Нийгэм


Монгол Улсад хар тамхи илрүүлэх техник хэрэгсэл хүлээлгэн өглөө

5 сар TIMES.MN


АНУ-ын Төрийн департаментын дэргэдэх Экспортын хяналт болон хилийн аюулгүй байдлын хөтөлбөрийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын гаалийн хяналтын үйл ажиллагааг бэхжүүлэхэд зориулж хими, биологийн гаралтай бараа бүтээгдэхүүн, хар тамхи зэргийг илрүүлэх хүчин чадал бүхий тоног төхөөрөмж, техникийн дэмжлэг үзүүллээ.


Гадаад харилцааны яам, АНУ-ын Төрийн департаменттай хамтран НҮБ-ын 1540 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах зорилтын хүрээнд Монгол Улсын хил, гаалийн байгууллагын чадавхийг сайжруулах, хууль эрх зүйн орчныг бэхжүүлэх зэргээр идэвхитэй хамтын ажиллааг хөгжүүлж байна. Арга хэмжээнд Гадаад харилцааны яамны ТНБД Д.Даваасүрэн, АНУ-ын ЭСЯ-ны дэд тэргүүн Мануэл Микаллер, ГЕГ-ын дэд дарга Б.Батхишиг нар оролцлоо.


Б.Болормаа



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.