Газар дээрээс нь


М.Сарнай болон хүүхдүүд Шувуун фабрикт амьдарч байна

1 сар, 2 долоо хоног TIMES.MN

 Хүний өөрийн нийлсэн 30 хүүхдийг өөр дээрээ авч хооллож, ундалж, хувцаслаж, хичээл сургуульд нь явуулдаг гэх М.Сарнай гэдэг эмэгтэйн тухай MN25 телевизийн “Танайд хоноё” нэвтрүүлгээр анх хараад үнэхээр их бахархаж, сэтгэл догдлон нулимс дуслуулан үзэж байсан нь саяхан.




Харин өнөөдөр түүний хүүхдийн төлөөх сэтгэл нь хуурамч, айлын хүүхдүүдээр бизнес хийж байна, монголчуудын өрөвч зөөлөн сэтгэлээр тоглож хандив тусламжаар амьдраад сурчихсан, зальтай эмэгтэй гэсэн мэдээллийг фейсбүүкийн хуудаснаас олж хараад ихэд цочирдов.




Хүний дээд, сайхан сэтгэлийн үлгэр дууриал болгон ярьж өгсөн түүний талаарх энэ мэдээллийг хүүхдүүд маань ч цахим орчноос харна. Тэр үед ямар хариулт өгөхөө мэдэхгүй байлаа. Хууль хяналтын байгууллагынхан энэ мэдээллийг шалгаж нягтлаад, эцсийн дүгнэлт хийх хэдий ч монголын ард түмний итгэл, сайхан сэтгэлийн хандив тусламж зөв газраа, зөв хүндээ очсон эсэхэд эргэлзээ төрүүлэх уг мэдээллийн мөрөөр сурвалжлах нь сэтгүүлч бидний үүрэг хэмээн үзэж, сэтгүүлч нөхрийн хамт 2017.08.03 буюу өнгөрч пүрэв гаригийн үдээс хойш М.Сарнай, түүнтэй хамт амьдарч буй хүүхдүүдийг олж уулзахаар Био комбинатыг зорьсон юм.




Учир нь М.Сарнай болон түүний хүүхдүүдэд хотын захиргаанаас Био комбинатад дөрвөн айлын газар өгсөн талаар мэдээлэгдсэн байсан, мөн хүүхдүүдийн ээжүүдийн нэгнээс хаягийн байршилыг тоймлон заалгасан байв. Бид явсаар Био комбинат буюу Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд очиж холбогдох хүмүүсээс асууж тодруулахад, манай харьяанд тийм оршин суугчид ирээгүй гэсэн ч утсаар авсан мэдээллээр хэсэг хайв.





Явсаар Хан-уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр болох Шувуун фабрикт очиход ажил тарсан байсан ч хорооны нэг ажилтан ашгүй байж таарав. М.Сарнайн талаар асуухад манай хороонд ирсэн гээд хаягийг нь зааж өглөө. Бид заалгасан хаягийн дагуу очиж, нилээдгүй хүнээс асууж тодруулж явсаар нэгэн дунд эргэм насны эмэгтэй тэднийхийг зааж өгсөн юм.




Тэднийх хотын захиргаанаас өгсөн газартаа гэрээ бариагүй , хашааны газраа л тэгшилсэн, одоо тэднийх хүүгийнхээ хашаанд түр байрлаж байсан аж. Бид тэднийд очихдоо утсаар ярьж урьдчилан сануулалгүй гэнэтхэн очсон.




Биднийг очиход М.Сарнай, түүний бэр, гэр ээжүүд, хүүхдүүд гээд чимээ шуугиан ихтэй угтав. Хүүхдүүд гэрүүдэд орж гаран шаагилдаж, гуталтай гуталгүй, нүүр ам нь халтар, цэвэрхэн. Бид эхлэн М.Сарнайтай ярилцан түүний хүүгийн гэрт хэсэг байгаад хамгийн баруун талын хүүхдүүдийн гэр лүү орсон.




Хүүхдүүд байх гэрт орохын өмнө М.Сарнай бидэнд Тэмүүлэн хүүгийн аавын гараар бичсэн өргөдөл гэх бичгийг харуулсан. Уг бичигт “ 6 сартай Тэмүүлэн хүүгийн ээж н.Чулуунцэцэг архи ууж, агсан тавьдаг хүүхдээ хаяад явсан. Хүүхдээ харж хандаж чадахгүй тул танд өгье ...” гэсэн утгатай байв.





Гэрт ороход ээж, аав нь орхисон гэх 10 сартай Тэмүүлэн хүү хоймрын орон дээр машины хүүхдийн суудал шиг орон дээр хэвтэж, бусад хүүхдүүд шагай тоглож, ном уншиж, зурагт харж, багахан цэцэрлэг шиг л угтсан. Гэрт нийт 15 хүүхэд гадаа байсантайгаа 21 хүүхэд тухайн үед байсан.




