Хүүхэд хамгааллын үйлчилгээний зардлын норматив, санхүүжүүл…
16 цаг, 21 минут
Түгжрэлийн “дарга” нарын ХОМ
17 цаг, 7 минут
“Даян дэлхийн байгаль орчны үр өгөөжтэй бодлогын уялдаа хол…
18 цаг, 7 минут
“Нээлттэй Хөвсгөл 2023” нэгдсэн арга хэмжээ болоход 3 хоног…
18 цаг, 45 минут
Өргөө сүлжээ кинотеатр буюу “Нью тур сафарис” ХХК-д ногдуул…
20 цаг, 47 минут
Улаанбаатарт 10 хэм дулаан
21 цаг, 17 минут
40 жилийн хоног бүрийн цаг агаарын мэдээг цахимаар авах бол…
1 өдөр, 13 цаг
Амь насаа эрсдэхээс хамгаалъя
1 өдөр, 16 цаг
Г.Занданшатар:Нэг хүнд ногдох ДНБ 5000 ам долларт хүрсэн нь…
1 өдөр, 18 цаг
Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулган өнөөдөр нээл…
1 өдөр, 20 цаг
Зайсангийн шинэ гүүрний зорчих хөдөлгөөнийг өнөөдөр нээнэ
4 өдөр, 19 цаг
Долоон настай хүү нас барсан байдалтай олджээ
4 өдөр, 20 цаг
Танилц: Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ ТУЗ
4 өдөр, 20 цаг
“Экологийн боловсрол-2023” танин мэдэхүйн арга хэмжээ зохио…
5 өдөр, 14 цаг
Парк шинэчлэлт хийсэн тул энэ өвөл автобус хөлдөх, зогсох а…
5 өдөр, 17 цаг
Хийн хоолой, нефть, химийн байгууламжид гарсан гал түймэртэ…
5 өдөр, 17 цаг
Говь-Алтай аймагт хоёр автомашинтай есөн иргэн цасанд боогд…
5 өдөр, 17 цаг
Ханжоу-2022: Монголын баг тамирчдын тоглолтын хуваарь
5 өдөр, 19 цаг
Хүний амь хөнөөсөн хэргээр 11 жилийн хорих ял авсан Б.Махба…
5 өдөр, 19 цаг
М.Бадарчийн барилдах эрхийг дөрвөн жилээр хаслаа
5 өдөр, 19 цаг
З.Батбаяр: Төр үйлдвэр, угаалгын газар, буудлуудад цэвэр ус…
5 өдөр, 19 цаг
Л.Оюун-Эрдэнэ: Аялал жуулчлалын гол бүс Ханх-Хатгал чиглэлд…
5 өдөр, 19 цаг
Малчид, тариаланчдад олгох урамшууллаас шимтгэл суутгах жур…
5 өдөр, 20 цаг
Хөвсгөл аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв нээг…
6 өдөр, 15 цаг
Баянзүрх дүүрэгт 33 настай, эмэгтэй бага насны 3 хүүхдийн х…
6 өдөр, 15 цаг
Ховд аймгийн зарим суманд орсон их цас гамшигт үзэгдлийн хэ…
6 өдөр, 17 цаг
БНСУ-д болох солонгос хэлний богино хугацааны хөтөлбөрт 6-1…
6 өдөр, 19 цаг
Монгол Улсын хөгжлийн түншүүд сэргээгдэх эрчим хүчний салба…
6 өдөр, 19 цаг
М.Бадарчийн барилдах эрхийг 4 жилээр хасах санал хүргүүллээ
6 өдөр, 20 цаг
Х.Бадамсүрэн: Тавантолгойгоос жилд 30 сая тонн нүүрс олборл…
6 өдөр, 20 цаг
Урамшуулал авах багш нарын тоо 10 хувиар нэмэгдсэн
1 долоо хоног
Монгол Улсын 2024 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барина
1 долоо хоног
Улсын Их Хурал дахь улстөрийн намуудын төлөөлөл ХБНГУ-д ажи…
1 долоо хоног
Олимпын хорооны газарт “Өөжин мед” эмнэлгээ барьсан Олимпын…
1 долоо хоног
П.Сайнзориг: Улсын арслан Б.Бадарч допинг хэрэглэсэн нь бат…
1 долоо хоног
Улстөрчид загасчлахдаа, авто уралдаан үзэхдээ сэм уулздаг б…
1 долоо хоног
Ц.Цогтбаатар Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
1 долоо хоног
Л.Оюун-Эрдэнэ: Чойбалсан чиглэлд зураг төсөв нь батлагдсан …
1 долоо хоног
ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд
1 долоо хоног, 1 өдөр
Допинг илэрсэн бөх Б сорьцын хариутайгаа танилцжээ
1 долоо хоног, 1 өдөр
Монгол Улсын гадаад бодлого ба Монгол, Оросын харилцааны ш…
1 долоо хоног, 1 өдөр
186 тарвага, 11 лаазалсан тарваганы мах хураажээ
1 долоо хоног, 1 өдөр
Ази, Номхон далайн орнуудын зах зээлийн судалгааны байгуулл…
1 долоо хоног, 1 өдөр
Г.Занданшатар: Хоёр улсын парламентын комиссын хурал уламжл…
1 долоо хоног, 1 өдөр
Хөвсгөл, Завхан, Баянхонгор, Говь-Алтай аймгийн нутгаар цас…
1 долоо хоног, 1 өдөр
Ханжоу 2022: Л.Энхрийлэн тэмцээндээ оролцох боломжгүй болжээ
1 долоо хоног, 1 өдөр
Хөдөлмөрийн баатар хосууд хүндэтгэлийн баяраа тохиолдуулан …
1 долоо хоног, 1 өдөр

