МУГЖ Г.Ариунбаатар BBC Cardiff Singer of the World уралдаанд Тэргүүн байр эзэллээ

2 сар TIMES.MN

Их британи, умард ирландын нэгдсэн вант улсын Уэлс (Wales) улсын нийслэл Кардиф хотноо 2 жил тутамд зохион байгуулагддаг BBC Cardiff Singer of the World уралдаанд Чингис хаан одонт, МУГЖ Г.Ариунбаатар Дууны төрөлд Tэргүүн байрыг эзэллээ.




Дуучин маань финалд нийт 3 дуу (Franz Schubert: Ständchen, P.I Tchaikovsky: Don Juan's seranade) дараалан дуулснаас хамгийн сүүлд нь Чингис хаан одонт, МУУГЗ, Төрийн шагналт Б.Шаравын хөгжим, МУУГЗ З.Түмэнжаргалын шүлэг "Монголын тал нутаг" дууг дууллаа. Дэлхийн сонгодог урлагийн том уралдааны финалын шатанд Монгол дуу дуулагдсан анхны тохиолдол болвуу. Тус уралдааны зөвлөх (vocal expert) Mary King нулимс дуслуулан, дуучны авьяас чадварыг шагшин магтав.


Монгол Cонгодог-ийг дэлхийн тайзнаа хүлээн зөвшөөрүүлж чадсан МУГЖ Г.Ариунбаатараар бахархахгүй байхын аргагүй.




Зөвлөхүүдтэй хийсэн ярилцлагын орчуулга:


- Танд үнэхээр Монголын цэвэр агаар хэрэгтэй юм шиг харагдаж байна шүү

-Би ярьж чадахгүй нь ээ (уйлах гээд), энэ үнэхээр итгэмээргүйгээр миний сэтгэлийг хөдөлгөлөө.


-Яагаад вэ?

-Өө чи намайг яриулах гээд байгаа юм уу. Өөрийнхөө тэр хэлээр бидэнд дуугаар илэрхийлж байгаа тэр ямар нэг зүйл бас өөрийнхөө дуулалтаар бидэнтэй хуваалцаж буй тэр уужим сэтгэл нь дэндүү гайхамшигтай юм. Гэхдээ би ерөнхий мөн чанарыг нь яриагүй шүү. Би ер нь ярьж чадахгүй нь ээ (уйлах гээд). Шударга биш байна аа (Наргиагаар- уйлах гээд байхад нь яриулсан учраас).


-Харин та уйлахгүй байна шүү.

-Би уйлаагүй л дээ, гэхдээ үнэндээ түүний дуулалтанд сэтгэл хөдлөөд сууж байна. Тэр дуучныхаа хэмжээнд яг л байгалийн хүч мэт байлаа. Бас түүний уужим хоолой гэдэг ч бас зөв үг. Гэхдээ ганцхан хоолой гэхээсээ илүү өөрийгөө дуундаа бүрэн татаж оруулж байгаа тэр мөн чанарыг нь ярих нь зүйтэй. Тэр ирээдүйгээ ганцаарчилсан дуучны рольд (симфони оркестортойгоор том тайзан дээр биш recital room-д буюу зөвхөн төгөлдөр хууртай дуулдаг, дууг нь илүү ойроос хүмүүс мэдрэхийг хүсдэг, тийм төрөл бололтой) төсөөлж байгаа эсэхийг сайн мэдэхгүй байна л даа, хэрэв тэгэх юм бол түүнд ямар ч эргэлзээгүйгээр гайхалтай авьяас нь байна, гэхдээ тэр яаж ч шийдсэн бай тэр бүгдийг нь чадна, эргэлзэхгүй байна.


-Та түүний эхэнд дуулсан Schubert-ийн дуун дээр ямар бодолтой байна?

-Би дахиад хэлье, үнэхээр зүрх сэтгэлд хүрч чадсан, гайхалтай байлаа. Түүний өөрийн нарутал дуулалтын тухайд биш, харин саяны Schubert болон түүний өмнө гүйцэтгэсэн зарим дуулалтаас харахад дахиад бага зэргийн нарийн, чимхлүүр ажиллагаа хэрэгтэй гэж харагдаж байсан, хэрвээ тэр үнэхээр дэлхийн лидер дуучин болохыг хүсч байгаа бол шүү дээ. Гэхдээ түүний дуулалт сонсоход маш сайхан байсан.


-Харин түүний хоёр дах дуу болох Чайковскийн дууны тухайд?

