Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Энэ өдөр шинээр 2153 хүнээс халдвар илэрчээ. Шинээр батлагдсан тохиолдлуудын 1147 нь Улаанбаатарт, 1006 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн халдварын улмаас 21-80 насны 17 хүн нас барлаа. Ингэснээр нийт нас баралт 1518 болов.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 18 717 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 9 241 хүний биеийн байдал хөнгөн бол 359 хүний бие нэн хүнд байдалтай байна.
Сэтгэгдэл