Д.Батбаатар: Цэргийн мэргэжлийн зэрэг эзэмших нь цэргийн алба хаагч нэг бүрийн үүрэг

Батлан хамгаалахын сайдын 2021 оны А/75 дугаар тушаалаар “Цэргийн мэргэжлийн зэрэг олгох журам” шинэчлэгдэн батлагдсан талаар уншигчдад дэлгэрэнгүй мэдээлэл хүргэхээр БХЯ-ны СБТГ-ын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Д.Батбаатартай ярилцлаа.
 
 

Батлан хамгаалахын сайдын 2012 оны 150 дугаар тушаалаар батлагдсан “Цэргийн мэргэжлийн зэрэг олгох журам”-ыг бид мөрдөж ирсэн. Энэ удаа тус журмыг шинэчлэх хэрэгцээ шаардлага юунд оршиж байсан гэдгээс ярилцаж эхэлье?

-“Цэргийн мэргэжлийн зэрэг олгох журам”-ыг шинэчлэх болсон шаардлага бол үндсэндээ 2015 онд УИХ-аар “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичиг батлагдаж, түүнтэй уялдан өнөөг хүртэл хийгдэж буй батлан хамгаалах салбарын хууль эрх зүйн шинэчлэл, тэдгээрт дэвшүүлсэн “Мэргэжлийн цэрэгт суурилсан чадварлаг Зэвсэгт хүчнийг бүрдүүлж бэхжүүлэх” зорилт, Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратеги-2030, Зэвсэгт хүчний байгуулалтыг хөгжүүлэх хөтөлбөр, төлөвлөгөөнд туссан “Цэргийн мэргэжлийн өндөр бэлтгэлжилт бүхий бие бүрэлдэхүүнийг бэлтгэх”, “Цэргийн мэргэжлийн зэргийн үндсэн шалгуур үзүүлэлтийг шинэчлэн тогтоож мөрдүүлэх” зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбоотой юм.

Нөгөөтэйгөөр төрөл мэргэжлийн цэргийн дүрэм, зааварт өөрчлөлт орж, алба хаагчдын гүйцэтгэх үүрэг өссөн, журамд ашиглагдсан зарим нэр томьёог шинэчлэх, цэргийн сургалт бэлтгэлийн болон алба хаагчийн гүйцэтгэлийн үр дүнгийн үнэлгээний системтэй нийцүүлэх шаардлагатай болсон.

Одоогоор Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний 6-7 хувь нь л цэргийн мэргэжил эзэмшиж байгаа нь бидний өмнө дэвшигдсэн зорилтыг хангахад чамлалттай үзүүлэлт юм. Магадгүй үүнд төсвийн хүндрэл нөлөөлж болох хэдий ч цэргийн алба хаагчийг тухайн эзэмшсэн мэргэжлээрээ цэргийн мэргэжлийн зэрэг эзэмших боломжийг бүрдүүлэх, мэргэжлийн зэрэг эзэмших бие бүрэлдэхүүний тоог өсөн нэмэгдүүлэх нь чухал зорилт болоод байна. Тиймээс “Цэргийн мэргэжил олгох журам”-ыг ЗХЖШ-тай хамтран 2021 онд шинэчлэн боловсруулж батлуулсан.

