Нийгэм


Малын чанарыг сайжруулахаар Францаас дөрвөн үүлдрийн хонь авчирчээ

4 сар TIMES.MN


Монгол Улсын Засгийн газраас “Мах, сүүний анхдугаар аян”-ыг хэрэгжүүлж эхэлсэн. Тус аяны хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам энэ оныг “Малын чанарыг сайжруулах жил” болгон, махны болон нарийн ноосны чиглэлийн, дэлхийн шилдэг үүлдрийн хонь авчирч Монгол Улсын малын генийн фондыг арвижуулж байна.


Энэ удаа Францаас суффолк, беричон душер, романов, меринос үүлдрийн 657 хонь авчирлаа.Махны, түргэн өсөлттэй хонь болох суффольк, бэришон нь эдийн засгийн хувьд үр ашигтай, гадаад зах зээлд мах нийлүүлэхэд хэрэглэгчдэд танил болсон бүтээгдэхүүн юм. Сүүлийн жилүүдэд манай малчид Монгол хониндоо дээрх үүлдрийн хониор хээлтүүлэн хавар гарсан хургаа бэлчээрээр нь маллаж, ашгаа нэмэгдүүлсэн туршлага ч байна.


Мөн ихэр төл өгдөг романов үүлдрийн хонь төллөх бүрдээ хоёр ба түүнээс олон төл гаргадаг. Эрчимжсэн хонины аж ахуй эрхлэгчид ихэрлэдэг романов эм хониндоо суффольк хуцыг тавьж, сайн чанарын мах нийлүүлдэг ихэр төл аван хавар гарсан хургаа намар нь 60-аас дээш кг амьдын жинтэй болгон зах зээлд нийлүүлж, малаас авах ашгаа өсгөж байна.


Говьсүмбэр аймагт өсгөж байсан Сүмбэр хонины чанарыг дээшлүүлэх ажлыг зохион байгуулж, тун удахгүй кракуль хонь импортлон цөм сүрэгтэй болох бэлтгэл ажил хангагджээ.,“Малын чанар сайжруулах” ажлын хүрээнд мөн монгол малынхаа чанарыг сайжруулах ажлыг зохион байгуулж, хуулиа шинэчлэн баталж, богийн хээлтүүлэгчийн чанарыг дээшлүүлэх зэрэг ажлыг хийж байна.


Б.Болормаа



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.