Сонголт


Хүүхдийг харамч болоход нөлөөлдөг эцэг эхчүүдийн гаргадаг алдаанууд

3 жил, 1 сар TIMES.MN


 Бусадтай тоглоомоо хуваалцаж тогло гэж хэлснээр хүүхдээ өглөгч болгон хүмүүжүүлж байна гэж боддог. Харин ч эсрэгээрээ, энэ мэт дарамтанд хүүхэд өөрийнхөө эд зүйлсийг нь авахаар завдаж буй дайснуудаас хамгаалж байна гэсэн сэтгэгдэл төрүүлдэг байна.

  • Хүүхдийг дөрвөн нас хүртэл нь өглөгч байхыг бүү шаард (энэ ойлголтыг ойлгоход хүүхэд балчирдана)
  • Хүүхдийн хувьд хамгийн үнэ цэнэтэй тоглоомыг нь бусадтай хуваалцахыг бүү шаард. Хүүхэд ямар нэгэн эд зүйлсэд илүү дотно дассан байгааг бид анзаардаггүй.
  • Сандал дээр нь хүүхдээ суулгаад өөр хүний аяганд компотыг нь аягалж өгөөд уу гэж шаардах нь хүүхдийн эд зүйлээ хайрлах сэтгэлийг нь алдагдуулахад хүргэдэг.
  • Хүүхдийнхээ дуртай аягыг жишээ нь “гахайтай аяга”-ыг олохоосоо бүү залхуур.  Эцэг эхчүүд хүүхдэдээ юу хэрэгтэй, юу хэрэггүйг шууд шийддэг учраас том алдаа гаргадаг.
  • Хүүхдээсээ зөвшөөрлийг нь авалгүй тоглоом, хувцсыг нь бусдад өгдөг. Энэ байдлаас болж эдгээр зүйлс нь өөрийнх нь биш байж гэсэн сэтгэгдэл хүүхдэд төрдөг байна. Үүнээс гадна эд зүйлстэй байх эрхгүй гэсэн ойлголтыг суулгана.
  • Хүүхдээс нууцаар эд зүйлсийг нь бусдад бүү өгч бай. Байнга хүүхдээсээ асууж зөвшөөрлийг нь авч байгаарай. Зарим нэг хүмүүс эд зүйлсээр гачигдаж явдаг бөгөөд бидний туслалцаа шаардлагатай гэдгийг хэлж ойлгуулаарай.
  • Тавиурыг чинь суллаад аавынх нь номыг тавья. Хүүхдэд өөрийнхөө тоглоомыг айх аюулгүй хадгалах өөрийн гэсэн орон зайтай байх ёстой. Хэрвээ том байртай бол тусдаа өрөөтэй эсвэл тоглоомоо хийх өөрийн шкаф, шургуулгатай байж болно. Эс бөгөөс өөрийнхөө тоглоомыг алдчихна гэсэн айдас байнга тээж явна. Хэрвээ хүүхдэд тоглоомоо хадгалах булан гаргаж өг.



















Б.Болормаа




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.