Цэргийн алба хаагчид уг журам шинэчлэгдсэнтэй холбоотой шинээр орсон өөрчлөлт, онцлог, агуулгын талаар их сонирхох байх. Энэ талаар тайлбар өгнө үү?

-Журмын зорилго нь Зэвсэгт хүчний цэргийн жинхэнэ алба хаагчид цэргийн мэргэжлийн зэрэг олгох, бататгах, хүчингүй болгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршиж байгаа юм.

2012 онд батлагдсан “Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчдад цэргийн мэргэжлийн зэрэг олгох журам”-ыг үндэс болгон, тус журмын 30 гаруй хувьд нь шинэчлэл хийж, 5 бүлэг, 34 хэсэг, 30 заалттай байхаар боловсруулсан. Өөрөөр хэлбэл өмнөх журмаасаа илүү тодорхой, ойлгомжтой болгож, мэргэжлийн зэрэг олгох, бататгах, хүчингүй болгохтой холбоотой харилцааг нарийвчлан зохицуулсан. Тухайлбал, мэргэжлийн зэрэг олгох эрхийг Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Төрлийн цэргийн командлагч нар энэ журамд заасны дагуу эдлэх бөгөөд өмнөх журамд мөрдөж байсан цэргийн мэргэжлийн III, II, I зэргийн шатлалыг хэвээр оруулсан. Харин мэргэжлийн зэрэг эзэмших хугацаанд ямар нэгэн ялгавар тогтоолгүй бүгдийг тэгшитгэж дөрвөн жил буюу 48 сар байхаар журамлан, энэ хугацаандаа цэргийн алба хаагч өөрийн саналаар зэргээ ахиулах буюу хамгаалж байх зохицуулалтыг хийсэн.

Цэргийн мэргэжлийн өндөр бэлтгэлжилт бүхий бие бүрэлдэхүүнтэй болох зорилтын хүрээнд туссан нэг онцлог заалт нь тус журмын 1.7-д "Мэргэжлийн зэргийг офицер, ахлагч, цэргийн гэрээт алба хаагч бүр эзэмших бөгөөд эзэмшсэн зэргээ дөрвөн жил буюу 48 сарын дотор бататгах үүрэг хүлээнэ” гэсэн тул мэргэжлийн зэрэг эзэмших нь цэргийн алба хаагч нэг бүрийн үүрэг болсон явдал юм.

Энэ нь Зэвсэгт хүчний офицер, ахлагч, цэргийн гэрээт алба хаагч бүрд хамаатай асуудал болж, мэргэжлийн зэрэг олгох шалгалтад орох цэргийн алба хаагчдын идэвх, оролцоо сайжирна гэж харж байна. Энэ үүднээс мэргэжлийн зэргийн шалгалтыг Цэргийн мэргэжлийн зэргийн төв болон салбар комисс жилд хоёроос доошгүй удаа зохион байгуулж явуулах зохицуулалтыг тусгасан.

Цэргийн мэргэжлийн зэрэг олгох, бататгах, хүчингүй болгох үйл ажиллагааны нэгдсэн удирдлагыг ЗХЖШ хэрэгжүүлэхээр тусгаж өгсөн. Энэ утгаараа ЗХЖШ цэргийн мэргэжлийн зэрэг олгох мэргэжлийн жагсаалт, мэргэжлийн үндсэн шалгуур үзүүлэлт болон зэргийн шалгалт явуулах зааврыг тогтоож мөрдүүлэх юм. Харин цэргийн нисгэгч, нисэхийн инженер техникийн мэргэжлийн бүрэлдэхүүнд болон Тусгай хүчний цэргийн алба хаагчдын тусгай мэргэжлийн зэрэг олгох харилцааг уг журмаар зохицуулахгүй.

Цэргийн алба хаагч ямар шаардлагуудыг хангасан тохиолдолд мэргэжлийн зэргийн шалгалтад орох боломжтой вэ?

-Үндсэн шаардлага бол цэргийн биеийн тамирын бэлтгэлийн стандартыг хангасан байх, цэргийн сургалт бэлтгэлээр “Сайн”-аас дээш болоод төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшний үнэлгээ “Хангалттай” болон түүнээс дээш байхаар тогтоосон.

