Газар дээрээс нь


Ерөнхийлөгч Х.Баттулгад хүндэтгэл үзүүлэх цэргийн ёслолын жагсаал төв талбайд боллоо

2 жил, 2 сар TIMES.MN


Монгол улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчид хүндэтгэл үзүүлэх ёслолын үйл ажиллагаа өнөөдөр төв талбайд боллоо.



Үүнд Зэвсэгт хүчний бүрэлдэхүүн бөгөөд шинэ хууль батлагдсаны дагуу Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын нийт 1000 гаруй цэргийн албан хаагчид энэхүү ёслолын үйл ажиллагаанд оролцсон юм.




Монгол улсын ерөнхийлөгч бүрэн эрхийн хугацаанд Монгол улсынхаа Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнтэй танилцах улмаар зэвсэгт хүчний үйл ажиллагааг цаашдаа сайжруулах зорилготой аж.




Зэвсэгт хүчний жанжин штабын ажиллагааны удирдлагын газрын орлогч дарга, хурандаа, дэслэгч С.Дашзэвэг “Монгол улсын тав дахь ерөнхийлөгч томилогдоод удаагүй байгаа билээ. Ерөнхийлөгч бүрэн эрхийн хугацаанд Монгол улсын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг хуульд заасны дагуу олон нийтийн болон бусад үйл ажиллагаанд оролцуулах үүрэгтэй байдаг. Энэ үүргийнхээ дагуу Монгол улсын ерөнхий командлагчийнхаа хүрээнд хүндэтгэл үзүүлж улмаар төрийн тэргүүнээсээ цаашдын ажил үүргийн чиглэлийг сонсож, хэрэгжүүлэх нь чухал юм” хэмээн хэлж байлаа.






























 Гэрэл зургийг Б.Болормаа




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.