“Монголчууд аа. Та нар чадлаа. Гайхалтай”

2 сар TIMES.MN

Афганистанд үүрэг гүйцэтгэж байгаа Монголын цэргүүд тус улсад энхийг сахиулж байгаа бусад 20 орны цэргүүдээс биеийн бэлтгэлжилт, тэвчээрийн чанараар эрс ялгарч байна хэмээн asiarussia.ru цахим хуудсанд тавигджээ.




 АНУ-ын тэнгисийн цэргийн шилдгүүд монгол цэргүүдийн чадварыг гайхан биширчээ Афганистанд энхийг сахиулж байгаа 20 гаруй улсын 2000 гаруй шилмэл цэргүүдийн дунд жил бүр марш тактикийн тэмцээн зохиодог уламжлалтай юм. Улс орнуудын армийн чадвар, цэргүүдийн биеийн бэлтгэлжилтийн түвшинг тодорхойлох зорилготой явагддаг уг тэмцээний даалгавар нь маш хүнд.




Нэг баг хоёр гишүүнтэй. Тэд эхлээд таван км гүйж, дараа нь савлуурт 60, гар дээрээ 230 суниагаад 16 кг ачаа үүрэн дахин таван километр гүйнэ. Дараа нь дахиад савлуурт 60, гар дээрээ 230 суниагаад таван км гүйж барианд орох ёстой. Энэ тэмцээнд Монголоос есөн баг орсон бөгөөд тэмцээний дүн гарахад бараг л 1-9 байрыг монголчууд дангаараа эзэлсэн байна. Замаа дуусгаж, барианд орсон 10 багийн ес нь Монголынх байсан бөгөөд дундуур нь АНУ-ын Тэнгисийн цэргийн баг л наймдугаарт оржээ. Бусад улсын баг замаа ч дуусгаж чадаагүй аж.




АНУ-ын Тэнгисийн цэргийн багийн нэг гишүүн тэмцээний дараа Твиттер хуудсандаа “Монголчууд аа. Та нар чадлаа. Гайхалтай” хэмээн бичсэн байсан талаар уг мэдээлэлд дурьджээ.



Л.Булганчимэг



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 сар, 2 долоо хоног []


Монголынхоо эрэлхэг охид хөвгүүдийнхээ ачаар Монгол оронд төрсөндөө дандаа бахархаж самсаа шархирч явдаг шүү.


Зочин    1 сар, 2 долоо хоног []


yaasan mundag gaihaltai baharhamaar eej aaviin huvguud ve. ta naraaraa baharhaj bna. mongolchuud haana ch yavsan hiimor uuduu humuus dee


Зочин    1 сар, 3 долоо хоног [66.181.181.23]


Тэнгис кинотеатрын чанх хойно, гал зуух тусдаа 2 өрөө байр түрээслүүлнэ 99041126


Зочин    1 сар, 4 долоо хоног []


BAYR HURGEY GAIHALTAI BN


Gxd    2 сар []


Цуурч л байна гэж бодсон чинь үнэхээр байсан юм уу? үзлээ харлаа сайн байна ...


Зочин    2 сар []


залуусдаа амжилт мундаг шүү


Зочин    2 сар []


goe umaa ene zergyydiig harahaar baharhah setgel toroh umaa, eh orniihoo neriig ondort orgoj, delhiid gaihuulj baigaa mongol zergyyddee bayarlaj baigaa shyy mongoliin ard tymen, eryyl enh az jargaliig hysie