Зөвлөгөө


Ажлын байран дээрээ хийж болох 8 энгийн дасгал

1 сар, 1 долоо хоног TIMES.MN


Өдөржин сууж ажилласаны дараа маш их чилдэг. Тиймээс чилсэн биеэ сэргээх 8 энгийн дасгалыг хүргэж байна. Яг одоо ч дагаад хийж болно.


Гурван булчингийн суналт



Хэрхэн хийх вэ:

- Зурган үзүүлсэн шиг зүүн гарын тохойноос баруун гараараа барина

- Зүүн тохойгоо баруун тийш татна

- Нөгөө гартаа мөн адил хийнэ


Толгойгоо хазайлгах



Хэрхэн хийх вэ:

- Сандал дээрээ нуруугаа цэх болгон сууна

- Толгойгоо баруун, зүүн, хойшоо урагшаа нугалана

- Хэд хэдэн удаа давтан хийгээрэй


Толгойгоо эргүүлэх



Хэрхэн хийх вэ:

-Толгойгоо эргүүлэн аль болох баруун тийш харахыг хичээнэ

-Эсрэг талруугаа мөн адил хийнэ

- Хэд хэдэн удаа давтан хийгээрэй


Мөрөө эргүүлэх



Хэрхэн хийх вэ:

- Мөрөн дээрээ гараа тавина

- Тохойгоо урагш эргүүлнэ

-Дараа нь хойшоогоо мөн өдил хийнэ


Цээжний булчин сунгах



Хэрхэн хийх вэ:

- Нуруугаа тэгшлээд гараа алдсан сууна

- 2 далаа хавчих маягаар цээжний булчинд нөлөөлнө.

- Хэд хэдэн удаа давтан хийнэ


Татах



Хэрхэн хийх вэ:

- Гараа түгжиж урдаа өргөж барина

- Нуруугаа цэх суух бөгөөд зурган дээр үзүүлсэн сумын дагуу дээш татна

- Хэд хэдэн удаа давтан хийнэ


Биеийн сунгалт



Хэрхэн хийх вэ:

- Зүүн гараа өргөөд баруун тийш дарж хазайна

- Нөгөө талдаа мөн адил хийнэ

- Хэд хэдэн удаа давтан хийнэ


Биеэ эргүүлэх



Хэрхэн хийх вэ:

- Зурган дээр үзүүлсэн шиг гараа салаавчлан түгжиж урагш сунгаж барина

- Одоо баруун , зүүн тийш эргүүлнэ

- Хэд хэдэн удаа давтан хийгээрэй




Холбоотой мэдээлэл