Нийгэм


"Говь" ХК болон 60 тэрбумын Г.Доржзодов

1 долоо хоног TIMES.MN

Өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе. 


Г.Доржзодовын дуулиан




МАН-ын 60 тэрбум төгрөгийн бичлэгийг олон нийтэд дэлгэсэн иргэн Г.Доржзодовыг хууль хүчний байгууллагынхан баривчлах гэж байна гэсэн мэдээлэл цахим ертөнцөд тархсан. Түүнийг УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн гэрт байхад нь цагдаа нар очсон байна. Харин цагдаагийн байгууллага иргэн Г.Доржзодовыг аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор хамгаалалтад авсан. Түүнээс бус баривчлаагүй гэдгээ мэдэгдсэн. Уг иргэн өөрөө хамгаалалт авахыг хүсээгүй бөгөөд энэ асуудалтай холбоотой үйл явдлууд өнгөрч буй долоо хоногийн гол сэдэв байлаа.


Үндсэн хуулийн цэцийн даргаар Д.Одбаярыг сонгов




Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүд өнгөрөгч лхагва гарагт хуралдаж, Үндсэн хуулийн цэцийн даргын сонгууль явуулав. Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн зургадугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу ҮХЦ-ийн даргаар сонгох хүний нэрийг дэвшүүлэн хэлэлцэж, олонхийн саналаар Д.Одбаярыг сонгожээ. Үндсэн хуулийн цэцийн даргаар сонгогдсон Д.Одбаяр нь өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш Цэцийн гишүүнээр томилогдон ажиллаж байгаа юм.


Мэтгэлцээн дахин хойшлогдов




Энэ долоо хоногт Ерөнхийлөгчид нэр дэвшигчид мэтгэлцэх ёстой байсан ч АН-ын нэр дэвшигч Х.Баттулга мэтгэлцээнд оролцох боломжгүйгээс дахин цуцлагдлаа. АН “Монгол HD” телевизээр халз мэтгэлцээнийг дамжуулбал оролцоход бэлэн, учир нь МҮОНРТ эрх баригчдын телевиз гэдгийг удаа дараа мэдэгдэж байна. Харин Монголын телевизүүдийн холбооны удирдлагууд хэвлэлийн хурлын үеэр “Монгол HD телевиз ч гэсэн манай гишүүн байгууллага. Гэтэл АН зөвхөн энэ телевизийг товойлгон, бусад телевизүүдийг худалдагдсан мэтээр мэдээллээ. Бүх телевизүүд, сэтгүүлчид болон тэдний ар гэрээс уучлал гуйна гэж найдаж байна” гэв. Мэтгэлцээн болох сургаар иргэдийн зүгээс 8464 асуулт ирсэн байна. 


"Говь" ХК-ний үйлдвэрт гал гарлаа




“Говь” компанид гал гарч дээвэр нь шатсан үйл явдал олны анхаарлыг татлаа. Онцгой байдлын 250 гаруй албан хаагч бүхий л хүч бололцоогоо дайчлан их хэмжээний галыг унтрааж чадсан юм. ОБЕГ-ын мэдээлснээр үйлдвэрийн дээврийн хэсгийн 80 хувь нь шатсан бөгөөд хүний амь нас эрсэдсэн тохиолдол гараагүй байна. Түймрийн тархалт 30 мянган кв талбайг хамарчээ. Галын шалтгаан 14 хоногийн дотор гарна.