Хүүхдүүд болон М.Сарнай нараас яриа авах зуур хүүхдүүдийн бичлэг болон зураг авч тэднийг үнэхээр өөрийн хүслээр тэнд байгаа эсэхийг нь бататгахыг зорьсоноо нуух юун. Хүүхдүүд гэртээ байгаа мэт чөлөөтэй хоорондоо эвсэг, чихрээ ч эв найртай хувааж сурсан харагдсан.




Ингээд М.Сарнай болон хүүхдүүдтэй ярилцан цахим орчин нээлттэй шууд Live хийснээ хүргэж байна.


Энэ ярилцлагын дараа М.Сарнай бидэнд хүмүүсээс авсан хандив тусламж, Говь компанийн өгсөн ноолууран хөнжил зэргийг харуулсан.



Тэрээр “Миний хувьд өмнө нь хүнд хэцүү амьдралыг үзэж туулсан хойд эцэгтэй байсан, өөрөө зовж үзсэн учраас хүүхдүүдийг хайрладаг. /энэ талаар ярихдаа нулимс дуслуулсан/ Би хүүхдүүдийг 10-аад жилийн өмнөөс Баянхошуундаа хүнд хэцүү амьдралтай, хог түүдэг хүмүүсийн хүүхдүүдийг харж хандаж тусалж ирсэн. Сувд-Эрдэнэ гэдэг эмэгтэй миний амьдралд орж ирсэнээр “Бурханы элч” л хүрээд ирлээ гэж итгэсэн. Гэтэл одоо өөр юм яриад байна. Надад тэр дансанд байгаа мөнгө чухал биш. Миний хэдэн хүүхдүүд л чухал байна. Амьдраад болоод байсан юм болж л таараа. Хууль хяналтын байгууллага нь шалгаад нотлоод өгөх байх аа” гэсээр биднийг үдсэн.



Түүнтэй уулзаж, хүүхдүүдийн үгийг сонсох гэж зорьсон ажил минь ийнхүү бүтсэн тул маргааш хүүхдүүдээ хүнд өгдөг ээж аав нь ямар хүн байгааг, юу бодож явдаг, юу хэлэхийг сонсох хэрэгтэй гэсээр гэрийн зүг явцгаасан билээ.



Баасан гаригт бид М.Сарнайгийн өмнө нь амьдарч байсан Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, гэр нь байсан хашаа, хүүхдүүд нь сурдаг гэх албан бус сургалтын төв, түүний хөрш, нэгэн цагт түүний ахтай гэр бүл болон амьдарч байсан эмэгтэй, хүүхдээ орхисон гэх Тэмүүлэнгийн ээж, Архангай аймагт очиж морь унасан гэх хүүгийн аав нартай Улаанчулуутын хогийн цэг дээр очиж уулзсан, “Итгэл сэтгэлийн гүүр” сангийн н.Сувд-эрдэнэ нартай ярилцсан талаарх сурвалжлагаа тун удахгүй цувралаар хүргэх болно.




П.Нарандэлгэр




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 сар []


сувд нь ганц хүүхэд тэжээсэн бол хуц. сарнайд атаарах хэрэггүй. шантажлаж бгаад олгогдсон зүйлийг идэх далд санаагаа бүү нуу. энэ олон хүүхдүүдийг асарч бгаа хүн хөлсөндөө олдсноосоо идэх ёстой.хэрвээ улс ийм хүүдэдүүдэд ямар зардал гаргадагийг тооц


Зочин    1 сар, 2 долоо хоног []


Ene huuhen odoo yu ve, uuruu iim olon huuhed harj chadah uu, Eejiig ni garch bai ch geh shig.Ene huuhduud unegeeriin jargaltai baina.Huuhdiin nudnees l ilt haragddag.Hervee daramtand baidag bol ene huuhduudiin nud ni yamar ch gal tsoggui, uutgartai baina. Gehdee olond uuniig haruulsan ni zuv bolj dee.


zzzz    1 сар, 2 долоо хоног []


nadad lab ene hvnii hj bgaa ajil ehneesee l sonin sanagdsan. Tegbel hvvhdee tejeej chadahgvi gd ene hvnd abaachij ogood bh yy.Etseg ehiin hairiig hen ch yugaar ch nohoj orloj chdahgvi.


