П.Ууганбаяр, А.Дөлгөөн нар “Пушкаш академи”-д суралцана

1 сар, 4 долоо хоног TIMES.MN

Дэлхийн алдарт хөлбөмбөгчин, Унгарын шигшээ багийн домогт тоглогч Ференц Пушкашийн нэрэмжит академид Монголын хөлбөмбөгчид хоёр дахь жилдээ суралцахаар боллоо.




Өнгөрсөн онд Монголын хөлбөмбөгийн холбоо Б.Амгаланбат, Г.Ганбаяр, О.Хантэнгэр, Д.Тэмүүлэн нарын дөрвөн хүүхдэд анх удаа “Пушкаш академи”-д суралцах боломжийг олгосон билээ. Анх удаа хилийн чанадад хөлбөмбөгөөр суралцсан дөрвөн хүүхдээс Г.Ганбаяр “Сузуки цом”-оос хүрэл медаль хүртэж, өндөр амжилт гаргасан. Тэрээр "Пушкаш академи"-ийн тоглогч болж, 600 еврогийн цалинтай тоглох болсон юм.


Энэ жилийн сонгон шалгаруулалт тавдугаар сард болжээ. Клубүүд болон хөдөө орон нутгийн авьяаслаг хөлбөмбөгчдөөс бүрдсэн 50 гаруй хүүхэд оролцсон бөгөөд сонгон шалгаруулалтын хариу гарахад Дархан-Уул аймгийн П.Ууганбаяр, “Дэрэн” клубийн А.Дөлгөөн нар тэнцсэн байна. МХБХ эдгээр хүүхдүүдтэй гэрээ байгуулж, хэвлэлийнхэнд албан ёсоор танилцууллаа.




Хэвлэлийн бага хуралд П.Ууганбаяр, А.Дөлгөөн нараас гадна МХБХ-ны техникийн хэлтсийн захирал Ш.Жаргалсайхан, Унгар улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яамны консул Кароли Домонкос нар оролцсон юм. МХБХ-той хамтран ажиллагч "Их Монгол" сан хүүхдүүдийн замын зардлыг ивээн тэтгэхээр болсон байна. МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар хүүхдүүдтэй эцэг эхийнх нь хамт уулзаж, онгоцны тасалбарыг нь гардуулав. Тус академид суралцах жилийн төлбөр 15 000 америк долларын үнэтэй аж. Цаашдаа эдгээр хүүхдүүдэд Дархан-Уул аймгийн нутгийн зөвлөл болон "Дэрэн" клуб туслалцаа үзүүлнэ хэмээн МХБХ найдаж байгаа аж.


Л.Булганчимэг



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 сар, 4 долоо хоног [66.181.181.23]


Тэнгис кинотеатрын чанх хойно, гал зуух тусдаа 2 өрөө байр түрээслүүлнэ 99041126