Дэлхий


Террорист этгээд жуулчдыг хөнөөжээ

4 өдөр, 1 цаг TIMES.MN


Мали улсын баруун хэсгийн Бамако хотод байрлах нэгэн амралтын газарт террористууд халдлага үйлдсэн талаар “CNN” агентлаг мэдээллээ.

Нүүрээ халхалсан зэсэглэсэн этгээд уг амралтын газраар үйлчлүүлж байсан хоёр жуулчны аминд хүрч, 10 гаруй хүнийг гэмтээсэн хэрэг гарсан талаар тус улсын Аюулгүй байдлын сайд хэвлэлийнхэнд мэдэгдэв.


“Энэхүү халдлагын ард алан хядах террорист бүлэглэл байгаа. Энэ бол террорист халдлага” хэмээн сайд мэдэгдлийнхээ үеэр онцолжээ.Цагдаагийнхан уг хэргийг шалгаж буй бөгөөд “Мали улсад идэвхтэй алан хядах ажиллагаа явуулдаг бүлэглэлүүд халдлагын хариуцлагыг хүлээгээгүй байна” гэв.


Мөн цагдаагийнхан хэрэг гарсан амралтын газраас холгүй их хэмжээний тэсрэх бөмбөг ачсан ачааны машиныг олж, аюулгүй болгожээ. Аюулгүй байдлын үүднээс уг амралтын газраар үйлчүүлж байсан 32 хүнийг нүүлгэн шилжүүлсэн аж. Мали улсын цэргүүд Францын дэмжлэгтэйгээр террористуудын эсрэг тэмцэж буй билээ.






Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.