С.Зоригтбаатар : Хятадаас орж ирдэг гутлын тоог багасгаж үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих нь чухал

2 сар, 3 долоо хоног TIMES.MN
Манай улс хүнс, ахуйн хэрэглээ, хувцас гээд бараг хэрэглээний бүх зүйлээ гаднаас импортоор оруулж ирдэг. Ялангуяа урд хөрш болох Хятадаас. Гэхдээ нэг үеэ бодвол дотооддоо бараа бүтээгдэхүүнээ боловсруулдаг болоод байгаа билээ. Тэр дундаа гутал болон ноос ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл өргөжиж байна. Ноос ноолууран эдлэлийн хэд хэдэн том компани үйл ажиллагаагаа явуулдаг бол гутал үйлдвэрлэлийн тогтсон том байгууллага цөөхөн байна. Ихэнх нь хувиараа, өөрийн хөрөнгө мөнгөөрөө жижиг өрөө, тасалгаа түрээслэн гутал үйлдвэрлэж байдаг. Тэгвэл бид энэ удаагийн Гоё Монгол буландаа S.SHOES.МGL үйлдвэрийн захирал С.Зоригтбаатартай хийсэн ярилцлагаа хүргэж байна.


Тэрээр анх 1997 оноос эхэлж хувиараа гоёлын гутал хийж, ард түмнээ чанартай, загварлаг ,сайн гутлаар хангаж ажиллах ажлын гараагаа эхэлж байжээ.




Үүнээс хойш 2001 оныг хүртэл тасралтгүй ажиллаж байгаад түр хугацаагаар завсарлаж, 12 жилийн турш Хятадаас гутал оруулж ирэн худалдаалдаг байв. Ийнхүү гутлын наймаа хийх хугацаандаа Хятадаас гутал оруулж ирэхийн оронд Монголдоо чанартай гутал үйлдвэрлэж,  улмаар үндэсний үйлдвэрлэгчид нэгдэн урдаас орж ирэх импортын гутлын орон зайг эзлэх нь чухал гэдгийг ойлгосон байна. Ингээд 2013 оноос гоёлын гутлаа  дахин үйлдвэрлэж эхэлжээ.





S.Shoes.MGL компани одоогийн байдлаар зургаан ажилтантай бөгөөд үйл ажиллагаагаа явуулаад өдгөө таван жилийн нүүр үзсэн байна. Энэ хугацаанд үнэнч хэрэглэгчидтэй болсон төдийгүй тогтмол захиалагчдын тоо өссөөр байгаа аж. Тус байгууллагын бүтээгдэхүүнд S.Shoes гэсэн лого хэвлэгдэж гардгаараа онцлог юм. Түүнчлэн эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн гээд бүхий л төрлийн гоёлын гутлыг хийдэг байна.


С.Зоригтбаатар хэлэхдээ “Гаднаас импортоор ирж байгаа бүхий л гоёлын гутал манайд хийгдэх боломжтой. Тухайлбал дупель, сандал, ботек, түрийтэй гутал, пүүз гэх мэтчилэн бүгд хийгддэг. Тэр дундаа зуны улирлыг бодвол өвөл, намрын улиралд захиалга харьцангуй их байдаг. Гоёлын гутал хийдэг болохоор ерөнхийдөө захиалга тасардаггүй. Материалын хувьд эко буюу цэвэр арьс, шир зэрэг хамгийн сайн материалаар монголчууддаа гутал хийж өгөхийг зорьж байна. Манай хамт олны гол зорилго нь ард түмнийхээ хөлийг дулаан байлгаж, эрүүл урт удаан наслахад нь өөрсдийн багахан ч гэсэн хувь нэмрээ оруулахыг зорин ажилладаг. Мөн цаашлаад “Маас” үйлдвэрт нэгдэж орох бодолтой явдаг даа.