Цэргийн мэргэжлийн зэргийн шалгалтад орох эрх цэргийн сургууль, дамжаа төгссөнөөс хойш хоёр ба түүнээс дээш жил алба хаасан офицер, ахлагч, цэргийн гэрээт албанд элсэж нэг ба түүнээс дээш жил алба хаасан цэргийн гэрээт алба хаагчид дээрх үндсэн шаардлагыг хангасан тохиолдолд нээлттэй.

Энд нэг зүйлийг тодруулахад, өмнө нь мэргэжлийн зэрэг олгохдоо зөвхөн тухайн алба хаагчийн шалгалтын дүнг үндэслэдэг байсан бол одоо шалгалтад орох алба хаагчийн хариуцсан цэргийн нэгтгэл, анги, байгууллага, салбар, алба, тасаг, нэгжийн хувьд сүүлийн хоёр жил ажлын хариуцлага алдаагүй, алба хаагч нь захиргааны болон сахилгын ноцтой зөрчил, дутагдал гаргаагүй байх ёстойг тооцохоор болсныг анхаарах нь зүйтэй. 

Хариуцсан нэгж нь хангалтгүй дүн үзүүлсэн, алба хаагчид нь сахилгын зөрчил гаргачхаад байхад мэргэжлийн зэрэг эзэмшээд явдаг офицер, ахлагч байсныг таслан зогсоох зорилгоор энэ заалтыг оруулсан. Мэдээж үүнийг дагаад цэргийн нэгтгэл, анги, салбар, байгууллагад хууль, дүрэм, журам сайтар мөрдөгдөж, цэргийн алба хаагчдын ёс суртахуун дээшилж, албандаа хандах хандлага ч сайжирна гэж бодож байна.

Иймд дээрх шаардлагыг хангасан цэргийн алба хаагч зэргийн шалгалтад орох хүсэлтээ шууд захирах даргаараа уламжлуулан Цэргийн мэргэжлийн төв болон салбар комисст бичгээр гаргах боломжтой. Хэдэн ч мэргэжлээр зэрэг эзэмших эрх нь нээлттэй байгааг энд хэлье.

Мэргэжлийн зэргийн төв болон салбар комиссын бүрэлдэхүүн, тэдгээрийн эрх үүргийн тухайд тодруулбал ...  

-ЗХЖШ-т Цэргийн мэргэжлийн зэргийн төв комиссыг, Батлан хамгаалах яам, Төрлийн цэргийн командлал болон цэргийн нэгтгэл, анги, байгууллагад цэргийн мэргэжлийн зэргийн салбар комиссыг мэргэжлийн зэрэг олгох, бататгах, хүчингүй болгох ажлыг зохион байгуулах үүрэгтэйгээр томилон ажиллуулна.

Салбар комисс нь цэргийн мэргэжлийн III зэрэг олгох, шалгалтад орох, бататгах, хүчингүй болгох саналыг төв болон харьяа командлалын салбар комисст тавьж шийдвэрлүүлнэ. Түүнчлэн II болон I зэргийн шалгалтад орох, бататгах, хүчингүй болгох цэргийн алба хаагчийн материалыг бэлтгэж төв болон салбар комисст хүргүүлэн шийдвэрлүүлж байхаар тусгасан. Товчхондоо Цэргийн мэргэжлийн зэргийн төв комиссын саналыг үндэслэн ЗХЖШ-ын дарга цэргийн мэргэжлийн III, II, I зэргийг, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга болон Төрлийн цэргийн командлагч нар салбар комиссын саналыг үндэслэн III зэргийг тус тус олгох эрхтэй. Ингэхдээ цэргийн мэргэжлийн зэргийн шалгуур үзүүлэлтийг хангаж, зэргийн шалгалтад тэнцсэн тохиолдолд мэргэжлийн зэргийг шат дараатай олгохоор заасан.

Тэмцээн, уралдаанд амжилт үзүүлсэн алба хаагчдад уян хатан хандах, зарим шалгуур үзүүлэлтээс чөлөөлөх заалтуудыг тусгасан гэж сонссон?

