Нийгэм


Залуучуудын бизнесийн байнгын хороо хуралдана

4 жил, 3 сар TIMES.MN

Монголын Залуучуудын Үндэсний Залуучуудын Зөвлөл хуралдаанаар залуучуудын өмнө хамгийн их тулгамдаж буй асуудал руу чиглэн ажиллах 16 байнгын хороог байгуулсан. Тодруулбал, Байгаль орчны хороо, Бизнесийн хороо, Боловсролын хороо, Гадаад харилцааны хороо, Гэр бүлийн хороо, Инновацийн хороо, Спортын хороо, Соёлын хороо, Орон сууцны хороо, Хууль эрхзүйн хороо, Хөдөлмөрийн хороо, Хүнсний хороо, Хүмүүнлэгийн хороо, Хүүхдийн хороо, Эрх чөлөөний хороо, Эрүүл мэндийн хороо гэсэн 16 хороог байгуулахаар шийдвэрлэж, ҮЗЗ-ийн 339 гишүүн дээрх хороодод хуваагдан ажиллаж буй.

 

Тэгвэл энэ сарын 08-аас эхлэн 6 дугаар сарыг дуустал дээрх байнгын хороодын анхдугаар хурлыг хуралдуулахаар болоод байна. Энэ удаад Залуучуудын Бизнесийн Байнгын хорооны хурал зарлагдсан бөгөөд өнөөдөр 17.00 цагаас МЗХ-ны төв байранд эхэлнэ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.