Ажилчдаа сургаж авдаг. Оёдолчин, татлага, уллагаа тавих зэргээр сургаж аваад, дадлагын тодорхой хугацаанд туршлага хэлбэрээр яваад, цалин хийснээрээ авдаг. Ойролцоогоор 600-гаас 700 мянган төгрөгөөр цалинжуулдаг. Бидний хөгжихгүй байгаан нэг шалтгаан бол Монголд гутлын үйлдвэрлэгчид тархай бутархай байдагт гэж боддог. Дэлгүүрийн булан тохойд юм уу, эсвэл дийлэнх нь байрны подволд үйл ажиллагаа явуулдаг. Төрөөс үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжсэн, тэдэнд зориулсан хамгийн багадаа гурваас дөрвөн давхар байр бий болгож өгөх нь чухал. Үнэхээр үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжиж байгаа бол биднийг дэмжээд худалдааны төв барьж нэг цэгийн үйлчилгээнд үйл ажиллагаа явуулдаг болгох нь чухал байна.


Мөн эхний жил татвар буюу түрээсгүй оруулаад дараа жилээс нь 50 хувийг авч, дараа дараагийн жилээс нь түрээсээ бүтнээр нь авдаг тогтолцоо бий болчихвол хүмүүс худалдааны төвийг мэддэг болоод зогсохгүй улмаар орж үйлчлүүлж эхэлнэ. Үүнийгээ дагаад үйлдвэрлэгчдийн дунд өрсөлдөөн бий болж чанар, хийц, загвар дээр анхаарах сайн талтай.


Одоогоор талбайн түрээс 150 мянган төгрөг төлдөг. Сүүлийн хоёр жилийн хувьд захиалга тааруухан байна. Гэхдээ байнгын захиалга өгдөг хэдэн үйлчлүүлэгчид байгаа. Уг нь манай улсад гутлын эрэлт хэрэгцээ их байдаг” хэмээсэн юм.




“Маас” гэдэг нь нэг загвар төрлийг хэдэн зуугаар нь үйлдвэрлэнэ гэсэн үг бөгөөд тус байгууллагын хамт олон 10-20 төрлийн загвараас олноор нь үйлдвэрлэн гаргах зорилт тавин ажиллаж байгаа аж.


Манай улсад малчдад зориулсан гутал хийдэг үйлдвэрлэгчид олон байдаг ч гоёлын гутал үйлдвэрлэдэг хүмүүс харьцангуй цөөхөн байдаг байна.













Б.Болормаа



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 сар, 2 долоо хоног []


orchin uyiin design l omsono shuudee


Зочин    2 сар [202.70.37.34]


амиа аргацаасан манафактураар үйлдвэр явж байгаа учраас үнэ өндөр гарна. Импортын гуталд хяналт тавина гэдэг худлаа. Үнээ багасага үйлдвэрээ автоматжуул, зээл ав. Үнэтэй чамин гутлын салон байж болно. Мөнгөтэй сонихрсон нь авч болно, захиалгаар загвараа өгөөд хийлгэж болох тал дээ менежментэй сайжруул


Зочин    2 сар []


тог цахилгаан ус гээд суурь үнэ өндөр байхад хямд үнэ зүүдлээд хэрэггүй мөн одоогийн цехүүд бүгд нийлээд ч сургуулийн насны хүүхдүүдийн хэрэглээг нэг дор хангаж чадахгүй шүү дээ цех артел ч гэдэг юмнуудаасаа захиалгын сайн бүтээгдхүүн хийвэл яадаг юм бэ гэхээс соц үед бол сайн үйлдвэрүүд байсааан байсан


Зочин    2 сар []


Yag unen denduu unetei undesnii uildweree demjij bn gehdee ard tumnii amidral yamar bilee dee unee buulgaj bolomjiin bolgowl humuus awii sh dee


Зочин    2 сар []


Монголд хенген vйлдвэр тэр тусмаа арьс шир , гутал, ноос ноолуурны vйлдвэржилтийг терийн бодлого болгож дэлхийн ендер технологи хегжсен Итали Солонгос , Австри зэрэг орнуудтай хамтарч дэлхийн бренд бvтээгдэхvvн бий болгоход Баттулга юм хийх магадлалтай гэж бодож байна.


