Нийгэм


2211 камер шинээр суурилуулжээ

4 өдөр TIMES.MN

Улаанбаатар хотын цагдаагийн газраас нийслэл хотын хэмжээнд хоёр сарын хугацаатай 60 сая төгрөгийн шагналын сантай "Камержуулалт" болзолт уралдааныг зохион байгуулсан.


Энэ хүрээнд Нийслэлийн 15 хороо, 102 Сууц өмчлөгчдийн холбоо, 15 хөршийн хяналтын бүлэг, 108 иргэн идэвхтэй оролцож орон сууц, түүний гадна орчин, гэр хорооллын гудамж, талбайд 534.4 сая төгрөгийн мөнгөн дүнтэй 2211 камер шинээр суурилуулжээ.


"Камержуулалт" болзолт уралдааны хүрээнд хийгдсэн ажлыг Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн цагдаагийн газраас хамтарсан ажлын хэсэг газар дээр нь очиж шалгаж байгаа юм.


Л.Булганчимэг



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.