“Канадын андууд” тэмдгийг залуу үеийн төлөөлөл А.Билгүүнд дурсгалаа

1 сар, 2 долоо хоног TIMES.MN

2017 онд тохиож буй Канад Улс тунхагласны 150 жилийн ойн арга хэмжээний хүрээнд “Канадын андууд” цуврал арга хэмжээний хоёрдахь нь өнөөдөр боллоо.


Энэ үеэр “Канадын андууд” дурсгалын хоёрдахь тэмдгийг Канадын хөрөнгө оруулалттай Эрдэнэ Ресурс Девелопмент Корп компанийн Бизнес хөгжлийн дэд ерөнхийлөгч А.Билгүүнд Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эд Жэйгэр гардуулав.


Энэхүү дурсгалын тэмдэг нь Канад Улс тунхагласны 150 жилийн ойд зориулан тусгайлан бүтээгдсэн бөгөөд Хойд Америкийн Мөнх цаст Хадат уулсаас олддог амолит хэмээх үнэт чулуугаар хийгдсэн. Тэмдэг нь 150 жилийн ойг билэгдсэн тэмдгийн хэлбэртэйгээрээ онцлог.


А.Билгүүн нь Канад улсын Сэнт Мэригийн Их Сургуулийг санхүүгийн чиглэлээр төгссөнөөс хойш Монгол Улсын эдийн засгийн хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулахын сацуу Канадын хөрөнгө оруулалттай Эрдэнэ Ресурс Девелопмент Корп компанид ажиллан, Канад-Монголын хөрөнгө оруулагчдыг манлайлан ажилласаар ирлээ.


Залуу үеийн төлөөлөл болсон А.Билгүүн нь мөн Улаанбаатар хотод төвтэй MIBG үнэт цаасны хөрөнгө оруулалтын компанийн гүйцэтгэх захиралаар ажиллаж байгаа юм “Канадын андууд” арга хэмжээний хамгийн анхны хүндэт зочноор 2001-2005 онд Монгол Улсаас Канад Улсад анх удаа Элчин сайдаар суусан Галсангийн Батсүх уригдаж байсан түүхтэй.


Эх сурвалж: Канадын ЭСЯ



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.