Газар дээрээс нь


Орон нутагт зам тээврийн осол нэмэгджээ

2 жил, 3 сар TIMES.MN


Өнгөрсөн жилийн наадмын өдрүүдэд буюу 2016 оны долдугаар сарын 10-12-ны өдрийн хооронд нийслэл хотын хэмжээнд зам тээврийн ослын улмаас дөрвөн хүний амь нас хохирч, 40 гаруй хүн гэмтэж бэртсэн бөгөөд үүнээс найм нь бага насны хүүхэд байсан байна.


ЗЦА-ны УСХ-ийн дарга, хурандаа Э.Бөхбат “Монгол улсын хэмжээнд өнгөрсөн оны байдлаар осол гэмтлээр нийт 107 мянга 600 орчим хүн гэмтэж, тэр дундаа зам тээврийн ослоор 17 мянга 197 хүн гэмтэж улмаар 490 орчим хүн нас баржээ. Зам тээврийн ослын улмаас гэмтэгсэд нийслэл хотод их байгаа боловч нас баралтын тоо түвшин орон нутагт өндөр байна. Энэ оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд ТХХАБАЖЭГ 770 гаруй бүртгэгдэж ослын улмаас 180 орчим хүний амь нас хохирсноос 530 хүн хүнд, хүндэвтэр гэмтэл авсан нь өмнөх оны мөн үеэс гэмт хэрэг 12 хувиар, гэмтсэн хүний тоо 11 хувиар буурсан хэдий ч амь нас нь хохирсон хүний тоо 16 хувиар ялангуяа орон нутагт 30,7 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна" гэлээ. 


Эдгээр осол гэмтлийн шалтгааныг авч үзвэл:


- Хэт ядарсан үедээ, удаан хугацаагаар тээврийн хэрэгсэл жолооддог

- Хурд хэтрүүлсний улмаас онхолдох, мөргөлдөх, мөргөх хэлбэрүүдээр

- Согтууруулах ундааны зүйл /архи, дарс, пиво, айраг гэх мэт/ хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох

- Тээврийн хэрэгслийн гэрэл хэрэглэх журам зөрчдөг

- Хүн болон ачааг тээвэрлэх журам зөрчдөг

- Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зүйл заалтуудыг зөрчиж, хөдөлгөөнд анхаарал болгоомжгүй оролцдог.


Тухайлбал гүйцэж түрүүлэх, хөдөлгөөний үед гар утас ашиглах, жолоочийн анхаарлыг сарниулах, түр ба удаан зогсох дүрмийг зөрчих, байрлан явах, хажуу хоорондын зайг барихгүй байх гэх мэтчилэн шалтгааны улмаас зам тээврийн осолд өртөж эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насаараа хохирч байгаа юм.


Б.Болормаа




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    2 жил, 3 сар []


одоо шөнө орой холын замд гэрэл шилжүүлдэг нэг ч жолооч байхгүй. тэдэнд ямар ч хяналт байхгүйгээс хүн алж байхад замын цагдаа ямар ч арга хэмжээавахгүй,урьдчилан сэргийлж чадахгйүбайна. холын замд.Тэнд ёстой нөгөө жолооч нар чинь бурхангүй газрын бумба гаалзуурна гэх шиг болж байна даа. хэдэн хүнээ алаад дуусах бий дээ.


Зочин    2 жил, 3 сар []


замын постуудаа нээж ажилласан шиг ажилуулах хэрэгтэй. мөн дурын тэргэнд сууж хүүн тээвэрлэж буй асуудлыг журамлахгүй бол энхийн Монголд дайн байлдаантай байгаа Сиригээс дутахгүй хүн үхэж байна. Хүүхдүүд амь нас эрсдэж байна.Энэ бол жолоочийн буруу боловч цаанаа төр буруутай юм бас бий


Зочин    2 жил, 3 сар []


холын замд ямар ч хяналт шалгалт урьдчилан сэргийлэх арга хэмжээ байхгүй байхад хүн алахгйү яах юм


Зочин    2 жил, 3 сар []


холын замд ямар ч хяналт шалгалт урьдчилан сэргийлэх арга хэмжээ байхгүй байхад хүн алахгйү яах юм


Зочин    2 жил, 3 сар []


шалтгаан нь тодорхой. тэгээд ямар арга хэмжээ авах юм. үхчихлээ гээд тоолоод суугаад байх юм уу