Спорт


Шагайн харвааны тэмцээн болно

6 өдөр, 17 цаг TIMES.MN


Шагайн харвааны тэмцээн болноМонголын шагайн харвааны холбооны 30 жилийн ойд зориулсан шагайн харвааны тэмцээн энэ сарын 19, 20-ны өдрүүдэд болно.


Монголын үндэсний уламжлалт Шагайн харвааг өргөн дэлгэр хөгжүүлэх, ахмад харваачдаас залуу үед уламжлалт ёс жаягийг өвлүүлэх, харваачдын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор шагайн харвааг зохион байгуулж байгаа аж. Хүй долоо худагт болох уг тэмцээн Монголын Шагайн харвааны холбооны “Шагайн нэгдсэн харвааны дүрэм”-ийн дагуу явагдах юм байна.


Мөн МШХХ-ны Анхдугаар бага хурлаар батлагдсан журмын дагуу шинээр стандартчилагдсан Цол, Зэрэг, Малгай, Малгайн тэмдэг, залааг эдэлж хэрэглэнэ. Шагайн харвааны тэмцээнд оролцож буй бүх харваачид Үндэсний дээл хувцастай оролцох ёстой юм байна.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.