Спорт


Улаанбаатарт 12 орны боксчид хүчээ сорино

5 сар TIMES.MN

"Улаанбаатарын цом" 28 дахь удаагийн "А" зэрэглэлийн сонирхогчдын боксын олон улсын тэмцээнийг зургадугаар сарын 21-25-нд Улаанбаатар хотноо зохион байгуулна.


Энэ тэмцээнд 12 орны шилдэг 121 тамирчин оролцохоор урьдчилсан мэдүүлгээ ирүүлжээ. Хандгайт дахь "Их тамир" спорт цогцолборт эрэгтэй 7, эмэгтэй 3 жинд шилдэг боксчид хурд, хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдөнө.


Манай улс зохион байгуулагчийн хувьд нэг жинд 4 боксчинг тулалдуулах эрхтэй. "Улаанбаатарын цом" боксын олон улсын тэмцээн нь Германы Халле хотноо болох ДАШТ-ий өмнөх томоохон шалгуур тэмцээн болж байгаа юм.


Л.Булганчимэг



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    5 сар []


АРД ИРГЭДИЙН АНХААРАЛД. Энэ сарын 26-нд 3 намын зодоон улс даяар нэгэн зэрэг явагдах тул та бүхэн зайгаа барьж холуур явна уу