Улс төр


С.Батсүх гавьяат C.Ганбаатартай хариуцлагын гэрээ байгуулжээ

4 өдөр TIMES.MN

МАХН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Сайнхүүгийн Ганбаатар өчигдөр /06.18/ ард түмэнтэйгээ хариуцлагын гэрээ байгуулж гарын үсэг зурлаа. Чин Ван Ханддоржийн өргөөнд болсон нээлтийн ёслолд нийслэлийн есөн дүүргийн иргэдийн төлөөлөл оролцож гэрээнд гарын үсэн зурсныг Монголын нотариатчдын төлөөлөл гэрчилж баталгаажуулав.


Гэрээ байгуулсан иргэдийн төлөөлөлд урлаг соёлын олон алдартнууд байсан. Түүний нэг нь ард түмэндээ Завханы хэмээн алдаршсан С.Батсүх байлаа. Тэрээр “Эх орон газар шорооныхоо төлөө тэмцэж буй С.Ганбаатарыгаа дэмжиж байна. Манай урлагийнхан ч энэ хүнийг дэмжих хэрэгтэй. Бид эх орныхоо ирээдүйн төлөө зөв сонголтыг хийх цаг нь иржээ” гэж байлаа.


Түүнтэй хамт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар М.Чимгээ, БГД-ийн иргэн Хөдөлмөрийн баатар Б.Эрдэнэчимэг, “Камертон” хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэ зэрэг улс орондоо хийж бүтээсэн зүйлтэй алдартнууд ирж нэр дэвшигчтэй хариуцлагын гэрээ байгууллаа.


МАХН-ын сонгуулийн төв штабаас



Холбоотой мэдээлэл