2017,6-Р Сар,19


СЭТГҮҮЛЧ:


TIMES.MN




Нийгэм


“Мандхай сан-Гэрэлт ирээдүй 2017” сургалтанд Хөвсгөлийн хүүхдүүд хамрагдлаа

4 сар TIMES.MN

Монголын ирээдүйн хүнлэг, оюунлаг, гэгээлэг иргэнийг бэлтгэсэн нэгэн сургалт Хөвсгөл далайн эрэгт амжилттай зохион байгуулагдлаа.   “Мандхай сан-Гэрэлт ирээдүй 2017” зуны  сургалтанд Хөвсгөл аймгийн сум бүрээс 2 сурагч, нийтдээ 60 орчим хүүхэд  хамрагджээ.   

 “Мандхай” сан   өсвөр үеийнхэнд зориулсан энэхүү сургалтыг  Хөвсгөл аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн төв,  Дейл Карнеги төв, Ана Пана бясалгалын багш нар, “Ашихай ресорт” аялал жуулчлалын компанитай  хамтран явууллаа. 5-12-р ангийн сурагчид  өөрийгөө нээж илэрхийлж сурах, илтгэл тавих, өөрийгөө болон бусдыг хүндлэх, сэтгэн бодох чадвараа сайжруулах, анхаарлаа төвлөрүүлэхэд суралцав.     Танхимын сургалтаас  илүү байгальд ойрхон, Хөвсгөл далайн эрэг дээр  сургалт  явуулсан нь хүүхдийн сэтгэлзүйд эерэгээр нөлөөлж байна  гэж багш нар  онцолж  байлаа.  Хөвсгөл аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын  мэргэжилтэн Д.Мөнгөнтуяа “Мандхай санг  үүсгэн байгуулагч  анх  манай газарт санал тавьсан юм. Энэ удаагийн зуны сургалтанд хамрагдсан сурагчдаас сонгон “Мандхай” сангийн удирдах зөвлөлийг бүрдүүлэх юм. Нэг ёсондоо тус санг  Хөвсгөл аймгийн хүүхдүүд цаашид  удирдаж ажиллана гэсэн үг.  Тодруулж хэлбэл, Мандхай сангийн үйл ажиллагааны зохион байгуулалтыг хүүхдүүд өөрсдөө  хариуцан ажиллана . Энэхүү сургалтыг цаашдаа  Хөвсгөл аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтраад “Мандхай” сан,  “Ашихай ресорт” аялал жуулчлалын компанитай  жил болгон  зохион байгуулахаар төлөвлөж байгаа” гэв.  

 “Мандхай сан-Гэрэлт ирээдүй” зуны сургалт өсвөр үеийнхний хүсэн хүлээдэг арга хэмжээний нэг болох сууриа ийнхүү тавилаа. 




Холбоотой мэдээлэл