Өтөл насандаа ч эрүүл мэндээ хадгалсан хэвээр байхын тулд хүмүүсийн ач холбогдол өгч буй зүйлс дараах 3 чиг хандлага дээр тогтож байна.
1. Бие галбиржуулах дасгал
2. Уураг ихтэй хоолны дэглэм
3. Тархины эрүүл мэнд
Эдгээрийн гурав дахь чиг хандлагыг та бүхэнд хүргэе.
Трэнд #3: ТАРХИНЫ ЭРҮҮЛ МЭНД
Тархины хөгшрөлтийн тухайд 4 өөр ялгаатай байдлыг анхаарч үздэг.
• Санах ой
• Зан байдал
• Анхаарал
• Танин мэдэхүй
Биологийн идэвхт бүтээгдэхүүний зах зээлд ихэнх хэрэглэгчид цогц шийдэлтэй бүтээгдэхүүнээс илүү тусгайлсан шийдэл бүхий бүтээгдэхүүнийг сонирхох болсон.
Дээрх 4 асуудлыг шийдвэрлэхийн тулд хоолны дэглэм, биологийн идэвхт бүтээгдэхүүн, дасгалыг хөдөлгөөнийг хослуулсан нэгдсэн хөтөлбөр олон нийтэд хэрэгтэй. Тархи судлаач Вэнди Сузуки Ted Talk-д өгсөн илтгэлдээ дасгал хийх нь сэтгэлийн хөдөлгөөн, анхаарал төвлөрөл, ой санамжийг сайжруулж, тархины эрүүл мэндэд шууд болон урт хугацааны үр өгөөжийг өгдөг талаар тайлбарласан байна.
Нэмэлт тэжээлийн тухайд кофейн, лютейн, куркумин зэргийг анхаарч үзээрэй. Шинэ судалгаагаар бараан хуурсан кофенд агуулагдах нэгдлүүд нь зөнөх, мартах өвчнөөс хамгаалдаг болохыг харуулжээ.
Лютейний хувьд ихэнх хэрэглэгчид үүнийг "Нүдний витамин" гэж үздэг ч тархины эрүүл мэндэд тустай гэдгийг харьцангуй бага мэддэг.
Ахмад настнуудад хийсэн сүүлийн үеийн судалгаагаар лютейн ба зеаксантин нэмэлтүүд нь анхаарал төвлөрөл, танин мэдэхүйн уян хатан байдалд мэдэгдэхүйц сайжруулалт авчирсан байна.
Эцэст нь турмерик болон Энэтхэгийн каррид агуулагддаг куркумин нь тархины үрэвслээс хамгаалдаг. UCLA-ийн судлаачид куркуминыг өдөр бүр хэрэглэх нь нас ахихтай холбоотой ой санамж муудах болон сэтгэл санааны байдлыг сайжруулдаг болохыг тогтоожээ.
Илүү судалгаа шаарлагатай боловч эдгээр эхний олдоцууд нь хоол хүнс, дасгал сургуулилтын тусламжтай насжилтын асуудлуудыг шийдвэрлэхэд туслах боломжтойг харуулж байна.
Сэтгэгдэл