Дэлхий


"Путинтэй хийх шууд ярилцлага"-ыг 6 сая гаруй хүн үзжээ

5 сар TIMES.MN


ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй хийх шууд ярилцлага нэвтрүүлгийг 6 сая гаруй хүн үзжээ.  Энэ талаар судалгааны “Mediascope” компани мэдээлснийг ТАСС уламжлав. "Mediascope"-ийн судалгаагаар, зургадугаар сарын 15-ны өдөр “России 1”, “России 2”, “1-р суваг”-аар нийт 6 сая 182 мянган хүн тус нэвтрүүлгийг үзсэн нь тодорхой болжээ.


Өнгөрсөн онд “Путинтэй хийх шууд ярилцлага” нэвтрүүлгийг "России 1", "России 24", "Мир" телевизийн эфирээр шууд дамжуулж, нийт 7 сая 132 мянган хүн үзсэн байна. Энэ удаад тэрбээр 15 дахь удаагаа телевизийн эфирээр ард иргэдтэйгээ нээлттэй ярилцсан юм. Энэхүү шууд нэвтрүүлгийг 2001 оноос зохион байгуулж эхэлсэн бөгөөд Путин төрийн тэргүүн байхдаа 11 удаа, Засгийн газрын тэргүүн байхдаа 4 удаа оролцжээ.


Энэ удаагийн шууд нэвтрүүлэгт нийт 1.4 сая орчим асуулт цугласнаас хамгийн сонирхолтой, түгээмэл асуудалд ОХУ-ын ерөнхийлөгч Путин дөрвөн цагийн турш хариулсан байна.


Б.Болормаа




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.