Сонголт


Бүсгүй хүний энерги ямар байхаас гэр бүлийн амьдрал шалтгаалдаг

3 жил, 1 сар TIMES.MN

Эмэгтэй хүний энергийг хэрхэн хадгалах, бий болгох зарчим


Эртний судар бичигт бичсэнээр эмэгтэй хүний энерги манай дэлхийн үүслийн гол хүчин зүйл нь болсон аж. Тиймдээ ч бурхны бүтээсэн хамгийн дээд зүйл эх хүн, эмэгтэй хүн гэдэг шүү дээ. Хамгийн хүчирхэг, сайхан энергийг цогцлоож явдаг эмэгтэйчүүдийн энэхүү энерги эрчүүдэд дамжин эрч хүч хайрласнаар эрэгтэй хүн амжилт гаргаж зорилгодоо хүрэх үндэс болдог байна. Зарим эмэгтэй янз бүрийн шалтгаанаар энерги алдсанаар таагүй зүйлстэй тулгардаг. Өөрийнх нь төдийгүй нөхрийнх нь ажил үйлс бүтэлгүйтэж, өвчин зовлон ээрэх нь суларсны шинж. Эмэгтэй хүний энерги хүрэлцээгүй, суларсан байгаагийн шинж тэмдэг тухайн гэр бүлийн амьдралд шууд нөлөөлдөг аж. Тиймээс ертөнцийн гэрэл гэгээ, энергийн эх үүсвэр болсон эмэгтэйчүүд энерги тогтмол төвлөрүүлж, бусдад түгээж явах ёстой юм.


Эмэгтэй хүний энергийг хэрхэн хадгалах, бий болгох зарчмыг танилцуулж байна. Эдгээр зарчмын дийлэнхийг эртний ухаант мэргэд тунгаан боловсруулж судар бичигтээ уламжлан үлдээжээ. Орчин үеийн мэргэжилтнүүд ч мөн энергиэ хэрхэн сэргээж, түгээж болох аргуудыг оруулсан байна.


1. Даашинз банзал өмсч байх. Ингэснээр эмэгтэй хүний төрөлх энерги сэргэдэг.


2. Гар, хумсаа тогтмол арчилж, цэвэр байлгах. Үзэсгэлэнт гарыг үнсэх сайхан гэж эрчүүд ярьдаг. Сайхан гар сайхан энерги төвлөрүүлнэ.


3. Сайн зохиол унших. Ялангуяа хүний хувь заяаны тухай зохиол унших нь илүү ашигтай. Иймэрхүү ном уншсанаар өөрийгөө илүү мэдэж болно.


4. Бүжиглэ. Тэр тусмаа араб юм уу, латин америк бүжиг хамгийн тохиромжтой нь. Эмэгтэй хүний энерги, тачаангуй байдлыг улам цогцлоодог.


5. Дуу аялж заримдаа чанга дуулж бай.


6. Тогоочийн курст явах. Эмэгтэй хүний энергийг тодорхой түвшинд дээшлүүлдэг. Хэрвээ та гал тогооныхоо ажилд муу бол курст явж суралцсан нь дээр. Эмэгтэй хүн өөрийн гараар хоол бэлтгэж, хайртай хүмүүсээ дайлах нь энергийн эх үүсвэр.


7. Гол нуур, далайн эргээр зугаалах. Ус эмэгтэй хүнийг ямар ч нөхцөлд дасан зохицох чадвартай, хүчирхэг болгодог.


8. Цэцгийн баглаа худалдаж авах. Цэцэг эмэгтэй хүнийг аз жаргалтай болгохоос гадна сөрөг энергийг үргээдэг.


9. Хувцасны шүүгээгээ цэгцтэй байлгах. Хэрэггүй, хуучин хувцас, хэрэглэл эмэгтэй хүний энергийг султгадаг.


10. Ойрын өдрүүдэд юм уу сар, жилийнхээ төлөвлөгөөг гаргах. Ямар ч эмх замбараагүй байдал эмэгтэй хүнийг сүйтгэдэг. Хэрвээ та ингэж хэвшээгүй бол ядаж ойрын хэдэн хоногийн төлөвлөгөөгөө боловсруулаарай. Цаашид сар, жилээр нь гаргадаг болж болно.


11. Эрүүл зөв хооллолтын курст явж болно. Муу зуршлуудаас хол бай. Зөвхөн тамхи, согтууруулах ундаа ч бус залхуурал, хараалын хэллэг зэргийг хэрэглэдэг бол татгалз.


12. Сайн, сайхан аж төрж буй хүмүүсийн талаар болон танин мэдэхүй, оюуныг цэнэглэж чадах мэдээлэл бүхий ном сэтгүүл унших. Элдэв хов жив, хар мэдээлэлтэй сэтгүүлээс хол байсан нь дээр.


