Сонголт


Машинд хонуулсан цэвэр усыг ууж болохгүй

3 жил TIMES.MN


Дутуу уугаад машинд орхисон цэвэр усыг дахин хэрэглэхгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөж байна. Учир нь ус хийсэн хуванцар саван дахь химийн бодис нарны гэрэлд урвалд орж, хорт бодис үүсгэдэг аж. Улмаар тэр усыг уувал хорт хавдар үүсдэг байна.



Хэрэглэгчид цэвэр ус худалдан авахдаа савлагаа, шошго зэрэг гадаад байдалд илүү үнэлгээ өгдөг ч найрлагад огт анхаарал хандуулдаггүй. Мөн усыг олон давхар шүүлтүүрээр шүүх тусмаа сайн гэсэн ойлголт манай иргэдийн дунд байгаа юм.


Шат дамжлага ихсэх тусам усны үнэт чанар өөрчлөгдөх, тээвэрлэх хадгалахаас өгсүүлээд анхдагч чанараа гээдэг. Хүн өдөрт авах ёстой эрдсийнхээ 40 хувийг уснаас авдаг. Савласан цэвэр усыг хоол хүнсэндээ байнга хэрэглэвэл авах ёстой эрдсээ бүрэн нөхөж чаддаггүй байна.





Бэлтгэсэн Б.Болормаа




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Цэвэр ус үйлдвэрлэгчид    3 жил [122.201.20.190]


Цэвэр ус үйлдвэрлэгчид