Г.Занданшатар: Малчдаа нэмүү өртөг бүтээгч болгоход төрийн …
1 өдөр, 7 цаг
Оюутан нийтийн тээврээр сард 44 удаа үнэгүй зорчино
1 өдөр, 11 цаг
Өсвөр насны хүүхдүүд нэгнээ шатаахыг завдсан хэрэг гарлаа
1 өдөр, 11 цаг
С.Баярцогт: Тавантолгойн 10 хувийг хөрөнгийн биржээр гаргаж…
1 өдөр, 16 цаг
"Халамжаас Хөдөлмөрт" нэгдсэн өдөрлөг-үзэсгэлэн худалдаа зо…
2 өдөр, 13 цаг
МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр Д.Энхтүвшин сонгогдлоо
2 өдөр, 14 цаг
Протокол: Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв
2 өдөр, 16 цаг
"Жапан Рюүкэн-2023" мэдээллийн үзэсгэлэн зохион байгуулагдл…
2 өдөр, 16 цаг
Хан-Уул дүүргийн хамтарсан багийн гишүүдэд зориулсан сургал…
3 өдөр, 4 цаг
Байнгын хорооны дарга Б.Саранчимэг дээд түвшний уулзалтад о…
3 өдөр, 10 цаг
Шилжин ирэгсэд нэмэгдэж буй тул Төв аймагт таван сургууль, …
3 өдөр, 11 цаг
Бямба гарагт зах, худалдааны төв ажиллахгүй
3 өдөр, 11 цаг
Завхан аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрлээ
3 өдөр, 15 цаг
Цагдаагийн дэд хурандаа С.Гантулга: Хууль зүй, дотоод хэрги…
3 өдөр, 15 цаг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар …
3 өдөр, 15 цаг
Танилц: Танхимын ерөнхийлөгчид өрсөлдөгч нар
3 өдөр, 15 цаг
Төсвийн дүн шинжилгээ, улс төрийн санхүүжилтийн талаарх Гер…
4 өдөр, 15 цаг
Зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дижитал шийдлийн Хакато…
5 өдөр, 2 цаг
62 өрхөд оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулсан тоног тө…
5 өдөр, 4 цаг
Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Бундестагийн Там…
5 өдөр, 8 цаг
Танилц: “Гэгээн Муза 17” олон улсын театрын их наадам болж,…
5 өдөр, 12 цаг
Гимнастикчид Азийн аваргаас алтан медаль хүртлээ
5 өдөр, 13 цаг
“Коёотэ” компанийн ерөнхий захирал Д.Бямбасайхан: Бизнесийн…
5 өдөр, 13 цаг
Ш.Отгон-Өлзий: Бизнес эрхлэгчдийн эрх ашгийг нэгт тавьж, тө…
5 өдөр, 13 цаг
НӨАТ-ын сугалааны азтанууд Лхагва гарагт тодорно
5 өдөр, 15 цаг
Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс ирэх хоёр жилд экспортын таван га…
5 өдөр, 16 цаг
Гал түймрээс жирэмсэн эмэгтэйг хоёр хүүхэдтэй нь аварлаа
5 өдөр, 16 цаг
Н.Удаанжаргалыг удахгүй авчирч, нүүрсний хэрэг “ноцох” уу?!
5 өдөр, 16 цаг
“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно
1 долоо хоног
"МИАТ" ТӨХК-д түр ажиллах бүхээгийн ажилтны сонгон шалгаруу…
1 долоо хоног
Залуучуудын зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дижитал ший…
1 долоо хоног, 1 өдөр
Хөдөлмөр, Нийгмийн хамгааллийн салбарын үйл ажиллагааг цахи…
1 долоо хоног, 1 өдөр
Урагшлах биш ухарсан ардчилал
1 долоо хоног, 1 өдөр
Ц.Адъяасүрэн: HCFC төрлийн бодисыг 2030 он гэхэд дэлхий ний…
1 долоо хоног, 1 өдөр
Өнөөдрөөс эхлэн 492 цэгээр шахмал түлш борлуулна
1 долоо хоног, 1 өдөр
Дархан-Уул аймгийн иргэдийн дэмжсэн таван төслийг улсын төс…
1 долоо хоног, 1 өдөр
Шүүх ингэж шийдсэн, ШӨХТГ тэгж шоудсан
1 долоо хоног, 1 өдөр
Ирэх онд хөв цөөрөмтэй болох аймаг, сумдын жагсаалт
1 долоо хоног, 2 өдөр
Маргаашнаас тээврийн хэрэгслийн гэрчилгээ E-MONGOLIA систем…
1 долоо хоног, 2 өдөр
УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ-ын Үндэсний Ассамблей дахь …
1 долоо хоног, 2 өдөр
Оюутны "U Money" картын захиалга эхэллээ
1 долоо хоног, 2 өдөр
Б.Бат-Эрдэнэ сайд дэлхийн дүрмээр тоглох уу, дэнжийн “хууль…
1 долоо хоног, 2 өдөр
Дархад үүлдрийн хуцнуудаа 350.000 төгрөгөөр бөөндлөө
1 долоо хоног, 3 өдөр
Түр баяртай Дали
1 долоо хоног, 3 өдөр
“Үүрэг трейд” ХХК хэзээ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх…
1 долоо хоног, 3 өдөр
Ажилд орох хүсэлтийг нь шийдвэрлээгүйд бухимдсан эмэгтэй өө…
1 долоо хоног, 3 өдөр
Газрын тос боловсруулах үйлдвэрийн эхний байгууламжууд 2026…
1 долоо хоног, 3 өдөр
БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин: Монгол Улс цэвэр эрчим…
1 долоо хоног, 3 өдөр
УИХ-ын дарга, гишүүд Солонгост амьдарч буй Монгол хүүхдийн …
1 долоо хоног, 3 өдөр

Хянан шалгах түр хороод ямар үр дүн авчрах вэ?

