Сонголт


Хүүхэд ярихдаа ээрдэг явдал нь урт хугацаагаар үргэлжлэх нь аюултай

4 сар TIMES.MN


Олон улсын ээрүүгийн холбооноос гаргасан судалгаагаар нийт хүүхдүүдийн 5 хувь нь ээрдэг байх өндөр магадлалтай аж. Тэдний дөрөвний гурав нь хүүхэд насандаа ээрэх нь арилдаг бол нэг хувь нь урт хугацаандаа ээрүү хэвээр үлддэг байна.


Иймд ээрч ярихаас  урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга бол хүүхдээ аль болох эрт хэлд оруулах, харилцан ярилцах, нийгмийн идэвхтэй амьдруулах явдал аж.

Гэр бүлүүд аль болох хүүхэдтэйгээ ойр байх, ярилцах, тэднийг таньж мэдэх нь ээрүүг засах хамгийн сайн арга гэдгийг Олон улсын ээрүүгийн сангаас зөвлөдөг юм байна. Ээрэх нь 3-6 сар үргэлжилбэл хэл засалч нарт хандах хэрэгтэй байна.


Тус холбооноос эцэг эхчүүдэд хандан ийм зөвлөмж гаргажээ. Та ч бас үүнийг уншаад хүүхэддээ ингэж туслаарай:


Хүүхдээ үг бүрээ яг тодорхой, зөв хэл гэж шаардах хэрэггүй. Тэд өөрийнхөөрөө илэн далангүй нээлттэй ярихыг нь зөвшөөр. Гэр бүлээрээ тойрч суугаад хоол ид. Энэ үеэр хүүхдээ аль болохоор өөрийнхөөр нь яриулж, сонин хачин зүйлсээр яриаг нь баяжуулах нь яухал юм.


Б.Болормаа





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.