Сонголт


Танд хэрэгтэй эмийн ургамлууд

3 жил TIMES.MN

Алтан гагнуур- Гадна, дотно шарх шархлаанд шавшина. Хандыг зуун грамаар өдөрт гурван удаа ууна. Цагаан түрүү- Дотуур болон гадуур олгоно. Шарханд, даралтанд, үланд дэвсэх ба хандыг 50 грамаар 5 удаа хэрэглэнэ.




Чага мөөг- Элэг цөсний хэвийн цөсний хэвийн үйл ажиллагаа хангах дэлүү болон тунгалагийн зангилааны шүүрлийг сайжруулна. Хандыг өдөрт 50 грамаар 3 удаа ууна.


Манжингарав- Хоолой өвдөх, томуу томуу төст өвчин, цэр ховхлох зорилгоор хандыг 100 грамаар өдөрт гурван удаа ууна.


Чихэр өвс- Цэр ховхлох, хий ханилга намжаах зорилгоор хандыг өдөрт гурван удаа 100 грамаар ууна.


Ганга- Үс угаах, арц утлаганд хэрэглэх бөөр нурууны өвчин, хөхүүл ханиалга намдаах, элэгний хэмжээ томрох, зөөлрөх өвчинд хэрэглэнэ. Гадуур хэрэглэх ба буцалгасан хандыг өдөрт 100 граммаар гурван удаа хэрэглэнэ.


Туплин-Хий ядаргаатай хүн борви, тойгны шөлөнд буцалгаж ууна.Тэхийн шээг-Бөөрөнд өдөрт нэг аягыг чанаж ууна.


Газрын хаг- Бөөр нурууны өвчинд хандыг хэрэглэнэ. Өдөрт 100 грамаар 2 удаа ууна.


Хушны шүүс- Зүрх судасны өвчинд хандалж хэрэглэнэ. Өдөрт 50 грамаар гурван удаа ууна.


Таван салаа- Ходоодны шарх, гадна шарханд хэрэглэхээс гадна шулуун гэдэсний үрэвсэлд хандалж 50 грамаар 3 удаа ууна.


Модны агь- Ходоодны бактер устгах болон гэдэсний илүүдэд бохир цэвэрлэнэ.


Цагаан мөөг- Савны халуун, шархны халуун дотор халуунд сайнаас гадна, дан шөл хийж уух ба хандалж хэрэглэнэ. Хандыг өдөрт гурван удаа 100 грамаар хэрэглэнэ.


Халгай- Үсний өнгө алдах, тархины цусан хангамж сайжрах, кали калицийн хэрэглээ нөхөх, банш буузанд хийх, дотор хий гадагшлуулах үүрэгтэй ба цай хоолонд хийвэл ядаргаа болон амин дэм нөхнө.


Барагшуун- 108 төрлийн өвчинд ууна. Таван цул, зургаан сав өвчинд хэрэглэнэ.


Хөх дэгд - Элэг цөсний хэвийн үйл ажиллагааг хангах, шаралсан хүүхдийн бүхэл буулгах, хоолойн өвчин зайлах, ханиад томуунд хэрэглэх цус цэвэрлэх, гэдэсний дүүрэнги, болон шээс өтгөн болох, өтгөн хаталт зэрэгт хэрэглэнэ. Өдөрт гурван удаа 100 грамаар хэрэглэнэ.


Их шүүдэргэнэ- Монголчууд эрт дээр үеэсээ мянган уулын шүүдэргэнэ гэж нэрлэнэ. Шүүдэргэнийг арьсны элдэв өвчин, зурх судас, шулуун гэдэс, чихрийн шижин тархины цус харвах, даралт ихсэх, хорт хавдрын эсрэг 1 литр усанд чанаад өдөрт нэг аягыг ууна.


Задь -Зүрхний хэм алдагдах нойргүйдэлд хэрэглэнэ. сүүтэй цайнд хийж, тархины цусан хангамж сайжруулах даралтанд сайн.


Лиш  -Голын хий болон судсанд сайн.


                                                                                  Уламжлалт анагаах ухааны судраас






Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    2 жил, 11 сар []


Sain