Зочин    2 сар []


Монголд хенген vйлдвэр тэр тусмаа арьс шир , гутал, ноос ноолуурны vйлдвэржилтийг терийн бодлого болгож дэлхийн ендер технологи хегжсен Итали Солонгос , Австри зэрэг орнуудтай хамтарч дэлхийн бренд бvтээгдэхvvн бий болгоход Баттулга юм хийх магадлалтай гэж бодож байна.


Зочин    2 сар, 1 долоо хоног [59.153.112.83]


XIITC ZAGWAR DENDUU BOLXI.NARANTUUL ZAX DEEREES MANAI IIMERXUU GUTLIIG OWORMONGOL MALCHID,OROSIIN JUULCHID AJLIIN GUTAL GEJ NILEEDGUI AWDAG.MATERIAL,CHANAR GEJ DENDUU MUU.XOT SUURIN GAZRIIN NOXTCOLD TOXIROMJGUI.ARIS NI ODOO YAX WE DEE GEXED UL NI MON L CHIIG TATDAG UL SHU DEE.YAGAAD XELBEREE AMARXAN ALDDAG YM BOL...


Зочин    2 сар, 1 долоо хоног [59.153.112.83]


XIITC ZAGWAR DENDUU BOLXI.NARANTUUL ZAX DEEREES MANAI IIMERXUU GUTLIIG OWORMONGOL MALCHID,OROSIIN JUULCHID AJLIIN GUTAL GEJ NILEEDGUI AWDAG.MATERIAL,CHANAR GEJ DENDUU MUU.XOT SUURIN GAZRIIN NOXTCOLD TOXIROMJGUI.ARIS NI ODOO YAX WE DEE GEXED UL NI MON L CHIIG TATDAG UL SHU DEE.YAGAAD XELBEREE AMARXAN ALDDAG YM BOL...


Зочин    2 сар, 1 долоо хоног [59.153.112.83]


XIITC ZAGWAR DENDUU BOLXI.NARANTUUL ZAX DEEREES MANAI IIMERXUU GUTLIIG OWORMONGOL MALCHID,OROSIIN JUULCHID AJLIIN GUTAL GEJ NILEEDGUI AWDAG.MATERIAL,CHANAR GEJ DENDUU MUU.XOT SUURIN GAZRIIN NOXTCOLD TOXIROMJGUI.ARIS NI ODOO YAX WE DEE GEXED UL NI MON L CHIIG TATDAG UL SHU DEE.YAGAAD XELBEREE AMARXAN ALDDAG YM BOL...


Зочин    2 сар, 2 долоо хоног []


Чийг татна, хүнд, тэгээд үнэтэй. Ийм байхад яах юм бэ? Үндэсний үйлдвэрээ дэмжинэ гэж боддог ч байдал ийм байгаад байна. Соц үед хийдэг байсан эх орны үйлдвэрийн гутлууд харин болхи ч гэсэн чийг татна гэсэн ойлголт байхгүй байсан байх шүү. Яаг үнэндээ үндэсний үйлдвэрээ хөгжүүлмээр байна, энэ бодлогыг дэмждэг.


Зочин    2 сар, 2 долоо хоног []


sots niigmiin ved mongolchhud uursdiinhuu heregtseeg hangaad bolood bsn gutliin vildver haachsan be ...ardchilsan hulgaichuud medne deeee


Зочин555    2 сар, 2 долоо хоног []


манай үйлдвэрийн гутлууд өндөр үнэтэй ба хөлп эвгүй байдаг


ЗочинҮндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжиж    2 сар, 2 долоо хоног []


Үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжиж болно гэхдээ өндөр үнэтэй байна дэндүү ашигаа бодоод байна, муу байна, амьдралаа бодоод хямд үнэтэй сэтгэл таарсан юмаа л авна


