Газар дээрээс нь


“Хөвсгөл -Нэг үе” клубын баярын хурал болж байна

2 жил, 2 сар TIMES.MN

 Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Хөгжимт драмын театрт “Хөвсгөл -Нэг үе” клубын 10 жилийн ойн баярын хурал эхэллээ. Нутаг гэсэн сэтгэлтэй залуучуудын санаачлан байгуулсан тус клубын баярын хуралд "Хөвсгөл Нэг үе клуб"-ын ерөнхийлөгч Д.Батхуяг,  УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд, ЗДТГ-ын дарга Х.Ган-Очир тэргүүтэй хүмүүс хүндэтгэлийн суудалд уригдсан байлаа. 




Мөн “Хөвсгөл нэг үе” клубын үе үеийн төлөөлөл болсон хүндэт зочид хүрэлцэн ирсэн байна. Баярын хурал Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн хамт олны хүндэтгэлийн аяар эхэлж, “Хөвсгөл нэг үе” клубын Гүйцэтгэх захирал Гүнчин-Ишийн Чингүнжав зочдод хандан үг хэллээ.




Тэрбээр хэлэхдээ “10 жилийн өмнө бид сагсан бөмбөгийн тэмцээнээр анх клубын үйл ажиллагааг эхлүүлж байсан. Тэр цагаас эхлэн Хөвсгөл нутгийн залуус бид эх сайхан нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулж явна. Сагсан бөмбөг биднийг салшгүй хамт олон болгон нэгтгэж чаджээ. Манай клубын үүд хаалга бүх хүнд нээлттэй. Энэ цаг үед амьдарч байгаа хүн бүхэн нэг үеийнхэн. Бид Хөвсгөл нутгийнхаа төлөө олон сайхан зүйлийг санаачлан хийж хэрэгжүүлэх болно” гэлээ.




“Хөвсгөл -Нэг үе” клубын 10 жилийн ойн хүрээнд Хөвсгөл аймагт анх удаа “One World-One Khuvsgul” фестивалийг зохион байгуулах юм. Монгол Улсдаа анх удаа аймаг орон нутагт зохиогдож буй тус фестивалийн үеэр “Монгол брэнд”, “Авьяаслаг жуулчин”, “Night market” зэрэг хэд хэдэн арга хэмжээ болно.




Тодруулбал, тус аймгийн 24 сумын иргэд, малчид боловсруулсан цагаан идээ, оёсон дээл, урласан эд хэрэглэлээ худалдаалах, гар урчууд нь бүтээлээ, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид үйлдвэрлэл, үйлчилгээгээ олон нийтэд сурталчлан таниулж, борлуулах юм. Мөн Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Хотгойдын Засаг ноён Чингүнжавын талбай дээр зассан тайзан дээр сум бүр нутаг орныхоо онцлог, уламжлал, өв соёлыг илтгэсэн тоглолт үзүүлэх юм.




Түүнчлэн Хөвсгөлийг зорьж ирсэн гадаадын жуулчдад зориулан анх удаагаа 1000 ам.долларын шагналын сантай “Авьяаслаг жуулчин” шоу уралдааныг зохион байгуулах юм байна.

Энэ талаар эргэн мэдээлэх болно.




П.Нарандэлгэр




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.