Зочин    1 сар, 2 долоо хоног []


Ард түмний хандиваар амьдардаг заваан юмнууд Ажил хийдэггүй байж юугаараа яаж амьдарч бсан юм .Худлаа жүжиглэж бгаа юм одоо больцгоо хүмүүсээ юу ч битгий өг даварсан юмнуудад ажил хийж тэр архичдынхаа хүүхдүүдийг тэжээ


Зочин    1 сар, 2 долоо хоног []


Ene avgai ch dee. Ooroo ajilguiamidralgui bj huuhdiin buyanaar tejeelgej bgaa avgai ch dee. ooroo amidralaa tsegtsleegui honogiin hoolgui bj huuhed yaj tejeeh vebe . tuun shig hudal yum bhgui . Suvd Erdeneiin adil busdiin mongoor ooriigoo tejeelgej yavaa zavaan avgai. IIm bolovsrolgui chadvargui hulgaich yumnuudad ene olon huuhdiig itgej ogch bolohguiee. tor zasag hyanamaar yumaa. iim bj bolohgui ee. zahiin hu HUUHDEER BUSINESS hiij bolohgui . Huuhdiin baiguullaga anhaaraachee. Hool und geed aimaar yum ogch bnlee sh dee. Duuren dotor oohnii tostoi budaa ter bolohgui sh dee. Bugd hodoodgui bolno sh dee. Eroosoo l ene heden huuhdeeer dalimduulj ooriigoo bolon ooriin etseggui huuhduudee tejeeh gesen baliar avgai. Bas oortoo taarsan Delger geed yumiig olood avsan bgaa. Ter Delgeriin yarij bgaa ni bur jujig togloj bgaam shig . Arai Arai . Ta nar bod doo . OOriinh amidral iim yum chin yaj busdiig tejeeh ve Hyalbar argaar hool olj iddeg avgai . Bur targalaad delbereh gej bgaaHumuus mini iim muuhai avgai nart buu itgeerei. saihan ch muuhai ch huuhed torson gertee l baih heregtei.


Зочин    1 сар, 2 долоо хоног []


ХӨӨРХИЙ ХҮҮХДҮҮД ХЭЦҮҮ БАЙНА ДАА. САРНАЙ ШИГ ХОГ ДЭЭР БАЙГАА ХҮМҮҮСИЙН ХҮҮХДИЙГ ХАРЖ ХАНДАХ ХҮН ДАХИЖ ОЛДОХ УУ? ТЭР СУВД-ЭРДЭНЭ ҮНЭХЭЭР Л ХҮНИЙ ТӨЛӨӨ ЮМ БОЛ БУСДААС ГУЙЛГА ГУЙЛГҮЙ ЯДАЖ 5 ХҮҮХДИЙГ НЬ ӨСГӨЧИХ ДӨӨ. ТИЙМГҮЙ Л БОЛ ХҮҮХЭД ӨСГӨЖ БАЙГАА ХҮН РҮҮ БИТГИЙ УС ЦАЦААЧ. ЯДАЖ ХҮҮХДИЙН ЗАЯА ГОМДОХ БАЙХ ДАА. ЭМЭГТЭЙ ХҮН БАЙЖ... АЙЛЫН 3 ХҮҮХДИЙГ ГЭРТЭЭ 3 ЦАГ БАЙЛГАХАД Ч ХЭЦҮҮ Л БАЙДАГ ЮМ ДАА. ШУНАЛТАЙ СЭТГЭЛГҮЙ СУВД-ЭРДЭНЭ ЭЭ


Зочин    1 сар, 2 долоо хоног []


Сувд-Эрдэнийг нь шагнасан бол ийм асуудал гарахгуй байж дээ. Амбицтай, Атаархуу хар хог юм бн. Тэрнээс емне энэ эмэгтэй олон хуухэд тэжээгээд хунд гай болохгуй амьдарч л бсан бн даг. Сувд-Эрдэнэ гавъяа бус гай болсийм бн л.


Зочин    1 сар, 2 долоо хоног []


sarnaid amjilt husey


Зочин    1 сар, 2 долоо хоног []


Suverdene hemeegch suljeenii huuhen bolivol taarna.ene emegtei harvaas zuv hun bna


Зочин    1 сар, 2 долоо хоног []


Ene huuhen odoo yu ve, uuruu iim olon huuhed harj chadah uu, Eejiig ni garch bai ch geh shig.Ene huuhduud unegeeriin jargaltai baina.Huuhdiin nudnees l ilt haragddag.Hervee daramtand baidag bol ene huuhduudiin nud ni yamar ch gal tsoggui, uutgartai baina. Gehdee olond uuniig haruulsan ni zuv bolj dee.


Зочин    1 сар, 2 долоо хоног []


Hamtarch mungu iddeg ni iim niitlel oruulaad bgaa bhgui yu Odoo ene zalitai teshuusen avgau Delger 2-n dansand hen tooj hen itgej mungu hiih yum be lalaruudaa bitgii goridooch


Зочин    1 сар, 2 долоо хоног [108.181.115.137]


hynii saihan setgeliig tusalj demjij bgaa ard tymen maani cn bodit yneniig harlaa. iimd SARNAI BYSGYIDEE TUSLAX AYANAA YRGELJLYYLEX HEREGTEI GEJ BODOJ BNA