13. Номын дэлгүүрүүдээр тогтмол зочилж бай. Орох болгондоо ном худалдан авах албагүй ч шинэ гарсан ном, зохиолын хуудсыг эргүүлэн орчин үетэйгээ хөл нийлүүл. Номын дэлгүүрээр зугаалах нь эмэгтэй хүнийг ихэд тайвшруулж, сайхан энергитэй болгодогийг мэргэжилтнүүд тогтоосон.


14. Явган зугаалгад цаг гаргаж бай. Ганцаараа юм уу, найз бүсгүйтэйгээ өдөрт ядаж хагас цаг агаар амьсгалан алх. Эмэгтэй хүн гал голомт хамгаалагч хэдий ч байгальтай тогтмол холбоотой байх хэрэгтэй.


15. Шувуу юм уу амьтан тэжээх. Мөн цэцэг тарьж ургуулах. Ялангуяа урт ургамал юм уу хоолсог ургамал илүү ээлтэй.


16. Дэлгүүр хэсэх. Заавал худалдан авалт хийх шаардлагагүй. Та дэлгүүрт байгаа элдвийн сайхныг харж, өмсөж үзэн таалагдсан нэг зүйлээ удахгүй авна хэмээнэ төсөөлж болно. Үнэхээр л сэтгэлдээ дүрслэн явсан тэр зүйл удалгүй таных болох тийм их энерги эмэгтэйчүүдэд бий.


17. Найз бүсгүйчүүдээ цуглуулан юу ч хамаагүй хий. Зүгээр дэмий хөгжилдсөн ч болно. Ингэснээр та бүхэн энергиэ солилцоно гэсэн үг.


18. Йогоор хичээллэх. Эрэгтэй хүн дасгал хийдэг байлаа ч энергиэ хуваалцаж чаддаггүй. Харин эмэгтэй хүн төрөлх зохилдлогоороо сайхан бүхнээ бусдад түгээх чадвартай. Йогийн дасгал оюун ухааныг тайвшруулж, эрч хүчийг бий болгодог.1


9. Буян үйлдэж бай. Их, бага хамаагүй ямар ч буян эмэгтэй хүний энергийг цэвэр утгаар нь илэрхийлнэ. Тусч сэтгэл буянаас ялгаагүй. Тусламж хэрэгтэй юмуу өлссөн хүмүүсийг хооллож байх. Хэрэгтэй үед цагийг олж гэдэг шиг өчүүхэн ч атугай зүйлээр бусдыг баярлуулж бай.


20. Тансаг үнэртэй тос уусгасан юм уу сарнайн дэлбээ, тайвшруулах давстай онгоцонд хэвтэх. Энэ бол зүгээр нэг амралт бус харин биедээ тайвшрал бэлэглэж, өөрөө дүүрэн энерги хүлээн авах арга юм.


21. Ойр дотныхоо хүмүүсийг зөөлөн дулаан үгсээрээ ч болов энхрийлэн халамжил.Хайртай хүмүүстээ хэр их анхаарал хандуулна төдий чинээ сайн энергиэр цэнэглэж байна гэсэн үг.


Б.Болормаа




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Гэрлээ    3 жил, 1 сар []


Тэр Путинтэй зураг хөрөгөө эвлүүлээд поп-доод байсан. Яах гэж тэр том хүнээр оролддог юм бээ энэ женко. Дэллхий даяар Монгол популист ерөнхийлөгчтэй болох магадлалтай гэж ярьж байна. Сонгогдоочгүй байхад Монголд орж ирэхээр яригдаж байсан хөрөнгө оруулалтууд гацаж хүлээлтийн байдалд орлоо. Доллар маш хурдацтай өсөж байна.


Зочин    3 жил, 1 сар []


Аааяаяаяа Монголын эдийн засаг сэргэх найдвар эргээд үгүй боллоодоо хөөрхий. Ноён доллар гуай буцаад чангараад эхэлчихэж, Хувьцааны уналт улам эрчимжсээр байдаг. Улс төрийн тогтворгүй байдал гэдэг ийм аюултай байгаа юм даа. Ганцхан жилийн өмнө 65 суудал өгч байсан намынхаа эсрэг Поп улс төрчийг дэмжсэнийхээ хариуг авах нь дээ бид.


Энхэ    3 жил, 1 сар []


Эдийн засгийн бүх үзүүлэлтүүд унаад эхэллээ. Нийгэмийг талцуулж гадныхны дургүйг хүргэснээрээ Женко Баттулга өөрөө хариуцлагаа хүлээвэл таарна. Эдийн засгийн ямар ч ойлголтгүй хар масс-д худлаа цус ярьж хөөргөснийх нь гайг Монгол үүрэх нь Юуны чинь Монгол ялна. Монгол ялагдаад эхэллээ.


Саруул    3 жил, 1 сар []


За нөгөө масс-раа Монгол ялна гээд орилоод байсан. Ийм л үр дүн өгөх гээд байсан юмаа. Гадныхныг үзэн ядсан үндэсний үзэл ярьсан ерөнхийлөгчтэй оронд ер нь ямар гадаад улс хөрөнгө оруулах вэ дээ. Овоо гайгүй бууж байсан доллар эргээд чангараад, эхэллээдээ.