Утаатай бүсийн 182 мянган өрхийг орон сууцанд урьдчилгаагүй оруулна гэв




Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах 1.2 дугаар бүсийн оршин суугчид орон сууцны ипотекийн зээлд урьдчилгаа төлбөргүйгээр хамрагдах боломж бүрдсэн талаар Хотын дарга С.Батболд мэдэгдлээ. Улаанбаатар хотод 216.000 өрх орон сууцаар хангагдаагүй, эрүүл ахуйн эрсдэлтэй орчинд амьдарч, хөдөлмөрлөж байна. Байгаль Орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг дарга нарын хамтарсан “Агаарын чанарыг сайжруулах бүс шинэчлэн тогтоох захирамж”-ийн дагуу Улаанбаатар хотын газар нутгийг агаарын бохирдлын түвшингээр нь 4 бүсэд хувааж, бүс нутаг бүрийн онцлогт тохирсон бодлого боловсруулан ажил хэрэг болгож эхлээд байгаа билээ. Улаанбаатар хотын хамгийн өндөр агаарын бохирдолтой буюу 1,2-р бүсийн нутаг дэвсгэр байрлах 182.616 өрх ипотекийн зээлд хамрагдахдаа урьдчилгаа төлбөрөө бүрэн төлүүлэх боломж бүрдээд байгааг Нийслэлийн Засаг дарга бөгөөд С.Батболд зарлалаа.


Н.Номтойбаяр: 2018 оноос тэтгэвэр нэмнэ




Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр 2018 оноос тэтгэвэр, 2019 оноос цалин нэмнэ гэдгээ мэдэгдлээ. Тэрээр тэтгэврийг дунджаар 150 орчим тэрбум төгрөгөөр нэмнэ гэсэн юм. Мөн нийгмийн даатгалын сангаас болон цэргийн алба хаасны тэтгэвэр авагчдын 500 мянга хүртэлх төгрөгийн тэтгэврийг 22 мянган төгрөгөөр, 500 мянга ба түүнээс дээш төгрөгийн тэтгэврийн хэмжээг 20 мянган төгрөгөөр тус тус нэмэгдүүлж, бүрэн тэтгэврийн доод хэмжээг 251 мянга, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 216 мянган төгрөгөөр тогтоосон байна.


Их дээд сургуулийн төлбөр нэмэгдэхгүй




БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар өнгөрөгч пүрэв төрийн өмчит их, дээд сургуулиудын удирдлагуудыг хүлээн авч уулзаж, сургалтын төлбөрийн асуудлаар чиглэл өгөв. Тэрээр “БСШУСЯ-аас их, дээд сургуулийн сургалтын төлбөрийг нэмэгдүүлэхгүйгээр сургалтын хэвийн нөхцөлийг хангах боломжийг урьдчилан судалсны үндсэн дээр Дээд боловсролын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.1 дэх хэсгийг үндэслэн дараах зөвлөмж, чиглэлийг өгч байна. Бид энэхүү зөвлөмж, чиглэлийг та бүхэнд албажуулж хүргүүлнэ. Би салбарын сайдаар томилогдоод удаагүй байгаа ч яаралтай тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэх тал дээр анхаарч, нөхцөл байдалтай танилцаж, үнэлэх ажлыг хийж байна. Салбарын сайдын шинэчлэлийн бодлогод дээд боловсролд үнийг чөлөөлөх, их, дээд сургууль, коллеж чанартаа нийцсэн төлбөрийн хэмжээг бодитоор тогтоодог, зөвхөн сургалтын төлбөрийн орлогоос хараат бус санхүү, эдийн засгийн бүрэн бие даасан байдлыг бий болгох асуудлыг судалж, тусгах болно” гэв.


АТГ нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг гаргав




Авлигатай тэмцэх газраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг гаргаж, өөрийн цахим хуудсанд байршуулжээ. Нэр дэвшигчид болон тэдний гэр бүлийн нийт орлого, эзэмшдэг компанийн жагсаалтыг хүргэж байна.


