Нийгэм


Таниж мэдэхгүй хүнд виза карт ашиглуулахгүй байхыг санууллаа

4 өдөр, 3 цаг TIMES.MN


Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгасан Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хянаад яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.


Уг гэмт хэргийг үйлдсэн этгээд нь интернет сүлжээнд байгаа иргэдийн цахим шуудангийн хаяг, утасны дугаарыг олж авч, цахим шуудангийн хаяганд хууль бусаар нэвтрэн интернет банкны үйлчилгээний эрхийг сэргээн, гүйлгээний нууц дугаарыг тухайн цахим шуудангийн хаягаар илгээснийг хүлээн авч, интернет банкны үйлчилгээг ашиглан тухайн иргэдийн банкин дахь хувийн харилцах данс руу нэвтрэн мөнгийг хулгайлж, бэлэн мөнгөний машинаас бусад иргэдийн виза картыг ашиглан бэлэн мөнгийг гаргуулан авах аргаар гэмт хэрэг үйлддэг болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон бөгөөд энэ төрлийн гэмт хэргийн гаралт цаашид улам нэмэгдэх хандлагатай байгаа юм байна.


Дээрх иргэдийн цахим шуудангийн хаягийн нууц үгийг өөрийн барьж байгаа утасны дугаараар хийсэн, олон нийтийн сүлжээнд цахим хаягаа утасны дугаарын хамт байршуулсан, түүнчлэн бэлэн мөнгөний машинаас виза картаа ашиглан бэлэн мөнгө авах үеэр үл таних этгээдийн мөнгө гаргаад өгвөл хариуд мөнгө өгөхөөр амласан худал үгэнд итгэж зөвшөөрсөн зэрэг нь гэмт этгээдүүдийг хялбар аргаар гэмт хэрэг үйлдэх нөхцлийг бүрдүүлдэг аж.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.