Сонголт


Хөлийн хурууны салаа, тавхайн арьс гуужиж, загатнах нь бусадтай хувцас сольж өмсөхөөс шалтгаалдаг

3 жил, 1 сар TIMES.MN

 Дэлхий дээрх таван хүний нэг нь хөлийн мөөгөнцөрт өвчний тээгч байдаг талаар ДЭМБ-ын мэдээлэлд дурдсан байдаг. Арьс болон хумсны өвчний 32-47 хувь нь мөөгөнцрийн халдвар эзэлдэг. Хөлийн мөөгөнцөрт өвчин нь зөвхөн хүнийг өвчлүүлдэг бөгөөд дэлхийн олон оронд элбэг тохиолддог аж.


Хөлийн мөөгөнцөрт өвчин үүсэхэд хөлийн улны хөлрөмтгий байдал, хөлсний найрлага өөрчлөгдөж шүлтлэг болох, хавтгай тавхайтай байх, таараагүй, бариу давчуу гутал өмсөх, улны арьс шалбарч, зулгарах, халуун дулаан уур амьсгал, төв ба захын мэдрэлийн тогтолцооны өөрчлөлт, витамины дутагдал, хөлийн цусан хангамж алдагдах зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг. Өвчин үүсгэгч мөөгөнцөр нь өвчтэй хүний арьсны өнгөн хөрсний эвэрлэг давхарт ихээр агуулагдаж байдаг.


Хөлийн мөөгөнцөр өвчтэй хүний хэрэглэсэн гутал, оймс, хөлийн гишгүүр, биеийн тамирын гутал, орны цагаан хэрэгсэл зэрэг мөөгөнцрөөр халдварлагдсан зүйлс болон нийтийн халуун усны газраас дамжин халварладаг. Хөлийн мөөгөнцөрт өвчин нь хурууны салаа, тавхайн нум зэрэгт арьс улайж, нилээд гуужих, үе үе загатнах, шүүдэст тууралт гарах, арьс цуурах, арьс зузаарч эвэршин, шар өнгөтэй болох, зарим тохиолдолд хөндүүрлэх шинж илэрдэг байна.


Хумсны мөөгөнцөрийн хувьд хөлийн эрхий болон чигчий хурууны хумс үзүүрээсээ эхлэж гэмтдэг. Цаашид хумс зузаарч шар өнгөтэй, бутрамтхай, хугарамтхай болж, хумсан дор хэт эвэршил үүсдэг. Хэрвээ дээрх шинжүүд илэрч, зовиурласан тохиолдолд мэргэжлийн арьсны эмчид хандаж, мөөгөнцрийн шинжилгээ өгч, халдварын эсрэг эмчилгээ хийлгэснээр бүрэн эдгэрэх боломжтой. Мөн энэхүү өвчнөөс сэргийлэхийн тулд бусадтай хувцасаа сольж өмсөхгүй байхаас гадна, нийтийн саун, халуун усны газрууд эрүүл ахуйн дэглэмийг баримталж цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийж байх шаардлагатай болдог.


Б.Болормаа





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Гэрлээ    3 жил, 1 сар []


Аааяаяаяа Монголын эдийн засаг сэргэх найдвар эргээд үгүй боллоодоо хөөрхий. Ноён доллар гуай буцаад чангараад эхэлчихэж, Хувьцааны уналт улам эрчимжсээр байдаг. Улс төрийн тогтворгүй байдал гэдэг ийм аюултай байгаа юм даа. Ганцхан жилийн өмнө 65 суудал өгч байсан намынхаа эсрэг Поп улс төрчийг дэмжсэнийхээ хариуг авах нь дээ бид.


Мөнхөө    3 жил, 1 сар []


Хэтэрхий үндсэрхэг поп улс төр ийм л үр дүнг авч ирж байна. Монголд таатай хандаж байсан хөрөнгө оруулагчид одоо биднийг тогтворгүй бизнесийн орчин үүсгэж магадгүй гэдэг дээр байр суурь нь нэгдчихлээ. Одоо тэгээд малаа маллаад үнээгээ саагаад л амьдрах хэрэг үү. Дэлхий хавтгай болсон гэдгийг хэзээ ойлгох хүмүүс вэ бид.


Зочин    3 жил, 1 сар []


Энэ ерөнхийлөгчийн сонгууль Монгол улсын эдийн засагт хүндхэн даваа авч ирэх нь дээ. Олон улсын шинжээчид биднийг хамгийн туйлбаргүй орон гэж нэрлэж байна. Аргагүйшдээ үргэлж нэгийг нь сонгочихоод дараа нь өөдөөнөөс нь нөгөөхийг нь турхирч байдаг биднийг массын сонголт. Доллар чангараад эхэллээ дээ.


Мөнхөө    3 жил, 1 сар []


Эдийн засгийн бүх үзүүлэлтүүд унаад эхэллээ. Нийгэмийг талцуулж гадныхны дургүйг хүргэснээрээ Женко Баттулга өөрөө хариуцлагаа хүлээвэл таарна. Эдийн засгийн ямар ч ойлголтгүй хар масс-д худлаа цус ярьж хөөргөснийх нь гайг Монгол үүрэх нь Юуны чинь Монгол ялна. Монгол ялагдаад эхэллээ.


Саруул    3 жил, 1 сар []


Тэр Путинтэй зураг хөрөгөө эвлүүлээд поп-доод байсан. Яах гэж тэр том хүнээр оролддог юм бээ энэ женко. Дэллхий даяар Монгол популист ерөнхийлөгчтэй болох магадлалтай гэж ярьж байна. Сонгогдоочгүй байхад Монголд орж ирэхээр яригдаж байсан хөрөнгө оруулалтууд гацаж хүлээлтийн байдалд орлоо. Доллар маш хурдацтай өсөж байна.


Зочин    3 жил, 1 сар []


Улс төрийн үйл явц эдийн засагт хэрхэн нөлөөлдөгийг бид одоо бодитоор харж байна. Доллар эрчимтэй өсч эхэллээ. Дэлхийн зах зээл дээр Монголын хувьцаанууд хурдацтай унаж байна. Цусаар талцуулсан популист улс төр ийм л нөлөө үзүүлж байна. Дэлхий глобалчлагдсан гэдгийг хэзээ ойлгох хүмүүс юм болдоо Монголчууд бид.


Зочин    3 жил, 1 сар []


Улс төрийн үйл явц эдийн засагт хэрхэн нөлөөлдөгийг бид одоо бодитоор харж байна. Доллар эрчимтэй өсч эхэллээ. Дэлхийн зах зээл дээр Монголын хувьцаанууд хурдацтай унаж байна. Цусаар талцуулсан популист улс төр ийм л нөлөө үзүүлж байна. Дэлхий глобалчлагдсан гэдгийг хэзээ ойлгох хүмүүс юм болдоо Монголчууд бид.