-Чайковскийн дуу түүний хоолойд маш сайхан зохицож байсан, аялгуулаг, маш их сэтгэлийн хөдөлгөөн мэдрэгдэж байсан. Та бүхэн түүний дуундаа хүмүүсийг хэрхэн татан оруулж байгаа тэр чадварыг нь харах хэрэгтэй. Түүний өмнө үнэхээр, үнэхээр сайхан ирээдүй байна гэж би хэлнэ.


-Mary, чи одоо арай тайвширсан байх шиг байна.

-Тиймээ. Энэ зүгээр л үнэхээр сайхан байлаа. Гахайлтай, бүр үнэхээр гайхалтай дуулалт байлаа.


-Баярлалаа 



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 сар, 1 долоо хоног [59.153.112.83]


Ymar sedewtei zuil unshij bgaagaa zarim xumuus oilgoxgui ym. Ezemshsen mergejildee ezen bxiin ulger jishee bolson duu mini ulam ix aldar neriig olooroi.


Зочин    1 сар, 2 долоо хоног []


Ner hugarhaar ys hugar bugsnii asuudlaa hamih l heregtei hooloi hoshnogo 2ni =zaluu


ЛХА    1 сар, 2 долоо хоног [122.201.31.238]


АЙ АГУУ ГЭЖ ЭНЭ Л ЮМ ШҮҮ ДЭЭ.ШАРАВ ГУАЙГААР БАХАРХАХГҮЙ ГЭЭД ЯАНАМ БИЛЭЭ.ЭД НАР ЧИНЬ Л ОДУУД ЮМ ШҮҮ.УЛС ТӨРД НЭГ ИЙМЭРХҮҮ МУДАГУУД ТӨРӨЖ ,МОНГОЛ ОРНЫГ МИНЬ ӨӨД НЬ ГАРГААСАЙ БИЛЭЭ.


Зочин    1 сар, 2 долоо хоног [202.70.40.230]


Баяр хүргэе.


Зочин    1 сар, 2 долоо хоног []


Амжилт,аз жаргал.Сайхан дууллаа.


Зочин    1 сар, 2 долоо хоног []


өнжүүлийн зоргол хайрхан уулаа баярлуулж мөргөж явахад бүх үйлс бүтнэ дэ.миний нутгийн дүү дэлхийд нэрээ гаргаж байгаа чин хайрхан чинь харж байна да.нутагаа хүн ардаа баярлуулна ажил үйлс үргэлж дээшилж байнаа.


Зочин    1 сар, 2 долоо хоног []


өнжүүлийн зоргол хайрхан уулаа баярлуулж мөргөж явахад бүх үйлс бүтнэ дэ.миний нутгийн дүү дэлхийд нэрээ гаргаж байгаа чин хайрхан чинь харж байна да.нутагаа хүн ардаа баярлуулна ажил үйлс үргэлж дээшилж байнаа.


Зочин    1 сар, 2 долоо хоног []


өнгөрсөн долоо хоногийн харанхуйд гэрэлтсэн агуу их гэрэл гэгээ байлаа.маш их талархан баярлаж байна.үйлс нь улам мандан бадраг.


Зочин    1 сар, 3 долоо хоног []


Saihan bna dvvdee bayar hvrge


Зочин    1 сар, 4 долоо хоног [112.72.11.118]


Бохир улс төрийн дунд нэгэн сайхан мэдээд дууллаа, баярлалаа..........


Зочин    2 сар []


. монгол тумний гайхамшигт нар боллоо.


Зочин    2 сар []


yamar saihan duu ve.yamar saihan duuchin be. setgel sergeelee .ulam ih amjilt amjilt az jargal husie.mundag.


Зочин    2 сар []


нутгийн дүүгээрээ бахархаж байна.сонгуулийн ядаргаатай сурталчилгаа.хэрүүл зэргээс үнэхээр уйдаж залхаж байна.стрёсст орж байна.жаахан ч гэсэн сэтгэлээ амраах дуу сонсгосон дүүдээ эгэ дэлхийн хамгийн сайн сайхан сэтгэлийн сайханыг хүртэж амьдрал нь сайхан тэгшхэн уур уцааргүй муу бүхнээс хол сайхан амьдралыг хүсэж дүү минь дэлхийн 1номёрын дуучин болхыг хүсэж байна. ард түмнээ бухимдал уур уцаараас бага ч холдуулж байна шүү.


Зочин    2 сар [103.10.23.184]


үнэхээр сайхан байна Дан хэрүүл мөнгө архи хар тамхи авилгал ярьсан хулгайч нараас уйдлаа


Зочин    2 сар [112.72.11.67]


Маш сайхан байна