-Тийм ээ. Энэхүү журмаар Зэвсэгт хүчний цэрэгжлийн спортын уралдаан, тэмцээнд оролцож өндөр амжилт үзүүлсэн алба хаагчийг цэргийн биеийн тамирын бэлтгэлийн стандартын шалгуур үзүүлэлтийг хангасанд тооцож болохыг зааж өгсөн. Үүнийг цэргийн мэргэжлийн комисс тухай бүрд нь шийдвэрлэнэ. Тухайн цэргийн алба хаагчийн гаргасан амжилт шалгуур хангахгүйгээс шалтгаалан комисс шалгалт өгнө гэж үзвэл шалгалтад орно гэж ойлгох ёстой.   

Мэргэжлийн зэргийг үндэслэн олгох мөнгөн урамшууллыг ч тусгаж өгсөн байх?

-Цэргийн мэргэжлийн зэрэг эзэмшсэн цэргийн алба хаагчид Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар Монгол Улсын Засгийн газраас тогтоосон Цэргийн мэргэжлийн зэргийн нэмэгдлийг олгоно. Өөрөөр хэлбэл, цэргийн мэргэжлийн III зэрэг эзэмшсэн цэргийн алба хаагчид 5 хувь, II зэрэг эзэмшвэл 10 хувь, I зэрэгтэй бол 15 хувиар тооцож олгох нь хэвээр байгаа.

Үүн дээр нэмж хэлэхэд, цэргийн мэргэжлийн зэрэг нь тухайн цэргийн алба хаагчийн нэр хүндийн нэгэн илэрхийлэл болох ёстой. Тиймээс алба хаагчид эзэмшсэн мэргэжлийн зэргийн энгэрийн тэмдгийг зөвхөн албаны хувцсан дээр зүүдэг байсан бол энэ журамд хээрийн хувцсанд ч гэсэн зүүхээр тусгасан. Мэдээж хээрийн хувцсанд хэрхэн зүүх талаарх асуудлыг ЗХЖШ холбогдох журмын хүрээнд шийдвэрлэх байх.  

Мэргэжлийн зэргийг бататгах, хүчингүй болгох талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгвөл?

-Мэргэжлийн зэргийг бататгах хоёр тохиолдол бий. Үүнд, эзэмшиж буй мэргэжлийн зэргийнхээ шалгуур үзүүлэлтийг хангаж, тухайн цэргийн мэргэжлийн зэргийн шалгалтад тэнцсэн эсвэл мэргэжлийн зэрэг ахиулах шалгалтад тэнцээгүй боловч өмнөх мэргэжлийн зэргийнхээ шалгуур үзүүлэлтийг хангасан байгааг бататгасанд тооцно. 

Харин дараах хоёр тохиолдолд мэргэжлийн зэргийг хүчингүй болгоно. Нэгдүгээрт, заасан хугацаанд мэргэжлийн зэргээ бататгаагүй бол, хоёрдугаарт, мэргэжлийн зэрэг эзэмших хугацаа нь дуусгавар болсон бол хүчингүйд тооцно. Иймээс мэргэжлийн зэрэг нь хүчингүй болохоос урьтаж зэргээ ахиул эсвэл бататга гэж зөвлөмөөр байна. Гэхдээ мэргэжлийн зэрэг нь хүчингүй боллоо гэж санаа зовох хэрэггүй. Тодорхой хугацаанд бэлтгээд энэ журмын 4.6-д зааснаар дахин мэргэжлийн зэргийн шалгалтад орох хүсэлтээ өөрийн харьяалах комисст гаргаж болно.

Төгсгөлд нь хэлэхэд Цэргийн мэргэжлийн зэрэг олгох журам шинэчлэгдсэнээр Зэвсэгт хүчнийг мэргэжлийн чадварлаг бие бүрэлдэхүүнээр хангах зорилтыг биелүүлэх нөхцөл бүрдэж, цэргийн сургалт бэлтгэлийн чанар дээшилж, цэргийн алба хаагчдын албандаа хандах хандлага, өөрийгөө хөгжүүлэх идэвх санаачилга дээшлэн, бие бүрэлдэхүүний мэргэжлийн ур чадвар сайжирч, цалин, нийгмийн хангамж нэмэгдэх зэрэг ач холбогдолтой гэж үзэж байна.


Ярилцсанд баярлалаа.

ЭХ СУРВАЛЖ: Соёмбо сонин 2021.06.24. №26 (10755) дугаар хэвлэл.

 

Сэтгэгдэл