Нийгэм


Л.Болд өөртэй нь холбоотой мэдээлэлд тайлбар хийжээ

4 жил, 3 сар TIMES.MN
УИХ-ын гишүүн Л.Болдтой холбоотой нэгэн мэдээлэл сүүлийн үед дуулиан болоод байна. Тэрбээр Малайзийн Куала-Лумпур хотноо хүний эрхийн төлөөх Ази тивийн төрийн бус байгууллагуудын уулзалтад оролцжээ. 

Гишүүн энэ үеэр “Монгол Улс цаазаар авах ял оноохгүй байгаа. Тиймээс Ш.Алтантуяаг хөнөөсөн хэрэгт холбогдсон хэрэгтнүүдийг өршөөнө үү?” хэмээн Малайзийн талаас хүссэн гэх мэдээлэл шуугиан дэгдээгээд байсан юм. 

Үнэхээр ийм хүсэлт тавьсан эсэх талаараа тэрбээр тайлбар хийж, “Монгол бүсгүйг хөнөөсөн хэрэгтнүүдийг өршөөхийг гуйсан гэдэг нь худал зүйл. Миний хэлсэн үгийг дутуу дулимаг сонсоод шуугиан тарих гэсэн оролдлого, эсвэл цаанаасаа захиалгатай ажиллагаа байх. Илтгэл тавьсан нь үнэн. Ш.Алтантуяаг хөнөөсөнтэй холбоотой хэргийг шударгаар шүүхийг Малайзийн талаас шаардсан. Түүнээс аллага гүйцэтгэсэн хоёр цагдааг золигт гаргаад, жинхэнэ эздүүд нь цаана нь гэм зэмгүй үлдчихээд байгаа нь шударга ёсонд нийцэхгүй. Тиймээс тэднийг гэсгээн цээрлүүлэх нь зүйтэй гэж бодож байна. Гэтэл миний хэлсэн мэдээллийг гуйвуулж, улс төржүүлж болохгүй юм шүү” гэжээ.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.