С.Батцэцэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол олгохоор боллоо

1 сар, 2 долоо хоног TIMES.MN

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндэсний шигшээ багийн тамирчин С.Батцэцэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээх тухай зарлиг гаргалаа.


Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойг тус тус тохиолдуулан Монгол Улсын Бөхийн чөлөөт барилдааны түүхэнд шинэ хуудас нээж, монгол хүний эрдэм ухаан, тэвчээр хатуужлын гайхамшгийг үзүүлэн, эх орныхоо нэрийг сайнаар дуурсгасан гавьяа зүтгэлийг нь үнэлэн Зуны олимпийн наадмын хүрэл медальт, Бөхийн чөлөөт барилдааны Дэлхийн хошой аварга, Үндэсний шигшээ багийн тамирчин Соронзонболдын Батцэцэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Хөдөлмөрийн баатарын Алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоор ийнхүү шагнахаар боллоо.


Үндэсний шигшээ багийн тамирчин С.Батцэцэг гадаадад бэлтгэл хийж байгаа тул түүнийг эх орондоо хүрэлцэн ирмэгц нь Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Хөдөлмөрийн баатарын Алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонг нь гардуулан өгөх юм.


Л.Булганчимэг



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 сар, 2 долоо хоног []


Уйгагүй хөдөлмөр хүнийг амжилтанд хургэдэг гэдгийг харууллаа. Олон охид залуучуудад үлгэр дууриал болоосой, манай зарим охид залуучууд хөнгөн амьдралаар өөдөө гарахыг боддог нь нууц биш, хүний дуслуулсан хөдөлмөр зайлшгүй амжилтанд хүргэдэг юм шүү. Хөдөлмөрийн баатар Батцэцэгтээ баяр хүргэж, улам их амжилтыг хүсье нас байна, хүч хөдөлмөр байна, ирээдүй байна, улам сайн хөдөлмөрлөж 2020 оны Токиогийн олимпоос алтан медаль авч ард түмнээ баярлуулаарай. Амжилт таны өмнө байгаа шүү.


Зочин    1 сар, 2 долоо хоног [103.212.118.252]


Тэнгис кинотеатрын чанх хойно, гал зуух тусдаа 2 өрөө байр түрээслүүлнэ. 99041126


Зочин    1 сар, 2 долоо хоног [103.212.118.252]


Тэнгис кинотеатрын чанх хойно, гал зуух тусдаа 2 өрөө байр түрээслүүлнэ. 99041126


Зочин    1 сар, 2 долоо хоног []


Эзнээ олсон цол шагнал байна


Зочин    1 сар, 2 долоо хоног []


Ajil hiigeed amjilt gargasan olon jil hodolmoroo uneluuleh humuust hodolmoriin baatar ogmoor bn huulind oorchlolt oruulah heregtei duuchin boh ..,,


Зочин    1 сар, 3 долоо хоног []


хөдөлмөр хөлсөөрөө баатар болсон маш цөөн тооны нэг байна. маш цөөн тооны шүү. бараг ДАНДАР БААТАР, СОЦИАЛИЗМЫН ҮЕИЙН ХӨДӨЛМӨРИЙН БААТРУУДЫГ ЭС ТООЦВОЛ БАйж магад