Олон улсын физикийн олимпиадаас манай сурагчид 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ

1 сар, 4 долоо хоног TIMES.MN

Индонез улсын Ёгякарта хотод Олон улсын физикийн 48-р олимпиадыг |зохион байгуулсан юм. Олимпидад оролцсон Монголын багийн таван гишүүнээс

  • “Шинэ Монгол” сургуулийн сурагч Лхагвадоржийн Дөлгөөн мөнгөн медаль,
  • “Сант” сургуулийн сурагч Луубаатарын Оюунтөгс мөнгөн медаль,
  • Хөвсгөл аймгийн Ирээдүй сургуулийн сурагч Сарангэрлийн Сумъяажав хүрэл медаль,
  • Нэгдүгээр сургуулийн сурагч Бямбажаргалын Амарболд хүрэл медаль,
  • Нэгдүгээр сургуулийн сурагч Эрдэнэчулууны Гарьд хүрэл медалийн болзол тус тус хангажээ.




Олимпиадад оролцоход БСШУСЯ, МУИС, ШУТИС-ийн зарим санхүүжилтийг гаргасан байна. Мөн олимпиадын туршилт, онолын бэлтгэл хийх боломжоор “Шинэ Монгол” сургууль, Герман Монголын хамтарсан сургуулийн захиргаа гаргасан байна. Багийн ахлагчаар МУИС-ийн физикйн багш Д.Улам-Оргих багш ажиллажээ.


Энэ жилийн олон улсын олимпиадын үнэмлэхүй аваргаар Японы сурагч Акира Ватанабэ шалгарсан байна. Тэрээр туршилтын шалгалтын хамгийн өндөр оноог авчээ. Мөн нийлбэр дүнгээр хамгийн өндөр оноог авсан байна.


Гэрэл зургийг оролцогчдын фэйсбүүк хуудаснаас 


Л.Булганчимэг



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 сар, 2 долоо хоног [103.57.92.172]


Тэнгис кинотеатрын чанх хойно, гал зуух тусдаа 2 өрөө байр түрээслүүлнэ. 99041126