оруулах зорилгоор хоол хүнсэнд хэрэглэнэ. Мөн өдөр тумын хоол, цай чанахдаа, гурил зуурахдаа, хvvхдийн бантанд, гэртээ халуун тогоо хиихдээ, мөн нярай хvvхдийг усанд оруулахдаа хэрэглэж болно.


Нярай хүүхдийн бантан, нухаш болон усанд оруулахдаа хэрэглэвээс ханиад томуу, хатгаа тусахгүй, дархлаа нэн сайжирч элдэв өвчнөөс ангид байна.Хонины чөмгийг шулаад ташиж битvv чанагчинд хийж буцалаад эхлэнгvvт галыг багасгаж хамгийн бага дээр нь тавиад 5-10цаг буцалгана.(жижиг газ 1-ш нь 5-орчим цаг асна). Ингээд чөмөгний ясны шим шүүс, эрдэс бодис шөлөнд шингэх ба ясыг ялган авч хаяна. Шөлийг сайтар хөргөнө.Буцалгах явцад дээр нь ялгарсан тосыг шvvж ялгаж аваад цаасан аяганд хийж хөлдөөж бага багаар хэрэглээрэй.


Хөлдөөсний дараа торонд хийж хөлдөөгчинд хадгалж удаан хугацаагаар хэрэглэж болно.Эх сурвалж: (Кальци эрдэсийг Булуу Чөмөгний яснаас олж авдаг эртний уламжлал жор)



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.