Нийгэм


“Чөлөөт хос” жүжгийг Якутад тоглоно

4 өдөр, 2 цаг TIMES.MN


УДЭТ-ын уран бүтээлчид ОХУ-ын Якут улсын П.А.Ойунского-ийн нэрэмжит Драмын эрдмийн театрын урилгаар тус улсад УГЗ Ч.Найдандоржийн найруулга Италийн алдарт зохиолч Дарио-Фогийн “Чөлөөт хос” мюзикл инээдмийн жүжгийг энэ сарын 21-27-нд толилуулна.Тус тоглолт нь үндэсний урлаг соёлоо сурталчлах, монголын уран бүтээлчдийг гадаадын улс оронд таниулах, хоёр орны театрын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилготой аж.


Энэ үеэр уран бүтээлчид Якут улсын П.А Ойунского-ийн нэрэмжит Драмын эрдмийн театрын үйл ажиллагаатай танилцахаас гадна цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцах юм. Айлчлан тоглолтын бүрэлдэхүүнд МУУГЗ, УДЭТ-ын захирал Д.Цэрэнсамбуу, МУГЖ Г.Урнаа, СТА Ц.Баясгалан, Э.Тодгэрэл, жүжигчин Г.Дөлгөөн-Аюуш, дууны найруулагч А.Од-Эрдэнэ нар багтжээ.


Дашрамд дурдахад, “Чөлөөт хос” жүжгийн Антониагийн дүрээр СТА Ц. Баясгалан 2015 оны "Гэгээн муза" наадмаас шилдэг эмэгтэй гол дүрийг хүртэж байсан юм.


Б.Болормаа



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.