Нийгэм


Гол усны ослоор зургаан хүүхэд амиа алджээ

4 өдөр, 1 цаг TIMES.MN


Энэ он гарсаар улсын хэмжээнд ой, хээрийн түймэр Нийслэлд 16, 11 аймгийн 55 суманд 86 удаа, нийт 102 удаа гарсан байна.


Өнөөдрийн байдлаар усны ослын тохиолдол 9 аймгийн 16 сум, нийслэлийн 3 дүүрэгт 23 удаа гарч, 28 хүн / хүүхэд -6, насанд хүрэгсэд -22/ амь насаа алджээ.


Иймд иргэд бага насны хүүхдийг гол ус руу явуулахгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үед гол усанд орохгүй байх, хүүхдэд тавих анхаарлаа дээшлүүлэх, гол ус гатлахдаа баталгаатай зам гүүрээр зорчиж болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.


Б.Болормаа



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.