Газар дээрээс нь


“Дэлхийн цом-2017” 100 буудалт даамын тэмцээн эхэллээ

2 жил, 2 сар TIMES.MN

“Дэлхийн цом-2017” 100 буудалт даамын тэмцээн өнөөдөр буюу 2017 оны долдугаар сарын 21-нд нийслэл хотноо эхлээд байна.




Зургаан хоног үргэлжлэх энэхүү тэмцээнд найман улсын нийт 56 тамирчин өрсөлдлөө. Үүнд Олон Улсын их мастер цолтой 15 тамирчид байгаа нь тус тэмцээний чансааг илтгэж байгаа юм.




Эдгээр мастеруудын дотор Дэлхийн 10 удаагийн аварга, ОХУ-ын их мастер Алексей Чижов, Дэлхийн ес нь удаагийн аварга А.Георгиев, Дэлхийн аварга Латвийн их мастер Гунтис Валнерис, эмэгтэйчүүдийн дэлхийн чансааг тэргүүлэгч, ОХУ-ын их мастер Айгуль Идрисова, Дэлхийн аваргын медальтнууд болох А.Шайбаков (ОХУ), Юрий Аникеев (Украйн), Марина Косинска (Англи), М.Амриллаев (ОХУ) нар хоорондоо өрсөлдлөө.




Манай улсаас Монгол улсын гавьяат тамирчин Д.Эрдэнэбилэг, Азийн аваргууд Г. Ганжаргал, О.Түвшинболд, М.Нямжаргал, Р.Манлай зэрэг 40 гаруй тамирчин өнөөдрийн тэмцээнд ур ухаанаа сориж байна.





Анх удаа зохиогдож байгаа уг тэмцээнд оролцогчдоос хамгийн ахмад тамирчин энэ жил 77 настай спортын мастер Д.Дорж байгаа бол хамгийн залуу тамирчин болох 11 настай Э.Хүслэн, Б.Баярманлай, Ч.Марал-Эрдэнэ, Б.Сүхбат зэрэг шилдгүүд оролцлоо.






Нэмж дурдахад Монголын наадмын холбоо нь 2013 онд анх удаа Монгол улсын нийслэлд, Ази тивд анх удаа эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгуулж байсан байна. мөн даамын төрлүүд дотороос Дэлхий даяар хамгийн өргөн хэмжээнд хөгжсөн 100 буудалт даам нь Дэлхийн даамын холбоог байгуулахад хүргэсэн түүхтэй аж.









Гэрэл зургийг Б.Болормаа






Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.