Газар дээрээс нь


Арвайн талын Аравгар хээр

1 сар, 2 долоо хоног TIMES.MN
Арвайхээр хот үүсэн байгуулагдсаны түүхт 290 жилийн ой, Арвагар хээрийн их хурд 2017 хангайн бүсийн уралдаантай давхцуулан Монгол түмний морины их шүтээн цогцолборын 10 жилийн ойн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүллээ.




Мянган хурдан хүлгээс түрүүлэн ирж монгол даяараа алдаршсан Арвагар хээр хэмээгч алдарт хүлэг морины тухай урлаг, уран сайхны бүтээлд мөнхөрсөн байдаг. Үүний нэг бол 10 жилийн өмнө байгуулагдаж байсан Монгол түмний морины их шүтээн цогцолбор нь Өвөрхангай аймгийн Арвайхээр хотоос 40 орчим км-т Арвайн талын Баянтолгой хэмээх газарт оршдог юм.


Арвагар хээр морин спорт уаячдын холбооны гүйцэтгэх захирал Ю.Үнэнбүрэн:




-Монгол түмний морины их шүтээн цогцолборын 10 жилийн ой тохиож байна. Энэ цогцолборын үүх түүхээс нь танилцуулаач?

-Арвайхээр хотын үүсгэн байгуулагдсаны 290 жилийн ой, Монгол түмний морины их шүтээн цогцолборын 10 жилийн ойд зориулсан Арвагар хээрийн хурд хангайн бүсийн уралдааныг зохион байгууллаа. Монгол түмний морины их шүтээн цогцолборын 10 жилийн ойн баяр наадмыг албан ёсоор наймдугаар 8 сарын 26-27 нд тэмдэглэнэ. Монгол түмний морины их шүтээн цогцолборын хувьд Монголчууд эвийн сэтгэлээр нэгдэн бүтээж чадсан цорын ганц бүтээл гэж ойлгодог.




Тэнд монгол улсын 21 аймгаас төлөөлж уул ус газар орныхоо шороо чулууг авчирсан. Монголчууд морины шүтээнээ хайрлаж хамгаалж шүтэх болсонд баяртай байдаг. Морины шүтээн бол манай Морин сорт уяачдын Аравгар хээр холбооны ерөнхийлөгч хоёр дахь тэргүүн байсан н.Бат-Эрдэнэ, дэд тэргүүн байсан н.Батбаяр бид гурвын ярианаас урган гарсан бүтээл. Олон хүний сэтгэл зүтгэл нийлсэн бүтээл өнөөдөр монголчуудыг шүтээн болсонд үнэхээр их баяртай байдаг.




Аравгар хээр морины түүхээс дурьдвал 1709 онд домогт хүлэг Арвагар хээр морины 1000 хурдан хүлгээс түрүүлэн ирсэн Шар талыг эдүгээ Арвайн тал хэмээн нэрийдсэн гэдэг. 2007 онд домогт хурдан хүлгийн 298 жилийн ойд зориулан бүтээсэн уран баримал бүхий цогцолборыг бүтээсэн юм.




Монгол түмний морины их шүтээн цогцолборын төв хэсэгт Дамдин Янсан бурхныг залж, Арвагар хээр морины барималыг зүүн талд байршуулсан уг цогцолборыг тойруулан Төрийн их хүлгүүдийн уран баримал, 108 суваргыг босгон моринд хайртай монгол түмний хийморь авшиг оршсон шүтээн хэмээн хүндлэл үзүүлэх болсон билээ.











П.Нарандэлгэр



Холбоотой мэдээлэл


Дунд сургуулийн хоёр ертөнц
Дунд сургуулийн хоёр ертөнц
2 долоо хоног, 5 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Г.Батнасан    1 сар, 2 долоо хоног []


Аравгар хээрийн гарал нь өнөөгийн Баянхонгор аймгийн Шинэжинст сум.