Зочин    2 сар, 2 долоо хоног [66.181.179.175]


Ymsr goy gutluud ve demjij hujaaiin muuhai unetei chiig tstdg gytluudiig oruulj irehiih bur ogsooh hregtei


Зочин    2 сар, 2 долоо хоног [66.181.179.175]


Bi odoo l medej bn zurat aar reklam yavuulbal mongolchuud avna shuu egch ni jaahan gajigtai hulteii tiim bolohoor zahialmaar bn hayii cin medehgui bn


Зочин    2 сар, 2 долоо хоног [66.181.179.175]


Ymsr goy gutluud ve demjij hujaaiin muuhai unetei chiig tstdg gytluudiig oruulj irehiih bur ogsooh hregtei


Зочин    2 сар, 3 долоо хоног []


хэрвээ Монгол хятад 2 гутал адилхан үнэтэй байвал мэдээж Монголын гутлыг авна шүүдээ. Тэрнээс биш 2 дахин үнэтэй байхаар яах юм


Зочин    2 сар, 3 долоо хоног []


шал хачин гутал хийдэг юм байнлээ, хэлбэргүй, дээрээс нь сэтгэлгүй гутал захиалаад мөнгөний гарз болсон,


зочин    2 сар, 3 долоо хоног []


Хятадын Гутал ийм тийм гэх нь яахав , Хамгийн гол нь Үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжиж худалдан авалт хийe гэхээр дэндүү өндөр үнэтэй, 2-т өндөр үнэтэй гутал авч өмсөх худалдан авагч, өнөөгийн иргэдийн амьжиргааны түвшин ямар байгаа билээ, энэ бүхнээ харгалзан үзэж , зах зээлээ судалж байж үнээ тогтоож уяан хатан хандахгүй бол хэцүү дээ,


Зочин    2 сар, 3 долоо хоног []


DEMJINEE.HARIN UNEE BUULGAH TALAAR BODOH HEREGTEI


Зочин    2 сар, 3 долоо хоног []


DEMJINEE.HARIN UNEE BUULGAH TALAAR BODOH HEREGTEI


Зочин    2 сар, 3 долоо хоног []


манай гутал арай л үнэтэй байдаг шүү.


Зочин    2 сар, 3 долоо хоног []


Tvvhii idee oorsdoo hiihgvi l bol haymd garahgvi


Зочин    2 сар, 3 долоо хоног []


Ямар сайхан юм бэ. Хаана байдаг юм. Утасны дугаараа өгөөч


Зочин    2 сар, 3 долоо хоног []


Ямар сайхан юм бэ. Хаана байдаг юм. Утасны дугаараа өгөөч


Зочин    2 сар, 3 долоо хоног []


Та нар юм л бол үндэсний үйлдвэрлэлээ дэмжих хэрэгтэй гэх юм. Мэдээж үндэсний үйлдвэрлэлээ дэмжилгүй л яахав. Гэхдээ та нарын гар ажиллагаагаар хийж үйлдвэрлэсэн гутал чинь ганцхан жилийн 4 улирлын бороо цасны пян даадаг билүү?. Тэгээд дээр нь тэнгэр хадсан үнэтэй,гар аргаар боловсруулж бэлтгэсэн арьс ширээр хийсэн чанаргүй гутал ботинк авснаас хямд үнээр хятадаас авсан гутал хаа очиж хэрэгцээ хангаад л байдаг юм. Энэ мэтээ бодож тунгааж байж үндэсний үйлдвэрлэлээ дэмжицгээе гэж ярих хэрэгтэй.


Зочин    2 сар, 3 долоо хоног []


Aris shiree hyatadruu vnegvi shahuu gargadiin bj tervvvgeer hyammdhan gutal hiij zarah heregteisht. Mgl geheeree vne ni tengert hadtsan!!! Tegheer yaaj hyatad baraa avahgvi bhin!!!!