Хөгжлийн банкны өрийг цуглуулах ажилд улсаараа “мордоод” хэдэн сарын ард гарлаа. Үүний хүчинд чамлахааргүй үр дүн гарав. Хууль хүчнийнхэн ч хүчин чармайлт гаргаж байгаа харагдана. Гэтэл Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн Засгийн газар, Монголбанк болон аудитын байгууллагын дүгнэлтийг уншиж танилцсан Б.Баттөмөр, Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Б.Пүрэвдорж, С.Чинзориг нарын гишүүд маш ноцтой асуудал үүссэнийг сүр дуулиантай мэдэгдэв. Ноцтой асуудал үүссэн нь үүнээс өмнө ч ил болж байлаа. Б.Пүрэвдорж гишүүн “Ажлын хэсэг араа шүдгүй ажиллаж байгаа. Хөгжлийн банкинд шалгалт хийе гэхээр бүх бичиг баримтыг хууль хяналтын байгууллага аваад явсан байна. Дээрээс нь ААН-ийн нууц тул данс гүйлгээ рүү орж болохгүй.ААН-ийн захирал, Хөгжлийн Банкны дарга нарыг дуудаад зээл авсан компаниудад хэн нөлөөлсөн бэ гэдгийг шалган мөрдөх эрх байхгүй. Тиймээс УИХ-ын хяналт шалгалтын хуулийн дагуу хянан шалгах түр хороог байгуулах нь зөв. Ингэвэл мөрдөн шалгах, нотлох баримт цуглуулах, гэрчээр хүмүүсийг дуудаж байцаах эрхтэй болно. Мөн шинжээч томилох бүрэн эрх бий болно” хэмээн мэдэгдсэний дагуу Хөгжлийн банкны хэдэн их наяд төгрөгийн өрийг төлүүлж, хүмүүст хариуцлага тооцох Хянан шалгах түр хороог байгуулаад буй. Дөрөвдүгээр сарын 14-нд байгуулагдсан 11 гишүүнтэй түр хороог Ж.Сүхбаатар гишүүн ахалж байна. Хамгийн гол нь  УИХ-ын дэргэдэх Хянан шалгах түр хороо ямар эрхтэй вэ гэдэг нь анхаарал татаж буй. Б.Пүрэвдорж гишүүний хэлсэнчлэн түр хорооны гишүүд мөрдөн шалгах, нотлох баримт цуглуулах, гэрчээр хүмүүсийг дуудаж байцаах эрхтэй. Мөн аж ахуйн нэгжийн дансны гүйлгээг шалгаж, зээл авсан байгууллага болон Хөгжлийн банкны даргыг дуудааж хэн нөлөөлөв гэдгийг мөрдөж, шинжээч томилох бүрэн эрх бий боллоо гэвэл хууль хяналтын байгууллагад хийх ажил үлдэх үү. Гишүүд нь өрөөндөө гэрч дуудаад байцаагаад, нотлох баримтын араас хөөцөлдөж, шинжээч ажиллуулах юм бол мөрдөгч, прокурорын хэрэг байна уу.

Ийнхүү өмнөх түр хорооны үр дүн, ажлын тайлан гараагүй байтал дараагийн түр хороог байгуулах санал гарлаа. УИХ-ын гишүүн Н.Учрал нарын 21 гишүүн эмэнд тавих хяналтаар “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” тогтоолын төслийг Их Хурлын дарга Г.Занданшатарт өчигдөр өргөн мэдүүллээ. Үндэслэлээ тайлбарлахдаа “Аудитаар 44 аж ахуйн нэгж эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх 63 тусгай зөвшөөрөлтэй байгаагаас 84.1 хувь нь эм үйлдвэрлэлийн зохистой дадал буюу GMP-ын шаардлагыг хангаагүй. Мөн стандартын шаардлага хангаагүй эм үйлдвэрлэх эрсдэлтэй, дотоодод үйлдвэрлэж буй эмийн 18.6 хувь, импортын эмийн 6.1 хувь нь стандартын шаардлага хангаагүй байсан тул даатгалын сангаас хөнгөлөлттэйгээр олгож буй эмийн 10 хувь нь чанаргүй байх эрсдэлтэй” гэж байв. Хэрэв асуудалтай салбар, сэдэв болгоныг гишүүд шүүрч аваад хянаж шалгана, бид өөрсдөө мөрдөж байцаана гэвэл Монголын нийгэмд барагдахгүй их гажуудал бий. 76 гишүүн ч хүрэлцэж ажиллах боломжгүй. Эсвэл гишүүд хууль тогтоох ажлаа хянаж цагдах, байцааж шийтгэх эрх мэдлээр солих юм уу. Энэ янзаар Төрийн ордон мэдүүлэг өгч, байцаадаг газар болон хувирч гэмт хэрэгтнээр дүүрэх нь. Тэгээд гишүүдийн гарын үсэгтэй хавтаст хэргийг шүүх дэнслэх вий. Угтаа хэдэн гишүүний хийрхлээс болж хууль шүүхийн систем, мэргэжлийн ажиллагаа утгаа алдах эрсдэлтэй. Тиймээс УИХ дэргэдээ хянан шалгах нэрээр хүний эрхийг зөрчиж мэдэх түр хороо “төрүүлэх”-ээ больё. Өөрт оногдсон ажлаа л хийцгээе.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл