Нийгэм


Булган аймагт ургамлын сэлгэн тариалалт хийжээ

4 сар TIMES.MN


Булган аймагт энэ жилийн үр тарианы тариалалт дууссан талаар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.


Аймгийн хэмжээгээр 45 мянга 27 га талбайд тариалалт хийхээр төлөвлөж, 48 мянга 433 га талбайд үр суулгаж, төлөвлөсөн хэмжээг 107,6 хувь биелүүлжээ. Үр тариа 42469 га тариалахаас 42 мянга 873,9 га талбайд тариалалт хийж төлөвлөгөөг 101,0 хувь хангасан байна. Энэ жилийн хувьд үр тарианы тариалалтад технологийн хувьд талбайн үржил шимийг нэмэгдүүлэхэд аж ахуйн нэгж, иргэд анхаарч ургамлын сэлгэн тариалалт нэлээд хийсэн байна.


Улаан буудай 41619 га-д тариалахаар төлөвлөсөн ч 347 га-гаар татуу буюу 99,2 хувь хэрэгжүүлсэн аж. Харин бусад үр тариа болох арвай, овьёос, бор будаа, хөх тариа, гурвалжин будаа тариалах төлөвлөгөөг 188,4 хувь биелүүлж, 1602 га талбайд тарьсан байна.


Б.Болормаа



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.