Нэр дэвшигчдийн жилийн орлого: /төгрөгөөр/

МАН-аас нэр дэвшигч М.Энхболд: 9.1 сая

АН-аас нэр дэвшигч Х.Баттулга: 130.1 сая

МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар: 22,8 сая


Гэр бүлийн нийт орлого /төгрөгөөр/:

МАН-аас нэр дэвшигч М.Энхболд: 117,9 сая

АН-аас нэр Х.Баттулга: 31.2 сая

МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар: 105,2сая


ЭЗЭМШДЭГ КОМПАНИ:

МАН-аас нэр дэвшигч М.ЭНХБОЛД: Говь ХК, Зоос гоёл ХК, Авто импекс ХК, Зоос банк ХК, Женко тур бюро ХК, Эрдэнэс Тавантолгой ХК, Технологийн дээд сургууль

АН-аас нэр дэвшигч Х.БАТТУЛГА: Мах- Импекс ХК, Женко тур бюро ХК, Талх чихэр ХК, Баянгол зочид буудал ХК, Женко тур бюро ХК, Женко тур бюро ХК, Баялгийн хувь ХК, ХИД ХК, Вебсофт ХХК, Ай номадик ХХК, Өүпэнспейнс ХХК, Баян-Игрийт ХХК, Их Монгол Чага Интернэшнл ХХК, Наранбаянбүрд Хоршоо, Эрдэнэс Таван толгой ХК, Түмэнхишигтэн ХХК, Монголын Ардчилсан Холбоо, Монголын Жүдо бөхийн Холбоо, Монголын Жүдо бөхийн ордон сан, Их Майдар сан, Ардчилал сонин, Ардчилал сан, Монголын Жүдо бөхийн Академи, Монголын малчдын холбоо, ОУ-ын Жудо бөхийн холбооны бодлого зохицуулах зөвлөл, Монголын Бодибилдинг, фитнесийн нэгдсэн холбоо

МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар: Баршим ХХК


 Г.Ариунбаатар финалд шалгарлаа




 BBC” телевизээс хоёр жил тутамд зохион байгуулдаг дуурийн дуучдын алдарт “Cardiff Singer of the World” тэмцээний “The Song Prize” төрөлд МУГЖ Г. Ариунбаатар түрүүлэв. Тэрбээр, Шуберт, Чайковский, Форе болон хөгжмийн зохиолч Шаравын уран бүтээлүүдийн дээжээс хүргэсэн байна. Г.Ариунбаатар өнөөдөр болох тэмцээний финалын шатанд түрүүлбэл, тус тэмцээний гол хоёр шагналыг нэг дор хүртсэн Жейми Бартон, Мариус Бренсиу нарын эгнээнд элсэх боломжтой.


Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл өнгөрөгч пүрэв гарагт хуралдаж, Бодлогын хүүг 2 нэгж хувиар бууруулж 12 хувь болгох шийдвэр гаргав.


Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг БНХАУ-д албан ёсны айлчлал хийх үеэр тус улсаас манай улсад хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон юм. Иргэдээ орон сууцжуулах, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор энэ хөрөнгийг бүхэлд нь гэр хорооллын дахин төлөвлөлтөд зарцуулахаар шийдвэрлэлээ. 


Л.Булганчимэг





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    6 өдөр, 6 цаг []


Энхболд яасан бага орлоготой юм бэ.


Зочин    1 долоо хоног []


хуурнааааа хуурна


Зочин    1 долоо хоног [103.10.23.184]


Нэгнээс урвасан бол нөгөөгөөс заавал шарвана үнэхээр газар дээр нь ... Учир нь түүнд үнэ байхгүй болсон Юун сая доллар нэг мөнгө ч хүрэхгүй одоо


Зочин    1 долоо хоног [103.10.23.184]


Энэ говш урвагчыг хэн ч байсан шоронд нь амтдаар нь хатаагаач чамаас нэг л ухвасан бол нөгөөгөөс зүаавал урвана иоээдүйнүй болсон новш оросууд бол шууд газар дээр нь нохой шиг бууддаг юм


Зочин    1 долоо хоног [103.10.23.184]


ДЗ гэдэг ч ёстой булайгаа дэлгэлээ дэ. Багтай дээрэм хийж нэрээ сольжБолд нэртэй багш болсрн хрйнрр нар утас хулгайлдаг өчүүхэн гар байсан нь нотлох баримттай Монгол ТВ-ээр цацагдлаа. үхэж хэвт Баттулга Оюунгэрэл булайнууд минь